“Дулааны шугамд гарсан гэмтлийг өчигдөр бүрэн засварласан”

“Дулааны шугамд гарсан гэмтлийг өчигдөр бүрэн засварласан”

“Дулааны шугамд гарсан гэмтлийг өчигдөр бүрэн засварласан”

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Шинэ Монгол" сургуулийн орчимд дулааны хоолойд гэмтэл гарсан талаар оршин суугчдын группд өнөөдөр /2024.01.19/ мэдээлэл гарсан. Гэмтлийг засварласан эсэхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тодрууллаа.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас өгсөн мэдээллээр, дулааны шугамд гарсан гэмтлийг өчигдөр бүрэн засварлаж дууссан.

Орон сууц нийтийн аж ахуйн зүүн бүсийн ус, дулаан дамжуулах төв шуурхай засварлаж ажилласан гэлээ.

Орон сууцны халаалт үндсэн дөрвөн үе шат дамжиж эцсийн хэрэглэгчдэдээ хүрдэг байна.  Станцаас гаргадаг шугам хоолой, холбогдох хэрэгсэл нь төрийн өмч, ус, дулаан дамжуулах төвөөс орон сууц хүртэлх шугам хоолой нь нийслэлийн өмч /ОСНААУГ нь нийслэлийн өмч/, орон сууц доторх нь сууц өмчлөгчид болон иргэд хоорондын дундын өмч, эцэстээ хэрэглэгчийн өмчийн байр нь доторх нь хувийн өмч болдог. Үндсэндээ төрийн, нийслэлийн, дундын, хувийн гэсэн дөрвөн өмч дамжиж иргэнд халаалт очдог байна. Тиймээс дулааны шугам сүлжээнд гарсан гэмтлийн засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй зарим асуудал гардаг аж. Ямартай ч Баянзүрх дүүрэгт өчигдөр гарсан шугам сүлжээн гэмтлийг бүрэн засварлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.188.212

Xaluun us ix muu gradusgui baix yum. Bux baiguullagad ni xelsen. Zasaj uurlugduj baigaa yum alga. Zartsuulaltiiug ix dooguur tuvshind ugdug yum baina lee. Tuv tugeex suljee gej teneg baiguullaga baina. Utasdaad xelexeer xeviin gej xudlaa xariult ugdug esvel bid nart xamaagui gej xariuldag. Umnu ni xalaalt xaluun using xezee ch ingej dogolduulddaggui mash xariutslagatai baij dee. Ajilchid ni gej ulam teneg xymyys l garch ireed baix yumss

Avatar

Зочин 2024-01-19 139.5.216.163

Шугам сүлжээний хамгаалалтын зурвас дээр барьсан бол одоо тэгээд яаая гэхэв.

Avatar

Нэргүй 2024-01-19 139.5.218.195

с** . л гэе даа…. хичнээн сайхан машин зогсоолтой талбай байгуулсан . дулааны шугам зассан нэрийдлээр будаа болгочхоод явсан одоо 2 жилийн нүүр үзэж бна. Яагаад буцаагаад янзалчихаж болдоггүй юм бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж