МҮОНРТ нь гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд байх ёстой боловч энэ зарчим хэрэгжихгүй байнга л эрх баригчдын эрх ашиг үйлчилж ирсэн. Олон нийтийн радио, телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино гэж 2005 онд батлагдсан ОНРТ-ийн тухай хуульд тусгажээ. Гэвч энэ байгууллагыг эзэмших, эрхэндээ байлгах гэсэн оролдлого өнөөг хүртэл оршсоор байна. Өнөөдөр тус радио, телевизд үүсээд байгаа нөхцөл байдал нь явцуу эрх ашгаа хамгаалах зорилготой Үндэсний зөвлөл гэх 15 хүнтэй удирдах байгууллагаас шууд хамаарч байгаа талаар ажилагсад нь гомдоллож байна. ОНРТ-ийн тухай хууль, хураамжийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос хоёр удаа албан бичиг хүргүүлсэн боловч Үндэсний зөвлөл санал хүргүүлэх хурлыг нэг ч удаа хийгээгүй аж.
Тиймээс УИХ-ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг томилжээ. “Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлантай танилцаж, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах” үүрэгтэй. Эндээс үзвэл ажлын хэсгийн үүрэг нь УИХ-ын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийх бус, харин хууль тогтоох чиг үүргийн хүрээнд томьёологдсон байна.
Гэтэл ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, ҮЗ-ийн 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр тогтоол мөн гэж дүгнэлт хийж, улмаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагыг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, үүнийгээ УИХ-ын хууль сахиулах бүрэн эрхийн хүрээнд явуулж байгаа ажил хэмээн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хамт олны төлөөлөлд мэдэгдсэн юм. Энэхүү үйлдэл нь МҮОНРТ-ийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, олон нийтийн радио, телевизийн хараат бус байх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх зарчимд дур зоргоороо халдсан, ашиг сонирхлын илт зөрчилтэй үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх бүрэн магадлалтай юм.
Үүнд,
- УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэтрүүлэн Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнах үүрэг хүлээдэггүй МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийг хуралдахыг шаардаж, ҮЗ-ийн тогтоол хууль ёсны эсэх талаар дүгнэлт хийж, уг тогтоолыг биелүүлэхийг МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагаас шаардаж, шахалт үзүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхийг хэтрүүлсэн
- УИХ-ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлантай танилцаж, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан боловч ажлын хэсгийн бүрэлдэхүүн МҮОНРТ-ийн ҮЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх удирдлагаас шаардаж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хууль бусаар нөлөөлөхийг хориглох зэрэг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчмыг зөрчиж, хараат бус, бие даасан байгууллага болох МҮОНРТ-ийн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон зэрэг хуулийг зөрчсөн үйлдэл байж болзошгүй байна.
Зочин 2024-01-20 66.181.160.12
УМХ-н Оюунчимэг хэтэрхий мэдэмхий, хэзээнээсээ урваач шарваач хүүхэн дээ. Манай МАН -д яагаад ийм хүн хэрэгтэй байгаад байдаг юм бол оо. Уг нь амьдралаас тасарчихсан, долларын донтон л шүү дээ.
Зочин 2024-01-20 66.181.160.12
ягаан нэг улс төрч төдийгөөр зогсвол яамай. өнөөгийн байдлаар бол нам, төрөөс ч бараг хамаарах болиод Харийн улсын бодлогыг сурталчилдаг газар болох шахаж буй шүү.
Зочин 2024-01-20 202.126.89.96
Бүрэнбаатар гэж халтайсан тэнэг нөхөр ер нь яаж яваад захирал болсиин
Иим хогоор удирдуулдаг МНВ иин тойрон хүрээлэгч нөхдииг ёстой Заяа чинь гээд хэлмээр
Хотын унаган залуу 2024-01-20 59.153.113.53
балай хогийн бузрууд уурэлсэн матаруудыг тарааж ард тумний менгийг эргуулж ег ёмкий жорлонгуудаа
Нэргүй 2024-01-20 66.181.182.83
Хувьчлах хэрэгтэй.
Нэргүй 2024-01-20 139.5.219.108
ШУы салбарыг доктор багш нар
Нэргүй 2024-01-20 66.181.180.113
Бүрэнбаатар гэж нэг хөдөөний гар л энэ байгууллагыг самарч өгч байхымаа гэж….Мэрэгжлийн бус ийм балай юмнууд л тэнэг шуналтай улс төрчдийн гар хөл болж, хөгжил шинэтгэлийн чөдөр болж байдагийм доо !