Долоо хоногийн тойм: Нийслэлчүүдийг явгалав

Долоо хоногийн тойм: Нийслэлчүүдийг явгалав

Долоо хоногийн тойм: Нийслэлчүүдийг явгалав

"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Нийтийн тээврийн шинэ чиглэл иргэдийг явгалав

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгах зорилгоор 110 чиглэл рүү автобус компаниуд үйлчилгээ үзүүлж байсныг 74 болгон бууруулсан нь иргэдийг явгалсан шийдвэр болж буугаад байна. Учир нь, богино эргэлт бий болгох нэрийн дор зарим чиглэлүүдийг байхгүй болгож, зарим чиглэлийг өөр чиглэл рүү явуулдаг болсон нь зорчигчдын хувьд 4-5 удаа автобус сэлгэж суухаас аргагүй болоод буй. Ингэхдээ тэд зарим газар 1-2 буудал газар алхахаас ч аргагүйд хүрч байна.

Жишээ татвал, Зүүн салаа, Баруун салаа, Улаанчулуут, Ханын материал, Нарангийн гол, Их наран, 21 чиглэлийнхэн өмнө нь хотын төв рүү орж ирэхэд нэг л автобусанд суудаг байсан бол одоо 3-5 дамжихаас аргагүйд хүрсэн.

Учир нь, шинэ чиглэлээр “Зүүн салаа-Халдварт”, “ХМК-Офицеруудын ордон”, “Улаанчулуут-МУИС”, “Орбит-Ард кино театр” гэсэн маршрутыг байхгүй болгосон. Тэр бүү хэл вокзал руу ч явах эрхгүй, хөл хоригдсон. Толгойт чиглэл рүү бүр автобус явахаа больсон.

Учир нь, шинэ чиглэлүүдэд суухаар хотын төв рүү явах боломжгүй, Таван шар луу эргэж байгаагаас Геологийн төв лаборатори дээр бууж,  “Монгол хьюндай”-гийн автобусны буудал хүртэл Сонгинохайрхан дүүргийн иргэд алхаж байна. Гэтэл "Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн автобусанд зорчигчид нь багталцахгүй, буудал дээрээ олноороо автобус хүлээж буй.

Хэрэгцээ дагаж гарсан маршрутыг байхгүй болгосноос буудал бүрт автобусаа хүлээсэн зорчигчид даарч зутран зогсоо бол богино эргэлтэд орсон автобуснууд нь хоосон суудалтай шатахуунаа хий үрж  үргүй зардал гаргасаар байна.

Тэгвэл "Хаан хиллс-Төв номын сан-Архивын ерөнхий газар" гэсэн маршрут шинээр гарган, зогсоолыг нь Сүхбаатарын талбайн авто зогсоол байсан талбайд байршуулсан нь бас гайхал төрүүлж эхэллээ.  Учир нь, Сүхбаатарын талбайд гадаад улсаас Монгол Улсад айлчлан ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч ёслол үйлддэг. Гэтэл одоо автобусны зогсоолтой нийлчихээр хэр нийцэх вэ гэдгээс эхлээд асуудал хөндөгдөж эхэлж байна. Нөгөө талдаа хотын захиргааныхан өөрсдийн ажил, гэр лүү явах чиглэлийг шинээр гарган, Сүхбаатарын талбайд автобусны буудлаа байршуулж, давуу эрх эдлэв үү гэдэг хардлагад ч орж эхлэв.

Харин албаныхан өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Сарын өмнө автобусны чиглэлийг өөрчилнө” гэдэг мэдээллийг өгсөн гэж арьсаа хамгаалцгаав.

Гэтэл төвийн хэсэгт байрших автобусны буудал дээр шинэ чиглэлээр үйлчилгээ эхлэхээс ердөө нэг хоногийн өмнө буюу бараг шөнө нь 74 чиглэлээ харуулсан мэдээллийг наасан бол бусад газарт дээрх мэдээллээс нэгийг ч байршуулаагүй юм. Тэгсэн хэрнээ иргэдээ зорчих маршрутаа мэдэхгүйгээс будилж, бухимдацгааж байна гэж буруутгасан. Гэтэл дээрх чиглэлийг хараад ч зорьсон газартаа 4-5 дамжин очих болж байгаа нь үнэндээ хүүхэд хөгшдөд байтугай залуусын ч цаг ажлыг барсан, үрсэн ажил болж хувираад буй.

Одоохондоо сургууль амарсан байгаа, харин энэ сарын 29-нд хичээл эхлэхэд шинэ маршрут улам ч хүндрэл дагуулж, хүүхдүүдийг эрсдэлд оруулахаар байгаа юм.

1.5 сая иргэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшүүлэв

УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн Лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 17-нд завсарлуулав.  УИХ намрын чуулганы хугацаанд 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан байна. Эдгээрээс анхаарал татаж, санал шүүмжлэл өрнүүлсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.

УИХ-аас энэхүү тогтоолын төслийг баталснаар 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын 1.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшээд байна. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр Тавантолгой ордын хувьцаа эзэмшигч болоод буй. Түүнийг дагаад ногдол ашгийг хэзээнээс олгох, хэдэн төгрөг олгох вэ гэдэг нь УИХ-ын гишүүдийн дунд ч маргаан дэгдээв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын зүгээс “ногдол ашиг нэрийн дор нэг иргэнд 100 мянган төгрөг тарааж байснаас эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулах ёстой” гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зүгээс “Иргэдэд ногдол ашгийг нь олгох ёстой. Хулгайлах болохоороо хэдэн их наядаар нь хусчихдаг, өгөх болохоор мөнгөгүй болж таарах ёсгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн. Ингэхдээ нэг иргэнд 580 мянган төгрөгийн ногдол ашиг оногдож байгаа шүү гэдгийг сануулсан юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Компани өр төлбөр ихтэй. 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 3,1 их наядын ашигтай ажилласан. Гэхдээ үүнийгээ ногдол ашиг болгон хуваарилбал нэг хүнд 116 мянган төгрөг л оногдоно. 2022 оны ногдол ашгийг сар шинээс өмнө олгох бодолтой байна. 2023 оны ногдол ашгийн асуудлыг аудитын дүгнэлт гарч, Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргасны дараа эцэслэнэ. Ирэх дөрөвдүгээр сард шийдэх асуудал” гэдэг байр суурь илэрхийлээд буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцлоо.

Энэхүү чуулганд оролцох үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион байгуулсан “Welcome to Mongolia”-ийн хүрсэн үр дүн, Монгол Улсын эдийн засгийн орчин сэргэж байгаа зэрэг асуудлыг олон улсын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулаад жил бүр Улаанбаатар хотноо болдог Монголын эдийн засгийн форумд 2024 онд хүрэлцэн ирэхийг урилаа.

2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүнгүүд гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн. Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Дотоод нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулсан. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд онцолсон юм.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзсан юм.

Тони Блейр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах завшаан тохиосонд хариу талархаад Монгол Улс бүс нутгийн хэмжээнд ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлж буй улс учраас цаашид улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрнүүлж буй авлигын эсрэг томоохон тэмцэл, засаглалын нээлттэй байдал, хараат бус шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлээр реформ хийж байгааг үнэлсэн юм.

Тони Блэйрийн дэлхийн өөрчлөлтийн хүрээлэн нь эдийн засгийн шинэчлэл, хууль дээдлэх зарчим,  хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Их Британи, АНУ, Африк, Ойрхи Дорнод, Сингапур, Филиппин, Вьетнам, Индонези, Малайз, Энэтхэг зэрэг улс орнуудад  үйл ажиллагаа явуулдаг.  Түүний багийнхан 2014 онд Улаанбаатарт ирж Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-21 66.181.189.166

бага багаар өөрчилж дасгахгүй дээ

Avatar

Нэргүй 2024-01-21 142.114.4.253

Монголийг өөрчлөx бодит зам: энэ видеог түгээцгээ. https://www.youtube.com/watch?v=BdXVcgg5W8E&t=2918s

Avatar

zochin 2024-01-21 202.72.245.200

2 odor daraalj barag 5 6 buudal alchallaa , chaltirgaa gej aimaar ! ergeed 3 damjij gertee eh b** uzegd. Zugeer baisan umiig yagaad cholioon bantan bolgov !! , dubduur saalt mongo saaj bgaadaa tanar. Nymbaatar z**l z**l ,

Avatar

Иргэн Б 2024-01-21 202.21.107.74

Ашгүй ганц мэдээллийн сайт ийм мэдээ бэлдэх гэж. Маш их баярлалаа. 2хон өдөрт шинэ шийдвэрээс болоод хотын иргэдээрээ хохирч байхад хэн ч мэдээ бэлдэхгүй, дуугарахгүй байгаад харамсалтай байсан.
Унаагүй хотын иргэнийг хотын төв рүү ажил, сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээ авах, аюулгүй амьдарч хөдөлмөрлөх эрхийн нь зөрчисөнд нь хэн ч хариуцлага тогтоохгүй гэдэгт нь хэлэх үг байсангүй. Та бүхэн иргэдийн дуу хоолойг олж бичиж, асуудлын тухай бодит үнэнг илэрхийлэхэд үргэлж туслаарай

Avatar

Нэргүй 2024-01-21 59.153.115.188

Оюун-Эрдэнэ хамаатныхаа Нямбаатарыг хотын даргын местэнд тавьж байгаад автобусны маршрутын будлиан үүсгэж араас нь амбаардлаа даа. Нямбаатарыг дарж авах зорилгоор явуулж байгаа ажиллагаа л гэж харж байна даа. Ард иргэдийг хохироож байгаа нь харин буруу

Avatar

Иргэн 2024-01-21 202.55.188.122

Хуучин шугамыг нь хэвээр нь хадгалж бусдыг нь сайжруулахын оронд алин ч үгүй бусниулаад хаячих юм аа?!! Нийтийн тээврийн үйлчилгээг мөнгө гэж харсаны гай шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-21 66.181.191.251

Нянбактер муу х*******ы үс

Avatar

Нэргүй 2024-01-21 103.41.93.219

Nimbalag neg odor alyylakh vii. Hcadakgyi aglaa …

Avatar

Зочин 2024-01-21 172.56.35.15

хувьцааны хувь улам багассаар…хүртсэн хүн ч байхгүй…хий үзэгдэл Монголын төрийн ордноор доншуучилсаар бараг 35 жил болов

Avatar

zo 2024-01-21 66.181.177.248

сахил аваад шал дордовоо

Avatar

Нэргүй 2024-01-21 202.21.108.3

Нямбаатарыг нэг өдөр автобусаар аялуулцгаая!!

Avatar

Нэргүй 2024-01-21 103.57.92.210

Гэр хорооллынхон орон сууцны хорооллоор бүтэн өдөр явж, орон сууцны хүмүүсийн араас хөөцөлддөг учраас тэднийг нийтийн тээврээр явахыг нь хязгаарла мөн автобусны төлбөрийг 3000 төгрөг болго!

Avatar

Нэргүй 2024-01-21 139.5.218.217

ү36 болон ү37 энэ 2 шинэ чиглэл давхцаад адилхан хаан хилсээс талбай ордог болгосон байж хорооллийг хотын төв рүү орохооргүй хийсэн бга нь зэвүүн шүү

Avatar

хүннү 2024-01-21 202.9.46.83

Нямбаатар, Сайнзориг, Төмөрхүү нарыг зайлуулахгүй бол Улаанбаатарчууд хэцүүдэх нь. Энэ хүний ажлын баг цааш явахгүй нь ээ. Өмнөхөөсөө яагаад дордоод байгаа юм? Нямбаатар болон бүх газрын дарга нарыг зайлуулах хэрэгтэй. Энэ хүмүүст ажлын чадваргүй гэдэг нь тодорхой боллоо. Өдөр ирэх бүр дордоод байна. Ер нь МАН-ыг яах вэ?

Avatar

Zochin 2024-01-21 185.177.125.181

Зүгээр болоод байсан маршрутыг өөрчилдөг нь ахиухан мөнгө гэсэн арга гэж болохоос! Нэг автобусанд суугаад очдог байсан бол гурав дамжихаас өөх аргагүй. Энэ нь 500 төгрөг төлдөг байсан бол 1500-2000 төгрөг төлнө гэсэн үг. Яасан махан толгойлсон малнууд вэ?! Нямбаатар чи зайл! Хаа явсан газраа гай чирж явдаг яачихсан н**ш вэ?! Оюун-Эрдэнэ амьсгаа энэ баз хүргэнээ зайлуул л даа!!! Хүрэлбаатар, одоо энэ Нямбаатар, юу вэ?! Дандаа хорлож байх гэж!!!

Avatar

Зочин 2024-01-21 124.158.68.138

за нямбаатараа чи өөрийн бүх орлонч, газар хэлтсийн даргатайгаа бүгдээрээ энэ олон дамждаг маршрутаараа ажилдаа ирж хариад үздээ. үүний дарааа юу ярихыг чинь сонсмоор байна.

Avatar

СХД иргэн 2024-01-21 104.28.71.90

Нямбаатарыг СХДийн иргэд улс төрд гаргасан ниислэлийн захирагч болоод сахил хүртээд шал дордов гэгэч боллоо.Номинд Даргоныг шилжүүлэж төмөр замын гарам лээр орон нутгийн автобус түгжирээд машинтай явж чадахаа өольсон Автобус нь 5шараас хүлээж бээрч 3-4дамэин ажил сургуульдаа явж байна

Avatar

Bold o 2024-01-21 103.57.93.198

Нян бактераа идэр есийн хүйтэнд бядгүй массаа
хөлдөөж алахаар шийдээ юу…энэ бэрхийн хөөсөн мантууг огцоруулья…шинэ чиглэл нь ёстой холион бантан бна,,тэр бэрх тосгонд таарсан чиглэл байх,,, УБ ынхан ёстой ойлгохгүй юм бна ,,огцороо огцор..Нян бактери зайлаа…

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2024-01-21 103.57.95.200

Nyanbakter aa!? Chamd uldirdagch hunii byad baina uu?! Hiij baigaa ajlaa har!!! Chi bidniig byadgui gej tohuurah ch Chamd udirdah arga baril oloogui tui ch baigui byadgui bur ulniih l baina duu. Ard tumniig uhaanii adag ulnii uhaanaar udirdahgui ee. Zugeer turshlagatai buurluudiinhaa ugiig sonsoj abah geehiin uhaar sons. Ter bol cham metiin uhaanii byad suugaagui hiirheh uvchind nirvegdsen ta meted zugeer l burhanii hishig gej oilgovol zohino

Avatar

Зочин 2024-01-21 66.181.185.67

6 сард өөрсдийг нь явгалцгаая.

Avatar

Нэргүй 2024-01-21 202.21.107.120

Нянбактерийг зайлуулцгаая

Avatar

Зочин 2024-01-21 66.181.185.168

Нямбаатарыг огцруул. Одоо машины дугаар олдохгүй. Маш их үнэд хүрнэ

Avatar

Зочин 2024-01-21 82.144.201.2

НЯМБААТАРЫГ ЯАРАЛТАЙ ОГЦОРУУЛ!!!
АЖЛАА МЭДЭХГҮЙ ГӨЛӨГ ЦАРАЙЛСАН НОВШИЙГ ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛ !!!

Avatar

Зочин 2024-01-21 202.9.46.136

ядарсан иргэдээ олон автобус дамжуулж буулгах суулгах, цаашлаад ажлаас нь хоцроох, олон удаа менгийг нь хумсалж шулах нянбактерийн иргэдийг шулах ажиллагаа эхэлжээ.Тэмцэе хулгайчдыг зайлуулья.

Avatar

Нэргүй 2024-01-21 188.162.254.73

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Дагва 2024-01-21 103.212.116.26

Ханын материалаас хүлээж байгаад нэг автобусанд суугаад геологийн лаборатори дээр бууна,төв зам руу нэг буудал орчим гүйгээд тодорхой хугацаанд хүлээж байгаад 5-н шар офицерт суугаад сапорро юм уу цамбагаравын буудал дээр бууна ,дахиад тодорхой хугацаанд хүлээж байгаад 31 дугаарын автобусанд багтвал сууна ингээд хан уулын оргил орчим ажилдаа хүрнэ. .шоргоолжны үлгэр болоод байна Өмнө нь .нэг удаа 45 дугаарын автобусанд суугаад 2 цаг гаран хугацаа зарцуулж ирж очдог байтал одоо 6 цаг ,,,

Avatar

Нэргүй 2024-01-21 202.21.107.99

Энэ ажлаа хойшлуулаачээ энэ их хүйтэн цастай зутруу үед арай л байна шүү Үнэхээр х****л идсэн өмхий новшнууд юм даа

Avatar

Зочин 2024-01-21 103.212.119.104

Юун хойшлуулах вэ, дараа жил дахиад л өвөл болдгийн байгаа биздээ, зун аадар бороо, салхи шуурганаар яахын, Бүр мөсөн болиулж хуучнаар явуулах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2024-01-21 139.5.216.186

хамгийн хүйтэн 2өдрийг сонгож янаглан хорлодог яасан хогийн хотын даргатай болчихов энэ нөхрийг олон удаа солиорохоос өмнө огцруулъя

Avatar

Зочин 2024-01-21 103.212.119.104

Битгий өнөөдөөрөө сэтгээд байцгаа, дараа дараагийн жилүүдэд дахиад л өвөл болно шүү!!!

Avatar

Нэргүй 2024-01-21 66.181.183.216

Энэ өдрүүдээр хүйтэрнэ буузаа хийгээрэй гээд бсан ингэж явгална шүү гэдгээ далд утгаар хэлж бж

Avatar

Zochin 2024-01-21 202.55.188.36

Baklawar bolon tvvnees deesh bolowsroltoi.7k svper komputer ezemshsen,undur hurdni internet ashigalsan mergishsen mergejiliin turiin alban haagch yaagad medeelel bolowsoruulj niited taniulan hvrgej chadaagvi ym be?osorjamaa gedeg nuhur gar utasaaraa uuriguu busdad taniulj chadsan gee bizdee ternees dor bna shvdee. sudalgaa hiij hvrteemjtei,chanartai hvndrelgvi tiim vilchilgeeg sanal bolgoj chadaagvi mash tom aldaa gargaj niitiin dund buhimdal vvsgej bga ym be.odoo yah we?

Avatar

Уриалга 2024-01-21 202.21.108.57

Автобус компаниуд зорчигчдоо хүндлээд хуучин маршрутаараа Хотын дарга ам харалгүй шууд үйлчилж эхлээч. Хэрэв тэгж чадвал Нийслэлчүүдэд том оноо авч чадна шүү. Одоо Нямбаатар хог дээр үсэрсэн, түүний амнаас үг сонсоод хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж