Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Өнөөдөр шуурхай хөдөлгөөний төв дээр ажиллаж байна. Эхний өдөр учраас мэдээлэл авч чадаагүй иргэд бухимдаж байна. Бид нэг сарын өмнөөс мэдээлэл өгсөн. Автобусны буудал дээрх мэдээллийг шинэ чиглэлийн мэдээллийг ирэх 7 хоногт шинэчилнэ. Иргэдэд ойлгомжтой болгоно. Харагдахуйц, илүү том хэмжээтэйгээр хэвлэнэ. Тухайн буудалд ирдэг автобусны мэдээллийг л оруулна. Иргэдийг бухимдуулсандаа хүлцэл өчиж байна, бид алдаагаа хурдан засна. Манай залуус 24 цагаар ажиллаж байна. Олон жилийн турш үйлчлүүлж дадсан чиглэлийг өөрчлөхөд бэрхшээл гарах нь аргагүй. Та бүхэн гэрээсээ гарахаас өмнө imap.mn цахим хуудаснаас суух автобус, чиглэлийн мэдээгээ харах нь зүйтэй болов уу. Бид шинэ чиглэлийн талаарх мэдээллийг нэг сарын өмнөөс түгээж эхэлсэн. Хамгийн их ачаалал авч байгаа М1, М3 чиглэлд 152 алба хаагчид хөдөлгөөн зохицуулалтыг хийж байна. Маргааш хязгаарлалтын дугаар үйлчлэхгүй. Автобусны буудал дээр тавьсан чиглэлийн мэдээлэл шүүмжлүүлээд байгаа учраас ирэх долоо хоногоос зөвхөн буудал дээр нь ирэх чиглэлийг тодруулж тавина.
Энх тайваны өргөн чөлөөний дагуух машины зогсоолуудыг хаасан. Энхтайваны өргөн чөлөөний маршрут дээр 75 автобус гарсан боловч одоогийн байдлаар 10-аад автобус нэмж гаргаж байна. Маргааш ч нэмж гаргана. Тус өргөн чөлөөгөөр явдаг автобуснуудад саад болдгийг бууруулах, автобус илүү хурдан зорчих боломжийг олгохоор зогсоолуудыг хаасан. Энэ амралтын өдрүүдэд олон иргэн Цагаан сарын бэлтгэлээ базаахаар авто замын хөдөлгөөнд оролцлоо. Үүнийг харгалзан дахин зохицуулалт хийх шаардлага үүслээ. Бид дөрвөн чиглэлд дахин өөрчлөлт оруулсан. Чиглэлийн давхацлыг арилгах, хотын төвд олон автобус явдаг атлаа хотын захад иргэд автобус удаан хүлээдгийг бууруулах зорилгоор шинэ чиглэлүүд нэвтрүүлсэн. Иймд шинэ чиглэлүүд нэвтрүүлэхээс өөр аргагүй. Шинэ автобустай болсон ч түгжрэл буурахгүй. Хөдөлгөөн зохицуулах алба хаагчдын тоог нэмнэ.
Шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ нэг сарын өмнөөс мэдээлэл өгсөн. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар явж байгаа үетэй уялдуулахын тулд энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн. Олон бэрхшээл байгаа ч зүгшрүүлэлтийн ажил удаан үргэлжлэхгүй байх. Бид ЦЕГ-тай ярьж байна. Гол түгжрэл үүсгээд байгаа уузваруудад зохицуулах алба хаагчдын тоог нэмэхээр ярьж байна.
https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/695430409397747
Холбоотой мэдээ