Их цас орсны улмаас Залуучуудын өвлийн олимп саатав

Их цас орсны улмаас Залуучуудын өвлийн олимп саатав

Их цас орсны улмаас Залуучуудын өвлийн олимп саатав

Өмнөд Солонгост болж буй Залуучуудын өвлийн олимпийн наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Гэвч их хэмжээний цас орсны улмаас тэмцээний хуваарь болон соёлын арга хэмжээ саатсан байна.

Залуучуудын дөрөв дэх өвлийн наадам өнгөрсөн Баасан гаригт Канвон мужид нээлтээ хийж, өчигдөр анхны медалийг гардууллаа. Бүс нутгийг хамарсан их хэмжээний цас Сөүлээс зүүн тийш 130 км-ийн зайд орших Пёнчан хотод Бямба гаригт цанын харайлтын тэмцээний эхлэх цагийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.  Пёнчанаас зүүн өмнө зүгт орших Жонсон дүүрэгт болж буй Уулын цанын эрэгтэйчүүдийн “Super G” уралдааныг өнөөдөр үдээс хойш 13:55 цагт шилжүүлж, дараа нь дахин 15:25 цаг хүртэл хойшлуулаад байна.

Ганнён дахь бүх гадаа үйл ажиллагаа, үзүүлбэр, тэшүүрээрийн уралдааныг мөн цуцалсан.

БНСУ-ын Цаг уурын албанаас Ням гаригт Канвон мужид их хэмжээний цас орж, зарим газраар бороо орох  бөгөөд  хүчтэй цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Гангвоны зүүн хэсэгт 7 см хүртэл цас орж магадгүй гэж  тооцоолжээ.

Өнгөрсөн Пүрэв гаригаас  Ням гаригийн өглөөний 07:00 цагийн хооронд Гансан-мён хотод 44 см зузаан цас орсон гэж мэдээлсэн бол Гангнеун хотын төвд 10 гаруй см цас орсон байна.

Бямба гаригт их хэмжээний цас орсны улмаас Пёнчан, Жонсон хотыг дамнасан хэд хэдэн зам хаагдаж, ихээхэн түгжрэл үүссэн  ч орон нутгийн албаныхан үүнээс хойш нөхцөл байдал хөнгөрсөн гэж мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж