Баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр өчигдөр /2024.01.20/ Ховд аймгийн Хар-Ус нууранд эхэлсэн юм. Өнөөдөр хоёр дахь өдрөө өргөн дэлгэр үргэлжилж байна. Тухайлбал, өнөөдөр болсон атан тэмээний уралдаанд 40 гаруй тэмээ уралдсанаас Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Э.Мөнгөншагайн унасан тэмээ түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Т.Өсөхбаярын унасан тэмээ аман хүзүүджээ.
Сануулахад, Хар Ус нуурыг тойрон нутагладаг малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлагаар 2009 онд эхлүүлж байсан Мөнгөлөг шагшуурга арга хэмжээ өнөө жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ аж.
Дээрх арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, мөн баруун таван аймгийн удирдлагууд, гадаад, дотоодын жуулчид, олон угсаатан ард иргэдийн төлөөлөл оролцжээ.
Нэргүй 2024-01-21 202.126.90.47
Хөлдүү ч гэсэн хавар хайлаад нуур гэдэгээ мэдэж байгаа бол, халдүү нууран дээрээ бие засаагүй байлгүй дэ.
.
Бу 2024-01-21 202.126.91.71
Сайхан арга хэмжээ зохион байгуулжээ дараа нь маш их цэвэрлэгээ хий газар шороо их бохирдож байгаа дараа жил газар шороогоо бодоод өнжөөрэй
Длоо 2024-01-21 202.9.41.30
Найр наадам хэрэггүй.Ховдчууд ажлаа хий.
Нэргүй 2024-01-21 202.21.108.90
Тусдаа улс юм уу
Зочин 2024-01-21 66.181.161.160
Баруун Монгол биш л дээ. Ойрад түмний гэж нэрлэнэ.