Шадар сайд С.Амарсайхан эхнэртээ МҮОНРТ-ээр бэлэг барихаар улайрч байна

Шадар сайд С.Амарсайхан эхнэртээ МҮОНРТ-ээр бэлэг барихаар улайрч байна

Шадар сайд С.Амарсайхан эхнэртээ МҮОНРТ-ээр бэлэг барихаар улайрч байна

Олон нийтээр овоглосон Үндэсний телевизэд удирдлагын асуудлаас үүдсэн засаглалын хямрал үүсээд удаж байгаа ч ямар нэг шийдэлд хүрэхгүй нэгэн оныг барж байна. Ингээд зогсохгүй уг асуудал МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс хальж УИХ-ын түвшинд очсон төдийгүй Төрийн байгуулалтын байнгын хорооноос үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгахаар Ажлын хэсэг томилоод ч тусыг эс оллоо. Уг нь залилан, авлига, албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа А.Бүрэнбаатарыг 2023 оны тавдугаар сарын 25-ний өдрийн  Үндэсний зөвлөлийн хуралдаанаар “Байгууллагаа 10 -аад тэрбум төгрөгийг алдагдалд оруулж, хамт олноо удирдлагаар хангаж чадаагүй, МҮОНРТ-ийн өмнөөс хувийн студиэр төлбөртэй ажил гүйцэтгэж, түүнийгээ олон нийтийн телевизээр цацаж, дундааас нь ашиг олсон, авлига авсан асуудал үүссэн” хэмээн үзэж огцруулсан. Гэтэл А.Бүрэнбаатар тамга тэмдгээ авч зугтаан, ажлаа өгөхгүй гүрийж үлдсэн билээ. Ийнхүү тамгаа авч зугтаасан захирал  улстөрчдийн нөмөр нөөлгөөр хууль зөрчин ажиллаж байсан ч 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр АТГ-аас яллагдагчаар татагдсан юм. АТГ-ын сайтад мэдээлэл гарч, албаны эх сурвалж хэвлэлийн хурал дээр мэдээлэл хийсэн.  Иймд  2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний зөвлөл хуралдаж, А.Бүрэнбаатарыг дахин огцруулсан ч ажилаа хүлээлгэж өгсөнгүй ээ.  Ер нь 2021 онд МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон цагаас хойш тус байгууллагад хүний нөөцийн хямрал үүсч 150 гаруй хүн халагдаж,  уран бүтээлчид удирдлагын дарамт шахалтаас үүдэн ажлаасаа гарсан. Иймд  чанартай уран бүтээл ч байхгүй болжээ.

ШАДАР САЙДААР ХАМГААЛУУЛСАН “ШАЛДАН” ЗАХИРЛЫГ УИХ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ

А.Бүрэнбаатар  Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, нийслэлээс шинэ хэмээн хуучин ногоон автобус оруулж ирсэн асуудлыг анхнаасаа цоо шинэ мэтээр МҮОНТ-ээр удаа дараа мэдээлж байсан нь “Хулхи ногоон” автобусны бүлэглэлтэй хамаатай хэмээн үздэг. Энэ мэтээр олон удаагийн үйлдэлдээ хууль зөрчсөн, гэмт хэрэг өдүүлсэн. Дээр дурдсанчлан уг асуудал УИХ-ын хэмжээнд хөндөгдөж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос үүсээд байгаа асуудлыг судлахаар Ажлын хэсэг гаргасан. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Батсуурь, Д.Ганболд нарын нөхөд багтаж, очоод ажлыг нь шалгах гэхээр Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсороосоо эхлээд ирсэнгүй. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага нь Ажлын хэсэг томилоод дийлэхгүй байгаа А.Бүрэнбаатарын ар талд маш том хамгаалалт байна гэх. Хууль ёсоор бол МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилохдоо УИХ-аас долоо, Ерөнхийлөгчөөс дөрөв, Ерөнхий сайд буюу Засгийн газраас дөрвөн хүнийг гээд нийт 15 гишүүнтэй зөвлөлийг Хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлэн томилдог  байгууллага юм. Тэгэхээр А.Бүрэнбаатар захирлын ар талд Төрийн гурван өндөрлөгийн нэг байгаа гэх хардлага Олон нийтийн телевизийн хамт олон дунд ч байдаг, олон нийтийн дунд ч байдаг. Гэтэл ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Үндэсний телевизийн нэвтрүүлэг Ч.Ичинхорлоогоор дамжуулан, түүний нөхөр Шадар сайдын хамгаалалтад очсон гэх. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нь хууль бус захирлаа өмгөөлөгчдийн багийг MNB-д ахалдаг бөгөөд тэд хамтран улсын нөөц бүрдүүлэх сангаас өвс нийлүүлэх ажлыг тендергүй авсан наймаа гэх хэрэг шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс А.Бүрэнбаатарыг дэмжигчид МҮОНРТ-д ажиллаж болно, бусад нь болохгүй гэх бичигдээгүй хууль үйлчилдэг.  Баттай гэх эх сурвалжийн хэлж байгаагаар бол Шадар сайд С.Амарсайхан “Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бид гурав А.Бүрэнбаатарыг сонгууль хүртэл оролдож халахгүй байхаар тохиролцсон” хэмээн УИХ-ын гишүүдийг дарамталж, түүнийг хаацайлдаг байна. Ингэхэд Шадар сайд маань татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийнхөө сонгуульд ашиглана гэж мунхаглаагүй баймаар юм. Гэтэл үгүй бололтой. Бүр Шадар сайд С.Амарсайхан А.Бүрэнбаатараар дамжуулан МҮОНРТ-ийг ашиггүй болгож, дампууруулж байгаад хувьчлах хэтийн бодол өвөртлөж явааг дуулгав. Тодотговол тус байгууллагад нэгэн насаараа ажиллаж байгаа мисс эхнэртээ Олон нийтийн телевизээр бэлэг барих гэсэн санаархал бололтой. Үүнээс гадна ногоон автобус, өвсний наймаа, авлига, албан тушаалын гэх мэт олон хууль бус зүйл нь нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогоор дамжиж, Шадар сайд С.Амарсайханы нөмөр нөөлөгт өрнөдөг юм биш биз.

АРГА БАРАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ БАЙР СУУРЬ

Өнгөрөгч лхагва гаригт болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Үндэсний зөвлөлийн гишүүн томилох гэхээсээ илүүтэй тус байгууллагад үүссэн хямрал, А.Бүрэнбаатарын хууль бус үйлдлийн талаар хэлэлцсэн гэхэд болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Бүх хүн төв талбайд цуглан, ногоон автобус хуучин байна гэхэд ганцхан МҮОНРТ л шинэ автобус байна гэсэн. Ийм байж болохгүй. Гүйцэтгэх захирлыг нь буруу мэдээлэл түгээсэн тул ажлаа өг гэж шаардахад үгүй гэсэн. Бүх ард түмнээс татвар авдаг атлаа ийм байж болохгүй. МҮОНРТ одоо үзэгчгүй болсон. Энэ байгууллагын Үндэсний зөвлөлд шинээр очих хүмүүс үүнд анхаараарай" гэж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож байгаа Н.Нанзаддоржид захиж суугаа нь хүчин мөхөсдсөн гишүүний үг гэлтэй. Мөн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Би өмнө нь энэ байгууллагад ажиллаж байхад ч маргаан гардаг байв. Гэхдээ өнөөдрийнх шиг  хямрал гарч байгаагүй. Иймд УИХ-аас ажлын хэсэг байгуулж, тус байгууллагад ажиллах үүрэг өгсөн ч биднийг очиход холбогдох хүмүүс нь байгаагүй” хэмээж байсан нь ч арга барагдсан Ажлын хэсгийн гишүүний үг байв. Шалгуулах ёстой хүмүүс нь байхгүй байна гэдэг нь хэргээр зохион байгуулалт өрнөж байгааг харуулна. Ийнхүү УИХ-ын гишүүдийн байр сууриас харахад А.Бүрэнбаатарыг нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогоос гадна Хяналтын зөвлөлийн дарга Д.Оюун-Эрдэнэ буруу зөрүү мэдээлэл өгч хамгаалдаг гэдгийг МҮОНРТ-ийн уран бүтээлчид хэвлэлээр мэдэгдэж байсантай агаар нийлнэ.

МАН-Д МҮОНРТ-ИЙГ ХУВЬЧИЛЖ АВАХ БҮЛЭГЛЭЛ БАЙГУУЛАГДСАН БОЛОЛТОЙ

Энэ нь бүлэглэлийн шинжтэй зохион байгуулалт МҮОНРТ-д үүссэн гэдгийг харуулна. Үүнээс гадна Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор гэх нөхөр Шадар сайдын МҮОНРТ-ийг хувьчлах бодлогыг хэрэгжүүлэхээр очсон гэлтэй.  МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Чулуунзагдын дэмжлэгээр Үндэсний зөвлөлд очсон нэгэн. Үүнээс харвал А.Бүрэнбаатар нь МАН-ын хэмжээнд бүр Засгийн газрын хэмжээнд Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хэмжээнд бүлэглэлийн эрх ашгийг хэрэгжүүлэхээр МҮОНРТ-ийн ажлыг унагааж байна гэхэд үгүйсгэх арга алга. Түүнээс биш иргэдээс хураамж авдаг төдийгүй төсвийн хөрөнгөөр санхүүждэг байгууллагыг өөд нь татаад явж болно. Гэтэл хууль ёсны дагуу удаа дараа огцруулаад байхад том хамгаалалтын дор энэ айлын ажлыг улам унагаан зүтгэж байгааг нь ингэж хардахаас өөр аргагүй. Эндээс ямар сүлжээ харагдаж байна вэ гэхээр Шадар сайд тэргүүтэй МАН-ын нэр бүхий дарга нарт МҮОНРТ-ийг хувьчлах нэрээр авах санаархал байна. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд тус айлын ажлыг нурааж, өр төлбөрт унагах ёстой. Үүнийг энэ айлд олон жил ажилласан болон хэн зүрх сэтгэлтэй салбарын хэн ч байсан хийж чадахгүй. Гагцхүү А.Бүрэнбаатар л ихэс дээдсийн бодлогыг ойлгохгүй мунхаглаж байгаа нь ойлгомжтой. Энэ ньч биеллээ олж байна. Учир нь 2023 оны ажлаа дүгнэхэд ихээхэн алдагдал хүлээсэн. Ажилчдынхаа эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөөгүйн улмаас эмнэлгээр үйлчлүүлж чадахгүй байгаа, уран бүтээлийн хомсдолд орж, чанар муудсан гэх мэт олон асуудал үүсчээ.

Ч.ИЧИНХОРЛОО, А.БҮРЭНБААТАР НАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙГ ХАРЛУУЛАХ АЖИЛЛАГАА

Хууль бус ажиллагаа удаа дараа явуулсан, хамт олноо хагалан бутаргасан А.Бүрэнбаатарыг Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхи нь буюу 9:4 саналаар огцруулсан учраас тэрбээр нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоотой болон Үйлдвэрчний эвлэлийн нэр барьсан хэдэн хүүхэнтэй хамтран Үндэсний зөвлөлөө харлуулах ажиллагаа зохион байгуулсаар байна. Энэ бол А.Бүрэнбаатар, Ч.Ичинхорлоо нарын явуулга гэдгийг МҮОНРТ-ийнхэн бэлхинээ мэднэ.

МҮОНРТ-Д ҮҮСЭЭД БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА НАР АНХААРАЛДАА АВАХ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсад Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагаас хүчтэй олон нийтийн байгууллагын захирал байна. Үүнийг өмгөөлдөг УИХ, Засгийн газрын гишүүн ч байна гэхээр энэ Төрд ямар эрх хэрэгжиж, хууль хаана хэнд үйлчилдэг юм бэ гэж асуухад хүргэнэ. Ингэхэд А.Бүрэнбаатар албан тушаалдаа өөрөө л гүрийж байгаа болохоос бус Үндэсний зөвлөл нь огцоруулчихсан, удирдлаггүй мэт хамт олонтой, яллагдагчаар татагдаж шүүхийн хаалганд тулсан, хилийн хориг тавиулчихсан гарах гарцгүй болсон нөхөр. Одоогоор МҮОНРТ-д нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогоос өөр нөмөргүй. Үүгээр дамжуулан,Шадар сайдаар хамгаалуулсан болохоос шалдан захирал гэдгийг хэн ч нуугаагүй. Ямартай ч МҮОНРТ-д үүсээд байгаа нөхцөл байдлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар анхааралдаа авах хэрэгтэй. Та нарын өсгөж өндийлгөсөн дүү нарын чинь бүлэглэл Олон нийтээр овоглодог байгууллагыг чинь хувьдаа авах бодлого боловсруулчихсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТВ 2024-01-20 202.55.188.108

Уруул Ганболд гэх зөнөсөн өвгөн улаан махны хэрэгтэн Наранбаатар хорчин Цоодол 3 энэ ТВ-ийн ҮЗ-д бга цагт хэн ч Захирал болсон МҮОНРТ-д хэрүүл бослого намдахгүй. Бас б**в гишүүн ММ -ийг авахын төлөө эд нартай нийлээд сайхан бужигнуулж бах таваа хангаж энэ бүхнийг зохион бөйгуулж бга ш дээ

Avatar

sandag-Ochir 2024-01-20 66.181.181.221

Olon yum bodolgui ene BURENBAATAR ICHINHORLOO nariin hormoin yavdliig sudalbal todorhoi bolno doo

Avatar

болд 2024-01-20 103.140.10.205

энэ шадар сайд юм бол яаагад нуурсээр хумуус хордоод байхад дуугай байгаад байна оор юм бол дор нь барьж аваад л синсац болгоодл суртэй юм болдог биз дээ оорт ашиггуй юм анд ходлохгуй хун юм даа

Avatar

Zochin 2024-01-20 66.181.161.129

Yun balai avgai,no hot be,iim bolshalgach,davarchihsn boli boli

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.191.177

sain nuhur yumaa

Avatar

Amarsaihan 2024-01-20 202.55.188.81

yaadgiin

Avatar

Zochin 2024-01-20 202.55.191.130

MNB gej suurchihsen TV-ig uzdeg hun lav bhgui. Jinhene lalriin erh barigch namiin hevleliin alba hiideg TV-g shinechleh tsag n bolson

Avatar

ZOCHIN 2024-01-20 60.41.246.196

20:00-ийн МЭДЭЭНЭЭС ӨӨР ҮЗВЭР,ҮЗЭГЧГҮЙ ГАНЦ МАН-ын ҮЗЭЛ СУРТАЛ,УЛС ТӨРИЙН СУРТАЛ НЭВТРҮҮЛЭГЧ БОЛСОН МӨРТЛӨӨ ТӨРӨӨС САНХҮҮЖДЭГ МҮОНРТ-ийг ДЭЛХИЙН ДИЙЛЭНХ ОРНУУДЫН ЖИШГЭЭР БҮР БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖСӨН ОРНУУДАД ТӨРӨӨС САНХҮҮЖДЭГ РАДИО,ТВ ГЭЖ БАЙДАГГҮЙ.ЕР НЬ МЭДЭЭ,СУРТАЛ УХУУЛГАД ТӨР ОРОЛЦОХ ЁСГҮЙ,ЭНЭ ҮҮРГИЙГ ХУВИЙН РАДИО,ТВ ГҮЙЦЭТГЭЧИХНЭ.СОЦИАЛИЗМ,КОММУНИЗМ ГЭХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХӨГЖЛӨӨС ГАЖУУД,ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ НИЙГЭМ БАЙГУУЛАХЫГ ЗОРЬЖ БСАН ОРНУУДАД Л БАЙСАН.БҮРМӨСӨН ХААЖ БАЙХГҮЙ БОЛГО.

Avatar

Нэргүй 2024-01-20 202.126.91.46

Хог сайт хэнд ч хэрэггүй худал хэрүүл бичиж монголчуудыг талцуулж таашаал авдаг л***р эзэндээ үйлчилсэн г***й царайлсан новшнууд

Avatar

МОНГОЛ 2024-01-20 202.55.188.46

Монголын маань нэг ч гэсэн гэр бүл аз жаргалтай амьдарч байвал болоо до.

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.186.93

хүсээд байгаа юмыг нь өгчихвөл дахиж булаацалдахгүй гэж ярьж хамаг юмыг өөрсдөдөө хувьчилж авах гэсэн ухуулга их явсан даа. тэр хүмүүст өөрсдийнх нь намыг нь хувьчилаад өгчихвөл таарна.

Avatar

Жжж 2024-01-20 202.126.90.118

Чи чадна! Төв талбайд төвийн шугамд залгаагүй усан оргилуур барьчаад Сайд болж чадсан хүн чи Чадна

Avatar

Болилдоо 2024-01-20 119.17.247.42

тэнэгтээд бага уу

Avatar

Зочин 2024-01-20 59.153.113.53

Самарсайхан муу увсын дервед удам судраараа хулгайч байсан одооч хулгай хийсээр новшийн жорлон

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.180.72

Занданшатар иймэрхүү хуйвалдаанд оролцдог хүн дээ

Avatar

Жагсаал 13 цагт 2024-01-20 202.126.90.46

Ард түмэн гэж Нямбаатарын утсан хүүхэлдэй юм уу? Талбай дээр гарж жагсаал хийцгээе. Ирсэн хүн болгонд 50000к аваарай.

Avatar

whistle 2024-01-20 82.68.136.6

beleg bish hel am boloo shaachloo, ene ugasa hel amtai huur shde. horio tseeriin ueer emneleg heseeel ber buleeree shaajeesen pyasda shde.

Avatar

Зочин 2024-01-20 139.5.219.237

Налайхынхан мэднэ дээ.Самарсайханы аав нь социализмын үед шоронд хулгайн хэргээр олон жил суусан, 2 ах нь цэрэгт байхдаа ангиасаа ТВ хулгайлаад гэртээ авчирч байсан,гэр бүлээрээ хулгайч гэдгийг 4-р хорооныхон андахгүй.Зайсан,туулын эрэг дагуу дагуу хичнээн газар хулгайлав гээд … далай далай

Avatar

зочин 2024-01-20 202.179.26.122

пээээ. ийм удам судраараа булай бузар юм уу? үнэн л байдаг байхдаа?

Avatar

Нэргүй 2024-01-20 103.57.92.89

ТИИЙМҮҮҮ ? ЯААНДАА МОНГОЛЧУУДАА ? СОНГУУЛИАР ЭНЭ МЭТ БУЗРУУДЫГ АРЧИЙЛДАА

Avatar

S 2024-01-20 139.5.218.216

SEKSEER TAICHI80955877

Avatar

Burenbaatar aa z**l 2024-01-20 66.181.191.17

burenbaatar gj g****, zugeer l z**l. MNB chamaig harin c bagtaaj 2 jil ungruuluu

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.180.113

Мэрэгжлийн нүдээр харахад, МҮОНРТ-ийг нурааж байгаа мал нь энэ Бүрэнбаатар л даа, ардаа Шадар Сайд хамгаа лалттай лүд байх нь ! Хоёр, гурав дахин халагдчихаад там гаа өгдөггүй ээ…… аргагүй л ямар ч мэдрэмжгүй, ичих юм байхгүй илжиг юм доо !

Avatar

Нэргүй 2024-01-20 202.21.108.57

Энэ их шунал хоолойг чинь ороох вий. Төр, төсөв сааж амьдрахгүй бол уланд шаачих гээд байдгын болуу.

Avatar

Зочин 2024-01-20 202.126.92.98

Сайхан хүүхэн МҮОНРТ авсан нь зөв.

Avatar

Нэргүй 2024-01-20 103.212.116.171

Тэр сайхан хүүхнийг чинь чи биш амарсайхан өдөр болгон шаааж байгаа шүү чи илүү

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.186.53

kkk чамдаа л сайхан байх

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.161.72

ЭЛЦЭГНИЫХ НЬ САЙХАН ХҮҮХЭН 50 ГАРСАН ЭМЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.186.84

Нинжээ захирал хамгийн сайн удирдсан. Түүнийг ажиллаж байх үед Үндэсний ТВ хамгийн сайн шинэчлэлт хийгдсэн.

Avatar

Мэндбаяр 2024-01-20 202.9.46.125

Ч.Даваабаяр гэж нэг нөхөр МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байхдаа улсын төсвөөр санхүүждэг телевизээр өөрийгөө баахан рекламдаж, ажилтнуудыг нь пиццагаар хахуульдах гээд чадахгүй шүүхдээд байсан. Одоо энэ нэг дарга нь бас сандал ширээнээсээ зууралдаастай. Энэ тун их ашигтай суудал бололтой.

Avatar

Нэргүй 2024-01-20 124.158.69.159

Хуулийн дагуу удаа дараа огцруулсан юм бол яагаад шүүх д ханддаггүй юм? Хууль хэрэгжихгүй байна ш дээ? Ийм асуудал дээр яагаад АН, ХҮН, ИОНН сөрөг хүч дуугарахгүй байнаа?

Avatar

Нэргүй 2024-01-20 103.57.94.220

энэ Бүрэнбаатар гэдэг нөхрийг буулгачихаад байхад ажлаа өгдөггүй. ард нь Амарсайхан байсан байж дээ

Avatar

ZOCHIN 2024-01-20 101.189.22.137

za daa yu n bolohgui gejdee…

Avatar

Нэргүй 2024-01-20 202.179.21.226

Нэрээ нуусан хорон санаатай нэгэн захиалгаар бичсэн үү ха ха ха ха

Avatar

Нэргүй 2024-01-20 202.126.91.81

ЯАСАН ЦАДДАГГҮЙ НУВШ ВЭ?

Avatar

Зочин 2024-01-20 66.181.178.241

Үүнийг бичсэн хүн нэрээ нуусныг бодоход бас нэг холионы эзэн байгаадаа.

Avatar

иргэн 2024-01-20 66.181.191.183

Сар бүр иргэд бидний халааснаас "хулгайлдаг" татвар хэмээх 1100 төгрөгийг өгөхөөс татгалзаж байна. МҮОНРТ-ийг нэвтрүүлгийг 1 минут ч үзэлгүй удлаа.

Avatar

Нэргүй 2024-01-20 188.162.254.79

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.160.62

энэ налайхын ху жаад монгол ямар өртэй юм бэ. туул голын савд бүхэлд эзэн суулаа, улаанбаатарын усны нөөц болсон газар бүрд энэ хулгайч эзэн суулаа. төрд ажиллахад 3н үеийн намтар гээд асуудаг биздээ дээр 2 үе нь хятад хүн яаж яваад ийм олон удаагийн сайд болов.

Avatar

Зочин 2024-01-20 103.57.92.175

Монголын схн хүүхнүүдийг эдэлж байгаа энэ том дарга тэгээд бас хуужаа юмууу??

Avatar

Зочин 2024-01-20 139.5.216.186

ичих нүүргүй нөхөртэй Ичко болж хулгай бас халдварладаг бололтой

Avatar

Нэргүй 2024-01-20 124.158.69.243

амташсан хэрээ 13 дахинаа гэж үүнийг хэлнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж