JAL: Онгоцны үйлчлэгчийг компанийн захирлаар томилов

JAL: Онгоцны үйлчлэгчийг компанийн захирлаар томилов

JAL: Онгоцны үйлчлэгчийг компанийн захирлаар томилов

“Japan Airlines” компани анхны эмэгтэй ерөнхийлөгчөөрөө онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Мицуко Тотториг томиллоо. 1985 онд тус компанид ажилд орсон Тоттори дөрөвдүгээр сарын 1-нд одоогийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Южи Акасакагаас ажлаа хүлээж авна.

“Энд ажил мэргэжлийнхээ төлөө тэмцэж яваа, амьдралын томоохон үйл явдлуудыг даван туулж буй эмэгтэйчүүд ажилладаг. Миний ерөнхийлөгчөөр томилогдсон нь тэдэнд урам зориг өгч, дараагийн алхмыг хийх итгэл өгнө гэж найдаж байна” гэж тэр хэллээ.

“JAL Flight123” онгоц 1985 онд Токиогийн ойролцоох ууланд осолдож, 520 хүн амь үрэгдсэн. Тоттори энэ эгзэгтэй цаг үед “Japan Airlines”-д бүхээгийн ажилтнаар ажилд оржээ. Энэ нь Японы түүхэн дэх хамгийн аймшигтай онгоцны осол болсон.

“Тэр үеийн цочрол одоо ч зүрх сэтгэлд минь хадгалагдан үлджээ. Нисэхийн аюулгүй байдлын ач холбогдлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх хариуцлагаа би ухамсарласаар ирсэн. Аюулгүй байдал бол агаарын тээврийн компанийн үндэс суурь” гэж Тоттори хэлэв.

“Japan Airlines” компани Мицуко Тотториг аюулгүй ажиллагааны өндөр түвшний мэдлэг, туршлагатай гэж дүгнэжээ.

Дашрамд дурдахад, тус компани энэ менежерүүдийнхээ 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-20 49.231.12.115

Manaid tsunh barigchud namchin l@l@ruud miat iin darga zahiral hiihees hezee ch ingej jiriin ajiltanaas deeshee devshin ajillahgui

Avatar

Нэргүй 2024-01-20 66.181.177.209

Гейша

Avatar

Иргэн 2024-01-20 59.153.115.35

Ийм нарийн дэг журам нягт нямбай ажиллагаа шаардлагатай газар эмэгтэйчууд илуу хариуцлагатайг аргагуй хулээн зевшеерчээ. Манайхан ч анхаарвал зугээрдээ.

Avatar

Нэргүй 2024-01-20 47.227.179.89

юу яриад байгаан? Манайд бол дарга юм уу? Дарга хүний хүүхэд л дарга болох ёстой!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж