Украин, Эстони, Латви, Литва улсууд Орос, Беларусьтай хиллэдэг 730 орчим км хилийн шугам дагуу хамтарсан хамгаалалтын бэхлэлт барих гэрээнд гарын үсэг зурлаа. 4 улсын төлөөлөгчид Баасан гаригт Латвийн нийслэл Рига хотод хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Эстонийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар хэлэлцээрийн зорилго нь цэргийн аюул заналхийллийг таслан зогсоох, шаардлагатай бол хамгаалах аж. "Ийм хамгаалалтын байгууламж барих нь аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэлтэй, маш сайн бодож, боловсруулсан төсөл юм. Украин дахь дайн бидэнд техник хэрэгсэл, сум, хүн хүчнээс гадна хил дээрх биет хамгаалалтын байгууламж хэрэгтэйг харууллаа" гэж Эстонийн Батлан хамгаалахын сайд Ханно Певкур хэлжээ.
Гэрээнд бэхлэлтүүдийн өртөг, тодорхой байршил, барилгын ажлын цаг хугацааны талаар дэлгэрэнгүй заагаагүй. Гэхдээ бэхлэлт хэрхэн харагдахыг харуулсан график гаргажээ.
Хилийн шугам дагуух хамгаалалтын бэхлэлтийн үнэ цэн Украины сөрөг довтолгооны үеэр тодорхой харагдсан. Үүнд суваг шуудуу, танк эсэргүүцэх суваг, луугийн шүд хамгаалалт, газрын мина зэрэг багтана.
Балтын орнууд хамтарсан хамгаалалтын бэхлэлт байгуулахаас гадна "HIMARS олон пуужин харвах зорилгын тунхаглал"-д гарын үсэг зуржээ. Уг тунхаглалын зорилго нь энхийн болон дайны аль ч цагт зэвсгийг хамтран ашиглах хүрээг бий болгох юм.
Эх сурвалж: THE WAR ZONE
Холбоотой мэдээ