Милей барууны удирдагчдыг эрх чөлөөнөөс татгалзсан гэв

Милей барууны удирдагчдыг эрх чөлөөнөөс татгалзсан гэв

Милей барууны удирдагчдыг эрх чөлөөнөөс татгалзсан гэв

Аргентины шинэ ерөнхийлөгч Хавьер Милей Давосын чуулганд оролцсон. Түүнийг Давосын танхимд орж ирэхэд хэвлэл мэдээллээр тогтохогүй чуулганы оролцогчид, бизнес эрхлэгчид бүгд утсаараа зургийг нь дарахыг оролджээ. Дэлхийн эдийн засгийн форумд либертари үзэлтэй ерөнхийлөгч оролцож буй нь олны анхаарлыг татсан нь энэ юм.

Гэвч Милейг үг хэлэхэд, орчуулгыг нь сонсоод олон хүний царайд гайхширсан төрх үзэгджээ. Тэрбээр дэлхийн соёл иргэншсэн тал буюу барууныхны эсрэг үзэл санааг илэрхийлсэн юм. Барууны ертөнцийн гол удирдагчид сүүлийн хэдэн 10 жилд бусдад туслах гэсэн бодолдоо хөтлөгдөөд, зарим нь давуу эрх ямбатай байх хүсэлдээ хөтлөгдөөд эрх чөлөөний загвараас татгалзсан гэж тэр хэлжээ.

Милей Давост дэлхийг социализм удирддаг гэж хэлэхээр очжээ. "Орчин цагт хувь хүмүүсийн амьдралыг хянахын тулд үйлдвэрлэлийн хэрэгслийг хянах шаардлагагүй" гэж тэр хэлсэн юм. Тэрбээр их сургууль, соёлын үйлдвэрлэлийг хянадаг нео-марксистуудыг дурдаад, улс төрийн талбарт феминизм болон хүрээлэн буй орчны асуудалтай тэмцэж байна гэжээ. Радикал феминизм нэмэгдэх нь шаардлагагүй хуваагдал бий болгоход нөлөөлнө гэж тэр үзэж байна. Мөн бизнес эрхлэгчдийн улс төрийн элитүүдийн шахалтад автахгүй байхыг уриалжээ.

Гэтэл Аргентины ерөнхийлөгчийн дараа шууд тайзан дээр гарсан Испанийн ерөнхийлөгч Педро Санчес неолиберализмыг шүүмжилж, ардчиллыг хамгаалахын тулд компаниудыг тэгш бус байдалтай тэмцэхийг уриалав.

Эх сурвалж: WORLD TODAY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2024-01-20 59.153.113.72

Давост хошин шогийн тоглолтууд болоод байгаа юм байна. Тэнд ёстой газар газраас ирсэн Марзанковууд цугларж ёстой амандаа орсон юмаа ярьцгааж буй аж.

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.182.78

тэгш бус байдалтай тэмцэх гэж юу хэлээд байна. Толгой нь эргэсэн байна.

Avatar

Поп 2024-01-20 66.181.184.240

өөр онол яриад байгаа болохоос манай гамбаа шахуу юмуу даа

Avatar

Эрх чөлөө юу, тэгш байдал уу? 2024-01-20 59.153.114.165

Эрх чөлөө юу, тэгш байдал уу? Асуудал яв явсаар ингэж л тавигддаг. Хариулт нь эрх чөлөө гэсэн санааг Милей илэрхийлжээ. 20-р зууны хамгийн алдарт улс төрийн философич Роулс энэ хоёрыг эвлэрүүлэхийн тулд ЗҮЙ ЁСНЫ ОНОЛ-оо боловсруулсан, тэгээд эгалитари либералист гэсэн хачин хаяг зүүх болсон. Харин цэвэр либертари онолоор эрх чөлөөг тэргүүнд нь тавьдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж