Санал авах санаархал ба ногдол ашиг!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Санал авах санаархал ба ногдол ашиг!

Санал авах санаархал ба ногдол ашиг!

Худалч хүнд сонгууль бүрийн өмнө, аливаа нэг баяр ёслолын өмнө 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудал яригдах бүрт олон нийтийн дунд "авна, авахгүй" гэсэн маргаан байнга өрнөдөг. Энэ удаад ч олон нийтийн сүлжээнд ийм маргаан ид өрнөж байна.

Одоогоос 11 жилийн өмнө анх Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлж байв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж байв.

Ингэснээр Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа ногдсон. 2022 оны байдлаар 2.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшдэг.

Түүнээс хойш иргэдийн 1072 хувьцаанаас төр тодорхой хувийг авч, бэлэн мөнгө болгож байсан тохиолдол байгаа ч ногдол ашиг тарааж байсан нь тун ховор. 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргаж байв. Нэгж хувьцаанд 90 төгрөг буюу иргэн бүрт 96480 төгрөгийн ногдол ашиг тараасан. Өнгөрч буй 2022, 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажилласан учраас 2022 оны ногдол ашгийг Цагаан сарын баяраас өмнө, 2023 оны ногдол ашгийг сонгуулийн өмнө тараах “төлөвлөгөө”-г эрх баригчид гаргажээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил гарсан учраас хоёр жилийн өмнөх буюу 2022 оны ногдол ашгийг одоо тараахын тулд хоёрдугаар сарын 5-ны өдөр ээлжит бус хуралдуулахаар төлөвлөсөн. Харин түүнээс өмнө Засгийн газар хуралдаж, яг хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах вэ гэдгээ тодорхой болгоно.

Албан бусаар яригдаж байгаа дүн бол Сар шинийн өмнө 116 мянган төгрөг, сонгуулийн өмнө нь ч ийм хэмжээний мөнгө тараахаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл бий.

Ийн ногдол ашиг тараах сургаар УИХ-аас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшихээр болсон.  Цаашид ч шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын  харьяат болсон иргэн нь хувьцаа эзэмшигч байх зохицуулалттай болсон.  2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсан учраас тухайн оноос хойш төрсөн хүн бүрт хувьцаа эзэмшүүлж, мөнгө тараана гэвэл “Эрдэнэс Тавантолгой” анх тооцоолсноос нэмэгдэнэ гэсэн үг. Нэгэнт хувьцаа эзэмшигчийн тоо нэмэгдэж байгаа бол тараах мөнгөн дүн нь ч өөрчлөгдөнө гэсэн үг.

Тайлбар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшсэн байдал:

Мэдээж, одоогоор эзэмшиж байгаа 2,5 сая иргэн ямар нэг бүртгэл хийлгэхгүй, өмнө нь ногдол ашиг авч байсан учраас ямар нэг шинэчилсэн бүртгэл хийлгэхгүй. Харин шинээр бүртгүүлэхээр бол “Эрдэнэс Тавантолгой” компани болон холбогдох журмын дагуу бүртгэлээ хийлгээд хувьцаа эзэмшигч болно гэсэн үг.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК:

  • 2022 онд 1,3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан.
  • 2023 онд 3 их  наяд төгрөгийн ашигтай ажилласан.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилсон учраас ашигтай ажилласан гэж одоо “рекламдаж” буй. Гэхдээ нүүрсний хулгайн асуудлыг эрх баригчид ил гаргаж, ямар хугацаанд ямар үе шаттай явах талаар тэд тооцсон, тооцоолсон байсан. Тиймээс ч БЭТ-ийг үргэлжлүүлэн томилж, ногдол ашиг тараах үйл явцыг сонгуулийн жилд тааруулах тактик хэрэглэсэн, МАН-ынхан. Мэдээж компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ашигтай ажилласан бол ногдол ашиг тараах ёстой байсан. Сангийн сайд Б.Жавхлан ч 2023 оны нэгдүгээр сард өмнөх 2022 оны ногдол ашгийг дөрөв, тавдугаар сард тараах талаар төлөвлөсөн гэж дуулгаж байв. Өнгөрсөн оноос хойш яригдсан, эсвэл жил бүр яригддаг ногдол ашиг гэнэт яагаад сонгуулийн өмнө хоёр ч удаа тараагдахаар болов гэдэг нь өөрөө хардлага дагуулж буй.

Мэдээж иргэдэд ногдол ашиг тараах ёстой, иргэд ч авах ёстой боловч цаг үеэ зөв тооцоолох, сар шинийн баярын өмнө үнэ хөөрөгдөх, сонгуулийн өмнө оноо авах байдлаар ногдол ашгийг тараадаггүй, иргэд нь ч авдаггүй баймаар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-22 202.131.225.242

ЭТТ ХК-ийн гол хаалга нь дээр өдөр бүр "Лайв" хийсэн попууд. Энэ Ноогдол ашиг 100К төгрөг тараагаад хэнд ашигтай юм? Газрын тосны үйлдвэр, цахилгаан станц барих хэмжээний мөнгө. Гадаад хүчин зүйл гэвэл аятайхан хөрөнгө оруулах боломж гарч ирэхлээр Оросууд нураадаг. Дотоод хүчин зүйл гэвэл Архины үйлдвэрүүд зохион байгуулалттай үүнийг хийж байхыг үгүйсгэхгүй. Учир нь өмнөх Но.А тараасаны дараа нийт 70-80% архины орлого болсон байдаг. Тэр 100К МУ-ын амьралыг шийдэж чадахгүй АПУ гм компанид ашигтай

Avatar

Нэргүй 2024-01-22 43.242.242.59

Иргэд бол ноогдол ашгаа авъя л гэж байгаа . харин Элбэгдорж ноогдол ашгийг өгүүлэхгүй байх санаатай юм байна. АН засгийн эрхийг 2 удаа барихдаа улсын эдийн засгийг сүйрүүлж харин өөрсдөө их баяжсан. Нэг намын хүмүүсийг баяжуулахын төлөө бусад иргэд зүтгэх албагүй. МАН бол хүнд байдлаас эдийн засгаа авч гарч ирлээ. Хэрвээ энэ хүнд үед АН зассаг, төрийг барьж байсан бол одоо Монгол улс элгээрээ газар хэвтчихсэн АНУ-аас тусламж горьдоод байж байх байсан.

Avatar

yw; 2024-01-22 216.38.195.74

inard

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.177.26

Мөнгө тарааж сонгуулийн пиар хийснээс ганц ч гэсэн цахилгаан станц баримаар байна шдээ, та минь ээ??

Avatar

зочин 2024-01-22 59.153.112.180

МАН өнөөдөр МОНГОЛ улсыг яаж удирдаж байгаа нь тод харгдаж бидний амьдрал яаж сайжирсан нь илхэн бна . Сонгууль бүрт хэдэн авгай нараар мөнгө тараалгаж, халамжаар бурантаглаж энэ нийгмийн амьдрал сайжирсангүй. Сонголтоо зөв хийж энэ нийгэмд сайхан амьдрах юмсаан,

Avatar

Нэргүй 2024-01-22 103.215.14.2

Монгол улсыг МАН удирдаж чадахгүй нь сүүлийн 10 жилд ил тод харагдаж байна.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.177.26

За ингээд бас нэг арай дөмөг яваа компаниа дампууруулж санаа нь амарах нь дээ?? Ногдол ашиг гэж мөнгө тараавал маргааш нь жорлонд баас болоод л дуусна!!!

Avatar

Иргэн 2024-01-22 66.181.183.72

Цахилгаан станцаа барьсан нь дээрээ

Avatar

Z 2024-01-22 66.181.190.145

Elbegeehiin eeljit harluulalt, uuruu yum bicheed terniig huuhnuudiin nereer gargadag zanshltai bolsondoo, uuniig uuriin chadvat gej oilgodog biz

Avatar

И.Норовжав 2024-01-22 139.5.217.133

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хувиарлахдаа нийт ашгийг бүгдийг хувааж олгох бус , Уг уурхайн хөгжилд хэдийг зарцуулахыг Түүний ТУЗ тогтоох , мөн Цахилгаан станцд хөрөнгө оруулалт хийж нэмэгдэл ашиг олж түүнийг хувьцаа эзэмшигчдэд хувиарлах боломж олох зэргийг тодорхойлох Иргэдэд хувьцааны 19,5 % -ийг эзэмшиж байгаад ногдох ногдол ашгийг хувиарлах байх шүү нийт ашгийг иргэдэд хувиарлана гэсэн ойлголт байгааг зөв ойлгуулах хэрэгтэй шүү.

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-22 202.9.46.61

ХУВЬЦАА,, НОГДОЛ АШИГ ЯРИХААР ХУУЧИН НИЙГМИЙН ТОГТОЛЦООНД,,,, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ,,,,,ГЭДЭГ НЭРТЭЙ ХӨДӨЛМӨРЧДИЙН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАНГАДАГ БАЙГУУУЛЛАГА ТЭР АЖЛЫГ САНААЧИЛЖ,,АЖИЛДАГ БАЙСАН САНАГДАДАГ ЮМ .,,,УГ НЬ ЭНЭ ХУВЬЦАА,,,НОГДОЛ АШИГ,,,, ТӨР, ЗАСАГТ,,, ХУУЛИАР ХАМААГҮЙЛ ДЭЭ.,,,, ""ЭРДЭС ТАВАН ТОЛГОЙ ""ХК.,,ИРГЭДЭД НОГДОЛ ,АШИГ ХЭДИЙ ХЭМЖЭЭГЭЭР ОЛГОХ,,,ОЛГОХГҮЙГЭЭ МОНГОЛ УЛСЫН,,," КОМПАНИЙ ТУХАЙ ",,ХУУЛИАР ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ.,,,,,

Avatar

Molig umheerei 2024-01-22 66.181.177.189

Hudaldahdsan sanal ulsaa suiruulj bn daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж