Дайны 2 жилийн ойгоор шинэ дайн эхлэх үү?

Дайны 2 жилийн ойгоор шинэ дайн эхлэх үү?

Дайны 2 жилийн ойгоор шинэ дайн эхлэх үү?

НАТО Путины шаардлагын өмнө нэг удаа бүдэрсэн нь 2022 оны хоёрдугаар сарын 24 байв.

Германы "Bild" хэвлэлд саяхан мэдээлснээр НАТО-ийн зүүн жигүүр хоёрдугаар сард ОХУ-д дайралт хийж магадгүй гэжээ. Энэхүү мэдээллийг Бундесвер буюу Холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгт хүчний нууц баримт бичгээс эш татан бэлтгэсэн аж. "Bild" нь шар хэвлэл боловч НАТО болон ОХУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүсч болзошгүй гэх чухал асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй.

НАТО болон ОХУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүсч болзошгүй тохиолдол хэдийнэ хэд хэд гарсан. Түүгээр ч зогсохгүй цэргийн шинжээчид, улс төрчид янз бүрийн сценари боловсруулж, таамаглал дэвшүүлж байна. Тухайлбал, Их Британийн тэтгэвэртээ гарсан генерал Ричард Ширрефийн 2016 онд бичсэн номонд НАТО болон Оросын хоорондох дайн хэрхэн өрнөж болохыг бичсэн байдаг. Ричард Ширреф нь цэргийн өндөр албан тушаалд олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсныхаа дараа өөрийн туршлагаа ном болгон бичжээ.

Сонгууль болон бусад үйл явдлын уялдаа холбооноос шалтгаалаад хоёрдугаар сарыг сонгосон байх магадлалтай. Гэхдээ нөгөөтэйгүүр, Орос, НАТО-ийн хоорондох дайн хэдийнэ эхэлсэн гэх өнцөг ч бий. Мэдээллийн орон зайд тэд хэдийнэ дайтаад эхэлсэн. Аюул заналхийллийг хэр бодитойгоор үнэлж, боломжит хувилбаруудыг хэр сайн боловсруулахаас дайн даамжрах эсэх нь шалтгаалах юм.

"Bild"-ийн хувилбарыг үгүйсгэх аргагүй ч магадлал багатай гэж "The new voice of Ukraine" хэвлэлд мэдээлжээ.

Балтын орнууд, Польш, Финланд, Швед зэрэг улсууд өөрсдөд нь тохиолдож болох аюул заналхийллийн талаар бодитой ойлголттой байдаг. Тийм ч учраас тодорхой, бодитой алхмуудыг хийсээр байна.

АНУ-ын бүх нөөц, хүчийг ашиглавал Орос тэсэхэд бэрх. Оросууд хэчнээн урьдчилан таамаглах аргагүй байсан ч үүнийг ойлгож байгаа. Тиймээс ОХУ-ын зорилго нь НАТО-ийн сул талыг олж дөрөөлөх. Тэд 2022 онд бүрэн хэмжээний дайралт хийхээсээ өмнө шаардлага тавьсан. НАТО үүнд хэрхэн хариулсныг бүгд мэднэ. Шуудхан хэлбэл НАТО-ийн хариу үйлдэл сул байсан учир Украин руу дайрвал болох мэт сэтгэгдлийг Орост төрүүлсэн гэж үзжээ. Тиймээс НАТО-г энд бүтэлгүйтсэн гэж дүгнэв.

Хэзээ нэгэн цагт ОХУ хурц стратеги ашиглалаа гэхэд НАТО үүнийг намжаахын тулд ямар нэг үйлдэл хийхгүй. Тэд бүхнийг нүдээ анин өнгөрөөж, ухрана гэсэн таамаглалыг "The new voice of Ukraine" дэвшүүлжээ.

Украин хэдий чинээ хурдан ялагдана, Оросоос НАТО-ийн орнуудад заналхийлэх нь төдий чинээ багасах аж. НАТО яаж хөдлөхийг Орос яг одоо туршиж байна. НАТО Украиныг ямар хүчтэй дэмжиж байгаагаа харуулж чадвал, ОХУ-ыг зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг нь итгүүлж чадвал Путин логикийн хувьд үүнийг ойлгоно.

Украины зардлаар эвслийн гишүүн орнуудыг Оросын түрэмгийллээс урьдчилан хамгаалах боломж НАТО-д байна. Украиныг яг одоо НАТО-д элсүүлэх боломжгүй гэх үндэслэлүүд нь нэг талаасаа өөрсдийгөө зөвтгөх гэсэн оролдлого. Яг л алдарт Будапештийн санамж бичиг шиг. Ашиглая гэвэл зориулалтаар нь ашиглаж болох ч… Шалтаг болгомоор байвал зөв үгээ олчихож дөнгөх юм.

Тэгвэл НАТО-гийн үндэсний удирдагчдын цэргийн хорооны дарга, адмирал Роб Бауэр саяхан хэлэхдээ "Барууны орнууд Оростой хийх дайн, санаанд оромгүй зүйлд бэлтгэлтэй байх ёстой" гэсэн юм.

"Бид амар амгалан байгаа нь өгөгдсөн зүйл биш. Тийм ч учраас НАТО дайнд бэлтгэж байна. Оростой зөрчилдөж байна. Бид бүх хүрээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Дайн болсон ч бай үгүй ч бай олон хүнийг олох тогтолцоо байх ёстой. Тэгж байж дараа нь дайчилгаа, цэрэг татлага яригдана. Мөн дайтсан тохиолдолд мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийн тулд хангалттай хурдаар зэвсэг, сум үйлдвэрлэх чадвартай байх хэрэгтэй" гэж тэр хэлжээ.

Мөн Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус ОХУ-аас НАТО-ийн аль нэг улсад довтлох магадлалтай гэв. Тодруулбал, "Бид бараг өдөр бүр Кремлийн заналхийллийг сонсдог. Путин хэзээ нэгэн цагт НАТО-ийн улс руу халдаж магадгүйг бид анхаарах хэрэгтэй. 5-8 жилийн хугацаанд ийм зүйл болох магадлалтай" гэжээ.

Өнгөрсөн сард тус эвслээс "Холбоотон орнууд эвслийн зүүн жигүүрт байлдааны бэлэн хүчээ байрлуулахыг эрмэлзэж байна" гэж мэдэгджээ.

НАТО-ийн гэрээний 5-р зүйлд зааснаар эвслийн аль нэг гишүүн рүү халдсан тохиолдолд бүгд рүү нь халдсанд тооцох юм. Энэ бол НАТО-г батлан хамгаалах эвсэл гэж нэрлэсэн гол шалтгаан. Хүйтэн дайн дууссанаас хойш эвсэл 14 шинэ улсаар бүл нэмсэн. Тэр дундаа хуучин Варшавын гэрээний улсууд болон нэгэн цагт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын гурван улсыг өөртөө нэгтгэсэн нь Путины хувьд заналхийлэл гэж харагджээ.

Өдгөө Украиныг НАТО-д элсүүлэх тухай яригдаж байна. 2008 оноос хойш Украиныг НАТО-д элсэх тухай яриа үргэлжилж буй. 2014 онд Оросыг дэмжигч ерөнхийлөгчөө огцруулснаас хойш Украин улс төрийн хувьд барууныхантай илүү ойртож, НАТО-той хамтарсан цэргийн сургуулилт хийж, зэвсэг нийлүүлж эхэлсэн. НАТО, Украины харилцаа өргөжихөөс сэргийлэхээс тулд Путин улаан шугам татах хэрэгтэй гэж үзсэн ажээ.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE, YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-22 202.126.91.90

Энэ мэдээ эх сурвалж нь барууны мэдээлэлээс авсан бол ванга шиг зөгнөөд хэлчихье удахгүй нато оростой тохиролцох юм байна укрианыг бүтэнээр нь оросод өгөх үү эсвэл Днепр мөрнөөс зүүн тийш газар нутгыг орсод өгөх үү ямартай ч тохиролцоо удахгүй явагдах юм байна

Avatar

зочин 2024-01-22 202.9.47.33

НАТО ТАРСАН ЦАГТ ЕВРОПД ДАЙНГҮЙ БОЛНО. …..Дайныг өдөөгч нь НАТО……………

Avatar

Путин 2024-01-22 202.9.46.196

Орос ялнаа хүүхдүүдээ.

Avatar

зочин 2024-01-22 66.181.160.54

Өвөө минь …ялахгүйндээ яанаа…

Avatar

Иргэн 2024-01-22 139.5.219.209

Хохолууд НАТО-г дайнд турхирч байгаа юм биз дээ. Газрын хөрснөөс арчигдах нь л дутаад байгаа юм байх даа

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.182.220

Орос чинь Украйныг газрын херснеес арчих гээд чадлаараа чармайгаад л байна. Иранаас Хойд Солонгосоос з****г пуужин аваад л байна. Монголын хэдэн мояанууд ирвэл яг арчих гээд байнаа

Avatar

зочин 2024-01-22 66.181.160.54

Украйнаа барахгүй байгаа Оросууд яаж НАТО той үзхэв дээ . Ёстой " үсгүй хусуулна" гээч л болох биз

Avatar

Зочин 2024-01-22 193.179.60.87

Чиний тархи ийм зүйл ойлгох хэмжээнд хүрээгүй илжиг минь

Avatar

зочин 2024-01-22 103.57.93.18

Дэлхийн 2р дайны дараа соц орнуудын эсрэг НАТО эвсэл байгуулж ЗХУыг задалж Украйнаар бамбай хийж ОХУ эсрэг улс орныг босгож хүчийг сулруулах Израйлийг ойрхи дорнодын улс руу турхирч Тайваныг Хятадтай мөргөлдүүлэх шинэ дайны бэлтгэл хангалт тандалт тооцоо судлгаа дуусч суруулилт эхэлсэн бол уу

Avatar

Иргэн 2024-01-22 103.57.93.37

түй ийм юм сараачиж суугаа сүгийн дүгнэлт гэж юу байхав барууны сатанууд угаасаа ялагдана

Avatar

Үнэн 2024-01-22 202.21.126.82

Нато хэзээ ч бусдын нутагт халдаж байгаагүй тийм зүйл дүрмэнд ч байгаа. Халдаагүй бол халдахгүй. Зөвхөн хамгаалах систем. Баруун бол хууль дүрэмтэй, гэрээ хэлцэл тусгаар тогтнол, хүний эрхийг дээдэлдэг хүмүүс. Орос биш, Хятад биш, Хойд солонгос биш, Иран биш!
Энэ дайн бол Путин өөрийгөө ОХУ – ын хаанд өргөмжлөх эрх мэдлээ ардчилалд алдахгүй байх гэсэн хүслээс үүдэлтэй дайн. Дарангуйлал ардчилал 2 – ын хоорондох тэмцэл.

Avatar

Нэргүй 2024-01-22 185.219.142.126

худлаа хуцаад яахав, НҮБ хориглосоор байхад Югослав улс руу НАТО халдаж олон жижиг улс болгож задалсан юм шүү! Югославын дотоод үндэстэн хоорондын зөрчилдөөн бол НАТО-д Югослав руу дайран орох шалтаг далим болсон.

Avatar

Зочин 2024-01-22 103.212.116.14

Хичнээн ч улсад довтолсон билээ дээ, юм унш. Цэргийн докторинд нь хамгаалах биш довтлох гэж байдаг юм шүү. Вьетнам, Кореа, Ливи, Ирак, Югослав, Сири гээд явж өгнө, одоо Украйн болон Израйлыг дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2024-01-22 59.153.113.36

орчуулга нь най алгаа!! бодмоор юм.

Avatar

Нэргүй 2024-01-22 68.206.8.181

Delhiin uls ornuudad amar amgalan hurdan togtoh boltugai. Ard tumen dund ni hohirohgui bh boltugai.
Peace pls.

Avatar

Нэргүй 2024-01-22 59.153.112.221

shar medeenii sait shar medeenii saitaa huulaad bichih ymdaa

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.161.125

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE, YAHOO NEWS 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-01-22 192.42.116.178

Орос НАТО-руу ойртоогүй байхад НАТО Оросруу ойртоод байна гэдэг бол хэн нь дайн өдөөж заналхийлэгч вэ гэдэг маш тодорхой харагдаж байна. Европ Ойрхи Дорнодод байнга дайн хийж байсан АНУ НАТО мэтийн 40 50 цөөвөр чоно шиг улсууд з****г агсаад ойртоод байхаар Орос өөрийгөө хамгаалж л таарна, хэнд ч ойлгомжтой Оросын буруутгах аргагүй зүйл.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.180.113

Тэнэг минь,Орос түмэн буруутай, ах дүү ард түмнээ түрэм гийлэн цуст дайн өдүүлж байгааг зөвхөн коммунист–фаш истууд л зөвтгөнө, энэ бол туйлын шившигтэй үйлдэл.
Фашист Путлер хуучин Зөвлөлт империйн колонийн систе мийг сэргээх гэж тэнэгтэж байгааг бүх дэлхий, хүн төрөлх төн буруушааж байгаа, 141:5-ыг санаарай !!!

Avatar

Нэргүй 2024-01-22 122.201.23.28

Үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг шиг Украйн улсын хэт үндсэрхэг улсууд Украйн дах Орос иргэдийг арай л дэндүү дарлаж байсан даа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж