Автобуснууд шинэ маршрутаар явж эхэллээ

Автобуснууд шинэ маршрутаар явж эхэллээ

Автобуснууд шинэ маршрутаар явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарлаа. Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарах аж. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой гэнэ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байгаа" гэж хэллээ.  Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан аж.Өнөөдрөөс үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна гэж тэрбээр хэлж байна.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна. Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Олон жил зорчсон чиглэлүүд нь өөрчлөгдөхөөр иргэдийн дунд ойлгомжгүй байдал, төөрөгдөл үүсэх магадлалтай. Гэхдээ иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн. Түүнчлэн чиглэлүүдийн давхцал арилна. Улаанбаатар хотын гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөнд нэг л чиглэл явах тул иргэд тухайлсан нэг чиглэлийг удаан хүлээж зогсох шаардлагагүй болно. Энхтайваны өргөн чөлөөнөөс цааш явж буй чиглэлүүдэд анхаарч, харахад болох юм" гэжээ.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоо гарчээ. Харин амьдрал дээр иргэд ямар байхыг туршиж байна.

Автобусны тарифын хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд 500 төгрөгөөр зорчих, 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл одоохондоо хэвээр үргэлжлэх юм байна. Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ.

Ямартай ч өнөөдрөөс эхлэн шинэ чиглэлээр автобуснууд явж эхэллээ. Ирэх Даваа гариг хүртэл холбогдох ажлуудыг бүрэн жигдрүүлнэ гэж албаныхан тооцож байна.

М1 чиглэл нь: баруунаас зүүн тийш, Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар зорчино. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь 3 минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.

М2 чиглэл нь: хойд чиглэл болох “Зунжин” худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад Төрийн ордон тойроод хойд чиглэлдээ буцаж эргэж явна.

М3 чиглэл нь: Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Энд автомашины зогсоол байгаа хэсэг дээр шинэ буудал төлөвлөж байна.

М4 чиглэл нь: Шар хад чиглэлийг III-IV хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явх юм. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.

M5 чиглэл нь: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар "Гермес центр" ороод буцаж явна.

М6 чиглэл нь: “Шинэ 100 айл” буюу “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийшээ байгуулагдаж байгаа “Шинэ зуун айл” Монгол тэмүүлэл" 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь “Баянмонгол” хорооллын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ-3-ийн автобусны эцсийн буудал дээр очно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-20 103.57.93.83

САЙНЗОРИГОО ХУЦАЛГҮЙ ЗАЙЛ ОСГЛЖ ҮХЛЭЭ НААД ХАНИАД ЧИНЬ ХҮЧИРЭГДЭХЭЭ БОЛИЛОО ЧИ ХУЦАЛГҮЙ ЗАЙ НОВШОО

Avatar

Зочин 2024-01-20 139.5.219.183

ажилдаа сэтгэл гаргаж амьдралтай юм хийгээч новшнуудаа ямар эргүү зүрх сэтгэлгүй эргүү нь бүүр чиглэл байхгүй болгосон байдаг байна ааа эцэг эх нь ажилтай хүүхдүүд нь яаж яв гэж бодоод байгаа эргүү малууд бэ хөрсөн дээрээ буусан юм хийгээч хянаж үзэж байж шийдвэрээ гаргаач Нямбаатар гэж эргүү газар газар самраад яваад байхаар зүрх сэтгэлтэй хүнд нь ажлаа өгөөд зайлаач чи үр хүүхэд эцэг эхгүй юм шиг малаа

Avatar

Иргэн 2024-01-20 139.5.219.183

яая даа үнэхээр хэлэх ч муу үг алга арай ч дээ иргэдээ бодохгүй ийм арчаагүй байх гэж үнэндээ гомдож цөхөрч байна унаа ирэхгүй хүлээж хөлдөх шахдаг хүмүүс бүүр 2.3 дамжиж хөлдөж үхэх юм байна л даа бас ажилдаа очих гэртээ ирэх бол бүүр цаг хугацаа санхүүгийн хувьд хэцүү болчлоо новшийн шийдвэрээ буцаа хийж чадахгүй бол болж байгааг битгий самраад бай тэх үү ёоо бүүр ….

Avatar

Зочин 2024-01-20 59.153.112.251

Нэг захаас төвөөрөө дайраад нөгөө зах хүрдэг чиглэлүүд чинь л автобусаар зорчигчдын ажил амьдралыг холбож байгаа юм шт Хүн ихтэй Хуучнаар нь л байлгаад автобусныхаа тоог нэмээд эрэлттэй шинэ чиглэлүүд нэмэх арга бодож чадсангүй Автобусаар явдаггүй новшнууд ийм юм хийхээс яахавдээ

Avatar

Зочин 2024-01-20 202.9.46.136

ядарсан иргэдийг олон удаа автобуснаас бууж суух болгож,чирэгдэл учруулах ажил,сургуулиас нь хоцроох,олон удаа менге телж иргэдээ шулах аргыг нямбаатар лалрын идэх шулах залила гэнэ.Дуугvй суусаар хозирч дууслаа тэмцэцгээе иргэдээ?????????

Avatar

Амар 2024-01-20 103.41.93.181

хамгийн буруу шийдвэр байлаа
миний санал:
цагаа уртсаг
нэг дүгээр эгнээгээ автобусанд чөлөөлж өг
хуучнаар нь явуул

Avatar

ИРГЭН 2024-01-20 66.181.190.208

ТУРШИЛТЫН ТУУЛАЙ,НУУД БОЛЛООДОО,ХУУЧИН МАРШРУТНУУД ЧИНЬ ОЛОН ЖИЛ ШАЛГАГДАЖ АРД ТҮМНИЙГАЖИЛ ГЭР СУРГУУЛЬ БОЛОН ХЭРЭГЦЭЭТЭЙ ГАЗАР НЬ ХҮРГЭЖ ӨГӨӨД БОЛООД Л БАЙСАН,.АЖИЛ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР ХОТОО ТОГЛУУЛЖ БАЙНА ДАА.НИЙСЛЭЛЧҮҮД ЗОВЛОНГОО ЭДЭЛЖ БАЙНА ШҮҮ.ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ

Avatar

Нэргүй 2024-01-20 64.119.31.162

Маш зөв.

Avatar

Нэргүй 2024-01-20 202.9.40.43

Зөв өө, хэвшүүлэх л хэрэгтэй харин орк жолоочдоо сургаач ээ!

Avatar

Nertei 2024-01-20 202.126.91.117

tevcheed dasaad zugeer

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.160.62

хохинээ псдаа. хулгайчуудыг төрийн толгойд залчаад сайн юм хүсээд байгаа малнууд хохино. псдаа. одоо бүгд 2 машин авахаас өөр сонголтгүй болж байна. явган зам байхгүй, автобус байхгүй, машин явуулахгүй, тэгээд ер нь энэ хотод хүмүүс яаж зорчих вээ, өлөн МАНин долоогчидоо

Avatar

Нян бактери огцор 2024-01-20 128.1.186.130

Сурагчдын амралт удахгүй дуусахаар хүүхдүүд мэдэхгүй.Автобусандаа суугаад гэрээсээ төөрвөл хэн хариуцлага хүлээх юм бэ? Та муу новшнууд эцэг эх рүү нь хүүхдэдээ хараа хяналт муу тавьсан эцэг эхийн хайхрамжгүй байдал гээд солиорно. Гэтэл хотын автобусны зохицуулалт муу хийсэн хариуцлагыг хэн ч ярихгүй.

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.161.184

хуцалгүй хуулиа дагацгаа

Avatar

Нянбактери 2024-01-20 128.1.186.130

Зарим мэдээний доор Нянбактери өөрөө comment бичдэг байх. Энэ яав ч эрүүл хүн биш шүү.

Avatar

Зочин 2024-01-20 139.5.219.99

М3 Нисэхээс биш Архивын ерөнхий газраас талбай орно шүү. Худлаа бичээд байх юм аа. ккк шал тэмээ ямаа шиг ялгаатай биз дээ

Avatar

иргэн 2024-01-20 66.181.191.176

Пязда,,,,,,яах ингэж Худлаа юм бичиж байдгийн,,,,,,Буудал болгон дээр Уурлаж бухимдсан Иргэд,,,,,,,,Нэг л их олон Чиглэл явж байгаа Автобуснууд нь огт алга,,,,,,,

Avatar

Асуулт 2024-01-20 66.181.187.164

Хороололоос хот руу яаж явах болж байна аа

Avatar

Нэргүй 2024-01-20 202.9.46.184

Явгснаар

Avatar

Зочин 2024-01-20 139.5.216.186

Нямбаатар яавч олигтой юм хийхгүй тийм Хорчин бацаан бна хотыг самарах гэж ирж

Avatar

Нэргүй 2024-01-20 202.21.107.48

Манай цонхны дор буудалтай өнөө өглөө энд бараг автобус ирсэнгүй хуучин 4 чиглэл ирдэг байлаа Арай болохгүй байна шүү

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.182.141

3,4-р хорооллоос хотын төв рүү орох, МУИС, ШУТИС рүү явахад гурав дамжих нь, дамжиж суухдаа буудал хооронд явган явах зай нь арай дэндүү хол бна. 3,4-р хорооллынхон машинаараа явсан нь дээр юм бна.

Avatar

Иргэн 2024-01-20 202.55.188.98

өдрийн мэнд. цаг хугацаа эдийн засгаа хэмнэх биш иргэдэд маш их чирэгдэл үүсгэж байгаа учир арай өөр зөвхөн 1-р эгнээгээр автобусаа явуулаад тойрог уулзварын эргэдэг урсгалыг өөрчилвөл түгжрэл эдийн засаг цаг хугацаа хэмээсээр бнаа

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.190.209

ТӨЛГӨН КОММУНИСТ АА ЮУ Ч ХИЙСЭН ЧАДАХГҮЙ ЮМ ДАА. УГААСАА БҮТЭЛ НЬ БӨГСӨӨРӨӨ ЭРГЭЦЭН ШЭЭСНҮҮД ЮМАА. ХОРООЛОЛД ХҮН АМЬДАРДАГГҮЙ ЮМ УУ. ИЙШЭЭ ЕРӨӨСӨӨ АТУС ЯВАХГҮЙ ЮМ УУ. БОЛЖ БАЙСАН ЮМЫГ ЯДАХДАА ХУУЧНААР НЬ БАЫЛГА

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.186.113

Хуучин маршруутаа зариыг нь сэргээ

Avatar

Иргэн 2024-01-20 66.181.186.113

Зарим чиглэлүүд болохгүй байна Хотын зах уруугаа автобусаа бөөгнөрүүлээд бна Ялгаагүй 1 талдаа гараад бна ш дээ

Avatar

Нэргүй 2024-01-20 202.126.90.66

нямбаатар хулгайчаа автобусныхаа шугамыг хуучин хэвэндэнэ орууллаачээ чамайг автобусаа нэм гэсэн болохоос самараад хаяаадах гэсэн үү хөлөгөө

Avatar

Нэргүй 2024-01-20 139.5.218.207

Яармагаас гурвалжингийн гүүртэй холбосон чиглэл маш чухал баймаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж