Дэлхийн эдийн засгийн чуулганы төлөөлөгчдийн тэргүүн нарын уулзалтад оролцох үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далайд гарцгүй улс орнуудын асуудлыг хөндөн ярилцсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Далай бол эрх зүйн орчны хувьд хүн төрөлхтөний хамтын өмч байх ёстой. Далайд гарцгүй улс орнуудад далайг ашиглах эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгож өгөх хэрэгтэй байна. Монгол Улсын хувьд бүсчилсэн байдлаар хөгжих бодлогоо ярьж байна. Улмаар бүс нутагтаа эдийн засгийн интеграцид хэрхэн орохоо ч тодорхойлох шаардлагатай болж байна. Дэлхийн улс орнууд Монголыг эерэгээр хүлээж авч байна. Монголын эдийн засгийн сайжирч буй үзүүлэлтүүд, авлигын эсрэг үйл ажиллагаа, өсөж буй цахим индексүүд зэргийг улс орнууд үнэлж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол Улсад гарсан реформын шинж чанартай өөрчлөлтүүдийг сонирхож байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэлхий хуваагдаж буй энэ цаг үед ардчиллыг бэхжүүлж хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ" гэж ярилцлага өгөхдөө дурдсан байна. Энэ үеэр ойрын хугацаанд бүсчилсэн хөгжлийн форумыг хийхээ мэдэгдлээ.
https://fb.watch/pH2I8UWGtX/
Холбоотой мэдээ