Актив гарден Хаан банктай эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлээр хамтран ажиллана

Актив гарден Хаан банктай эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлээр хамтран ажиллана

Актив гарден Хаан банктай эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлээр хамтран ажиллана

Нүүрсхүчлийн хийг бууруулж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих зорилгоор ХААН Банк хөнгөлөлттэй нөхцөл бүхий Ногоон зээлийг харилцагчдадаа санал болгож буй бөгөөд Актив Гарден” төсөл энэхүү зээлийн шаардлагыг бүрэн хангаж талууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Актив Гарден” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Золжаргал, ХААН Банкны Байгууллагын банкны захирал С.Мөнхзул нар оролцон, гарын үсэг зурлаа.  

Монгол Улсын дулаан эрчим хүчний 56%, цахилгаан эрчим хүчний 38%-ийг барилгын салбар дангаар хэрэглэдэг гэх статистик бий. Иймд агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчиндоо ээлтэй байж, эрчим хүч нөөц баялгийн илүү үр ашигтай зарцуулалтыг дэмжихэд барилгын салбарын үүрэг оролцоо чухал болоод байна.  

Актив Гарден” төслийн хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм стандартын дагуу барьж гүйцэтгэсэн, эрчим хүчний хэмнэлт бүхий А түвшний гэрчилгээтэй төсөл юм. Мөн түүнчлэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал, тоноглол ашиглахаас гадна төслийн  нийтийн эзэмшлийн талбайн 70 хувийг ногоон байгууламжаар төлөвлөж 5000 гаруй мод, бут тарьж ургуулан эх дэлхийд ээлтэй НОГООН БҮТЭЭН бүтээн байгуулалтыг цогцлоон бий болгож буй.   

Ногоон зээл нь эдийн засгийн үр өгөөжөөс илүүтэй байгальд ээлтэй хөрөнгө оруулалтыг дэмждэг тул орчин цагийн дэвшилтэт технологийг ашиглан нөөцийн хэмнэлттэй хэрэглээг нэвтрүүлж, агаар болон хөрсний бохирдолгүй ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаа Актив Гарден” төслийг ХААН Банк дэмжин ажиллаж, НОГООН ЗЭЭЛЭЭР ийнхүү санхүүжүүлээд байна.   

Энэ хүрээнд ХААН Банк болон Актив Гарден” төсөл хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар барилгын салбарт урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий Ногоон зээлээр орон сууц худалдан авах боломж бүрдэж байна. 

Хан-Уул дүүргийн, шинэ суурьшлын бүсэд байрлах, 856 айлын бизнес зэрэглэлийн Актив Гарден” төслөөс хүссэн орон сууцаа ногоон ирээдүйг санхүүжүүлж буй ХААН Банкны НОГООН ЗЭЭЛ-ийн нэг болох эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлээр авах таатай боломж бүрдлээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.182.83

Үерийн аманд хууль бусаар баригдсан барилгыг санхүүжүүлэх нь ХААН банкны хувьд нийгмийн хариуцлагыг уландаа гишгэсэн бизнесийн ёс зүйгүй үйлдэл бус уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж