Япон саран дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан 5 орон болов

Хуучирсан мэдээ: 2024.01.21-нд нийтлэгдсэн

Япон саран дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан 5 орон болов

Япон саран дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан 5 орон болов

Хуучин ЗХУ-ын хүнгүй сансрын хөлөг Луна 2 1959 оны есдүгээр сард саран дээр газардсанаар  шинэ эрин үе эхэлсэн. Тэгвэл Япон улс саран дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан тав дахь орон болжээ. Японы "Сарны мэргэн буудагч" робот судлаач Баасан гаригт сарны гадаргуу дээр амжилттай газардсан ч бараг тэр даруйдаа эгзэгтэй асуудалтай тулгарлаа. Буулт хийсний дараа сарны судалгаанд зориулагдсан Ухаалаг газардах төхөөрөмжийн  нарны зай хураагаар нь ажиллахгүй байгаа тул батерейны хүчин чадалд найдахаас өөр аргагүй болжээ.

Японы сансар судлалын агентлагийн баг нарны эрчим хүчийг хураахад үүссэн асуудал нь сансрын хөлөг буруу чиглэлд газардсанаас болсон гэж үзэж байна. Гэхдээ сарны гарал үүслийг судлах зорилготой газардагч болон түүний хоёр роверын хувьд  найдвар бүрэн тасраагүй. Хэрэв “Сарны мэргэн буудагч” нарны гэрлийг шингээж чадвал даалгавар үргэлжлэх болно.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж