"Канвон-2024" олимпийн тамирчдад төрийн далбаа гардуулжээ

"Канвон-2024" олимпийн тамирчдад төрийн далбаа гардуулжээ

"Канвон-2024" олимпийн тамирчдад төрийн далбаа гардуулжээ
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпийн наадам өнөөдөр/2024.01.19/ 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ. Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилалттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Канвон-2024" наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүслээ.
Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэдний дунд Монголын 12 тамирчин бий. Тодруулбал, уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин оролцох бол гүйлтийн цанын төрөлд дөрөв, биатлоны төрөлд зургаан тамирчин тус тус өрсөлдөх юм.
Нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар хамтдаа барин жагсах болно.
Нээлтийн ёслол "Gangneung Oval" ордонд болох бөгөөд к-попын шилдэг одод уран бүтээлээ толилуулах нь энэ өдрийн оргил мөч байх болно. Уг ордонг “Пёнчан 2018” өвлийн олимпын наадамд зориулан босгосон бөгөөд тэшүүрийн төрөлд ашиглагдаж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж