Ирак оддын цуглуулга Японыг хожиж, шуугиан тарилаа

Ирак оддын цуглуулга Японыг хожиж, шуугиан тарилаа

Ирак оддын цуглуулга Японыг хожиж, шуугиан тарилаа

Азийн цомын тэмцээн дуулиан шуугиантай үргэлжилж байна. Өнөөдөр/2024.01.19/ хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд хүчирхэг Японы шигшээ баг Иракийн шигшээд 1-2 гэсэн харьцаатай хожигдож, шуугиан дэгдээлээ.

Тоглолтын эхний гоолыг дөнгөж нэгдүгээр үеийн долоо дахь минутад Иракийн Аимен Хуссейн оруулж, Японы шигшээг цочролд оруулав. Хожигдож эхэлсэн цэнхэр самурайнууд гоол оруулах боломж эрэлхийлж байсан ч Иракийн хамгаалалт тун сайн байлаа. Улмаар нэгдүгээр үеийн төгсгөлд Ирак сөрөг довтолгоо амжилттай гүйцэтгэн Хуссейн дахин гоол оруулснаар Японы байдлыг улам дордуулсан.

Хоёрдугаар үед Японы шигшээ бүх хүчээрээ урагшилж, хоёрдугаар үеийн төгсгөлд амжилтад хүрч булангийн цохилтоос Ватару Эндо гоол оруулж, багтаа жаахан ч гэсэн найдвар бэлэглсэн. Гэвч үлдсэн хугацаанд Иракийн хамгаалалт алдаа гаргасангүй.

Японы шигшээ энэ удаагийн тивийн аваргын гол фаворит багаар нэрлэгдэж байгаа ч тун хангалтгүй тоглолтыг үзүүлж буй. Тэд хэсгийн эхний тоглолтоо Вьетнамын эсрэг хийж, 1-2 гэсэн харьцаатай хожигдож яваад эргэж ирсэн. Харамсалтай нь, Иракийн эсрэг эргэн ирж чадсангүй.

Дэлхийн чансааны 16 дугаарт явж буй Японы шигшээ чансааны 63 дугаарт бичигддэг Иракт хожигдож, эхний шуугианыг дэгдээв. Азийн аваргын өмнөхөн Японы шигшээ өндөр формтой байсан. Тэд Канад, Герман, Турк тэргүүтэй улсуудыг нөхөрсөг тоглолтод буулган авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж