Иргэдийн гомдлоор эргэж сэргээсэн 71 чиглэлийн “өөрчлөлт”

Иргэдийн гомдлоор эргэж сэргээсэн 71 чиглэлийн “өөрчлөлт”

Иргэдийн гомдлоор эргэж сэргээсэн 71 чиглэлийн “өөрчлөлт”

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус нэгдүгээр сарын 20-ноос үйлчилгээнд гарсан. Гэвч шийдвэр хэрэгжээд нэг ч хонолгүй нийгмийг стресстүүлсэн билээ. Тиймээс шинэ чиглэлийн шийдвэрээ эргэн харна гэдгээ нийслэлээс мэдээлсэн. Удаа ч үгүй нэг хоногийн дараа буюу өчигдөр шөнө /2024.01.21/ 23:40 цагт шуурхай мэдээлэл хийж зарим маршрутыг хуучин хэвээр нь үлдээхээр боллоо гэв.

Тодруулбал, иргэдийн санал гомдолд үндэслэж зарим чиглэлийг хуучин хэвээр үлдээх болсныг судалгааны багаас танилцууллаа.

Өнгөрсөн Бямба гаригт нийслэлээс өгсөн мэдээллээр, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчихоор болсон. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарч буй. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явахаар болсон төдийгүй тус чиглэлүүд нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой болохыг тайлбарласан.

Харин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээхэн бухимдаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нийтийн тээврийн татаасыг машин цагаар тооцож олгодог болсноос хойш маршрутын давхцал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зам дээр автобус нь гараад зогсож л байвал хүн тээвэрлэж байгаа эсэхээс үл хамааран татаас авч байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг маршрут төлөвлөлт талаасаа анхаарахаа больсон байгаа юм. Энэ буруу зохицуулалтыг өөрчилж, маршрут төлөвлөлтийг зөв хийхээр зорьсон.

Төвийн магистрал замуудаар зургаан гол чиглэлийн төлөвлөлийг хийсэн бөгөөд бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд уг зургаан чиглэлтэй огтлолцож, богино эргэлтээр дамжин суух нөхцөлийг бүрдүүлсэн.

Дамжин суух бололцоог бүрдүүлэх үүднээс Сүхбаатарын талбайн урд автобусны буудал нээсэн. Улаанбаатар хотын замын нөхцөл байдлыг харахад автобус эргэх уулзвар бараг байхгүй. Хуучны автобусны зогсоол, депо, цахилгаан троллейбус явж байсан шугамуудыг хувьчлах нэрээр хувийн байгууллагуудад алдчихсан байна. Тиймээс автобус эргэх бололцоотой цэгүүдийг төлөвлөж, буцаж эргэх буюу богинын холбоосоор холбож, зорчилтыг удаахгүй буюу дараагийн цэг рүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа. Бид замын нөхцөл байдалдаа тулгуурлаж төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо гэсэн юм.

НИЙТ ЗОРЧИЛТЫН 35 ХУВЬ ХУУЧИН ЧИГЛЭЛЭЭР ЯВНА

Албаныхны дээрх мэдэгдлээс хэдхэн цагийн дараа өнөөдрөөс үйлчлэх шинэ чиглэлүүдийн хуваарийг танилцуулсан. Ингэснээр хуучин явж байсан доорх 71 чиглэлийг өнөөдрөөс эргэн сэргээж байна. Харин шинэ төлөвлөлтөөр энэ амралтын өдрүүдэд 74 чиглэлд автобус явсан ба үүний 28 чиглэлийг хэвээр үлдээхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-22 202.55.191.130

goy

Avatar

Нэргүй 2024-01-22 203.91.115.40

хуучин явж байснаар нь бүрэн мэргэнНисэх чиглэлийн автобусаа нэм хэдхэн автобусанд хүмүүсийн дунд хавчуулагдах хөгшид хүүхдүүд хэцүүхэн байна офицер орох автобус 5 шард хүнээ багтааж чадахгүй хүлээлт маш удаан байлаа

Avatar

Иргэн 2024-01-22 202.126.91.50

Апп аас харахад сэргээсэн хуучин чиглэлд цөөхөн автобус явж харагдаад бна Хүн их зорчдог чиглэлүүдэд автобусны тоогоо нэмэх хэрэгтэй. Богино эргэлтэд 10-аад автобус ар араасаа цуварсан зарим нь хоосон зарим нь ганц хоёрхон хүнтэй явж байсан шүү

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.161.126

ард иргэдээрээ тоглодог төр тэр таван.шараас офицер.хүрэх автобусанд чадалтайн л сууж бна лэнэ арай гэж орсон амьсгалах аргагүй битүү.хүн нь багталцахгүй цуваад ч хүнээ дийлэхгүй бсан амралтын өдөр ийм бхад ажлын өдөр яах бол Нямбаатар аа яасан шинэ талөвлөлт гэж бас мөнгө идэх.арга гаргаж ававуу

Avatar

Зочин 2024-01-22 202.126.88.110

Хаха, хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг, тууштай байж чадахгүй бол анхнаасаа ингэж бужигнуулах хэрэггүй байлаа гэж

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:5 ХОНОГИЙН ӨМНӨ МИНИЙ БИЧСЭН САНАЛ ИЙМ БАЙЖЭЭ 2024-01-22 66.181.178.241

Шинэ чиглэлүүд, хуучин чиглэлүүдээс аль нь өөрчдөгдсөн, аль нь хуучнаараа байхыг мэдээлэх.Автобусны чиглэл өөрчлөгдөх үед байтугай өөрчлөгдөөгүй олон жил болсон чиглэлүүдээ ч андуурдаг, будилдаг явдал их бий.Автобусны эхний болон эцсийн буудлаар нь автобусны чиглэлийг нэрлэвэл будилах нь гайгүй байж мэднэ. Автобусан дээрх чиглэлүүдийн нэрийг томоор тод харагдахаар бичих г.м. иргэд рүү чиглэсэн ажлууд хийх. Жолооч нар юм асуухаар дуугардаггүй, гадаах бичгийг хар г.м.-ээр бүдүүлэг харьцаатайдаа

Avatar

Нэргүй 2024-01-22 202.21.107.12

Хөхөө өвлийн идэр есийн хүйтэнд амралтын хоёр өдрийг далимдуулж ард иргэдээ тохуурхан доромжилж даажигнан тоглох шиг болсон шүү .

Avatar

Нэргүй 2024-01-22 43.242.243.161

ард түмнээр ёстой тоглож байнаа

Avatar

иргэн 2024-01-22 202.131.253.146

Төрд гэр бүлээрээ гарчихаад биднийг удирдах гэж сүйдэлж байгаа МАН-чид олон байна. Нийслэлд гэхэд нөхөр нь том газрын захирал, эхнэр нь бас нэг төвийн дарга хийгээд сүйдэлж байгаа жишээ олон бий. Эдгээрийгээ ил болгоод идэж уухыг нь зогсоох хэрэгтэй ш дээ

Avatar

Иргэн 2024-01-22 139.5.216.136

зүүннээс ирсэн автобуснууд чинь офицер дээр бөөн түгжрэл зармын жуковоос эргүүлээч ээ хойноос офицер ирдэг ганц ч автобус алга энийг зохицуулагч ээ мангар уудаа

Avatar

mshayx 2024-01-22 216.38.195.74

-ozy;

Avatar

gsf 2024-01-22 216.38.195.74

#

Avatar

Zochin 2024-01-22 202.9.40.103

BAT YYL DEER BAISAN

Avatar

Нэргүй 2024-01-22 188.162.254.127

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

Avatar

Зочиг 2024-01-22 66.181.184.123

Богино эргэлтийн автобуснуудаа буугаад буусан газраасаа суугаад цааш дамждаг байсан нь дээр шүү дээ
1-3 буудал алхана гэж гэвэл бүтэхгүй шүү

Avatar

Zochin 2024-01-22 202.131.251.130

huviin surguuli togsson nertei bolovsrolgui hodoonii erguunuud tolgoi hurehguigee medehgui hot udirdah gej oroldoh yum. zugeer zailaad og. Bat-Uuliin uyed UB sergej baisan shuu. MANii uyed suirch duuslaa.

Avatar

Иргэн 2024-01-22 66.181.186.136

МАНгарууд төрөөс зайлаач ээ. Идэж, ууж , авилгадахаас өөр хийж чадах юм та нарт байдаг юм уу? Иймхэн асуудал шийдчих ухаан бүхэл бүтэн НАМ хэмээх хулгайчуудын сүрэгт байхгүй нь харагдлаа.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.160.94

Хороололынхнийг мартсан байсан .Буцаад ашгүй чиглэлүүдээ буцаагаад нээждээ.

Avatar

Нэргүй 2024-01-22 202.9.40.226

хөдөөний халтарууд хот удирдах боловсрол хүрэхгүй зайл!

Avatar

зорчигч 2024-01-22 66.181.185.187

Хуучин чиглэлүүдийг хотын зорчигч тээврийн урсгалын олон жилийн практик дээр тулгуурлаж ажлаа мэддэг, мэргэжлийн ур чадвар, сэтгэх чадвартай туршлага дадлагатай баг бүрэлдэхүүн боловсруулж сайжруулсаар ирсэн юм. Ийм зүйлийг ганц шөнийн дотор байхгүй болгож жинхэнэ бантан хутгалаа. Ямарч чадваргүй цүнх баригч би чадначуудад хариуцлага тооцож зайлуууулах нь Нямбаатарт өлзийтэй бас сургамжтай.

Avatar

зочин 2024-01-22 66.181.178.12

Ийм уймраа чавганц шиг байж болохгүйээ. Болохгүй бүтэхгүй зүйлийг өөрчилье, сайжруулья гэсэн санаа угтаа буруу зүйл биш. Гэхдээ жоохон тооцоо судалгаатай хөдлөх хэрэгтэй. Энэ харгис улиралд ядарсан иргэдээ ингэтэл нь тамирдуулж, бухимдуулж болохгүй шд.

Avatar

Нэргүй 2024-01-22 202.21.108.3

Коммунист хотын толгойд гарсан бна даа

Avatar

Зочин 2024-01-22 203.98.76.9

Ингэж бидний татварын мөнгийг салхинд хийсгэж бидний сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаагаар тоглож болдог юм уу. НЯМБААТАР АА. ЕРӨНХИЙ САЙД АА

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.189.102

ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ЕРӨНХИЙ САЙД.

Avatar

Зочин зочил 2024-01-22 103.212.118.15

харааны болон хөгжлийн бэрхшээлтэй, холоос явдаг сурагч оюутнууд, нийтийн тээврээр үйлчлүүлдэг өндөр настан, орон нутгаас зорчин ирж эмчилгээ үйлчилгээ авдаг иргэдэд маршрутын шинэчлэлт маш хүндээр туссан! дээр нь дугаарын хязгаарлалт хийнэ, чиглэлийг нь огцом нэг өглөөл бүгдий нь өөрчлөхөөр хэн хүлээж авах вэ?

Avatar

Зочин 2024-01-22 103.41.93.220

энэ өлзийтхороололыхон хүн биш юм бхдаа актанд гарсан хэдэн хөлдүү автобус явуулцан тэгээд бас тоог нь нэмсэн гэчижээ сургууль орхоор хэдэн хүүхэдүүд осгож үхэх юм бнадаа

Avatar

Нэргүй 2024-01-22 202.55.191.130

өөрсдийгөө мэдэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж