АТГ: ХАСХОМ-ээ 35 хувь нь гаргажээ

Хуучирсан мэдээ: 2024.01.20-нд нийтлэгдсэн

АТГ: ХАСХОМ-ээ 35 хувь нь гаргажээ

АТГ: ХАСХОМ-ээ 35 хувь нь гаргажээ

2023 оны ХАСХОМ гаргавал зохих нийт албан тушаалтнуудын 35 хувь нь өчигдрийн байдлаар мэдүүлгээ гаргажээ. Авлигатай тэмцэх газрын  https://meduuleg.iaac.mn  цахим систем нь 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23.59 цагт  хаагдах тул мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь энэ хугацаанаас өмнө уг системд 2023 оны ХАСХОМ-ээ мэдүүлж, холбогдох  байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд баталгааны маягтыг хүргүүлэх ёстой аж. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 10-нд шинийн нэгэн учраас түүнээс өмнө мэдүүлгээр гаргах хэрэг гарчээ.

Тэгвэл 8-12-ны өдрүүдэд төрийн албанд буюу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 620 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 253 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж