Хятадын төв хэсэгт сургуулийн дотуур байранд гал гарсны улмаас 9-10 насны 13 сургуулийн сурагч нас барсан гэж тус улсын Синьхуа агентлаг мэдээллээ. Хэнан мужийн Яншанпу тосгоны Инцай сургуульд Баасан гаригийн орой гал гарчээ.
Наньян хотын ойролцоох тус сургуулийн менежерийг саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Өөр нэг хүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тус сургуулийн нэгэн багш төрийн мэдлийн Хэбэй Дэйли сонинд мэдээлснээр, хохирогчид бүгд нэг ангийн хүүхдүүд байжээ.
Гал гарах үед дотуур байранд 30 орчим сурагч байсан бөгөөд үлдсэн хүүхдүүдийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлсэн байна. Гал сөнөөгчид дуудлага өгсний дараа цаг хүрэхгүй хугацаанд галыг унтраасан гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Албан ёсны сувгаар амиа алдагсдын хэн болох болон галын шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дотуур байрны зарим цонх хагарсан байгааг, мөн сургуулийн ойр орчмыг бүслэн, цагдаагийн алба хаагчид хэргийн газарт эргүүл хийж байгааг харуулжээ.
Хятадад барилга, аюулгүй байдлын стандартын хэрэгжилт сул байгаагаас болж гал түймэр гарах нь цөөнгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Шаньси мужийн Лулян хотын нэгэн оффисын барилга шатаж, 26 хүн нас барсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бээжин хотод гарсан галын улмаас наад зах нь 29 хүн амиа алдсан бөгөөд 12 хүнийг цагдаа нар байцаахаар саатуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
-##- 2024-01-21 216.38.195.74
1
NZKA 2024-01-21 216.38.195.74
gaygyilj { – ]
-ylcuun ; 2024-01-21 216.38.195.74
seckapesw_? @
- OC ; 2024-01-21 216.38.195.74
#1- ; ? + kape ;
-1aprt kapem;# +dtsagdaa nartpo + Tswbyrl@gyizyris 2024-01-21 216.38.195.74
xssecurity tsalinj xynsniblrdt; xe+ghzPstcksoyC_ gzasaglajCJF-chuluuly
Зочин 2024-01-21 202.9.46.136
сайхан мэдээ баярлалаа.дандаа ийм мэдээ нийтлээрэй.