Монгол тээвэрчид Иран улс руу ачаа тээвэрлэх боломжтой болно

Монгол тээвэрчид Иран улс руу ачаа тээвэрлэх боломжтой болно

Монгол тээвэрчид Иран улс руу ачаа тээвэрлэх боломжтой болно

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Иран улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзсан байна. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Иран улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцжээ.

Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол тээвэрчид Иран улсаар дамжин ойрхи дорнодын орнууд болох Катар, Кувейт, Араын нэгдсэн Эмират улс руу тээвэр хийх боломж бүрдэхээс гадна Ираны Бандер Аббас боомтоор дамжин Энэтхэгийн далайд гарцтай болно гэж үзэж байна.

Мөн баруун бүсийн экспорт, импорт транзит ачаа барааг шууд тээвэрлэж транзит тээврийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

Монгол хонины махыг Иран улс руу экспортолж, Иран улсаас төрөл бүрийн жимс, ногоо, барилгын материал болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хурдан шуурхай импортлох боломжтой болно. Үр дүнд нь хоёр экспортоо нэмэгдүүлнэ, цаашлаад  хоёр улсын иргэд, харилцан зорчих, аж ахуй нэгжүүд худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-21 59.153.112.28

Хятадаар яаж явах юм болдоо.

Avatar

chuk 2024-01-21 203.23.199.91

iran ulsiin ahui soyliig sain sudalj ,ter tranzit jolooch nar bolon orkuuddaa sain zolooroi,,ochson hoinoo bas bus asuudald orj .tsaaz. shoron boloh bii,shashin soyliignin hutetgej yvaarai..ajiliin amjilt husien erooe..

Avatar

Нэргүй 2024-01-21 202.9.40.85

Зөвөө. Бид ураг төрлийн холбоотой улс мөн. Хүлэг хаан болон тэдний жанжидийн үр сад Иранд цөөнгүй байгаа гэдэг нь тодорхой юм

Avatar

Нэргүй 2024-01-21 103.57.95.200

uuh. Byambatsogt ch mongoliin teebriig delhiid gargachih suutan yum baina uu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж