Дархан хотын удирдлагууд БНХАУ-д үйлдвэрлэсэн Skywell маркийн 100% эко-цахилгаан 20 ширхэг шинэ автобус худалдан авчээ. Эдгээр автобусыг хоёрдугаар сарын 1-ээс эхлэн Дархан хот дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхлэх юм. Ингэснээр 1990 оноос өмнө Дархан хотод байсан нийтийн тээврийн үйлчилгээг 30 жилийн дараа дахин сэргээж байна. Тарифын хувьд том хүн 500 төгрөг, хүүхэд 300 төгрөгөөр үйлчлэх гэнэ.
БНХАУ-н Skywell үйлдвэрийн 2023 оны шинэ загварын автобусны үзүүлэлтийг сонирхуулбал,
- 100 хувь цахилгаан, байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй,
- Олон улсын стандартад нийцсэн тав тух аюулгүй байдлын баталгаатай
- Тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх тусгай шат, суудлуудтай
- Дотор болон гадна камержуулалтын иж бүрэн системтэй, дэлгэцүүдтэй
- Цэнэглэх дөрвөн ширхэг зориулалтын төхөөрөмжтэй
- Нэг удаагийн бүтэн цэнэгээрээ 400км явах хүчин чадалтай
Холбоотой мэдээ