Австрали дахь Украины байгууллагуудын холбоо энэ сарын 12-ны өдөр ашиглалтаас гарсан 45 Тайпан нисдэг тэргийг Киевт нийлүүлэх хүсэлт гаргасан. Гэвч Австралийн эрх баригчид энэ хүсэлтээс албан ёсоор татгалзжээ.
Учир нь тэдгээр нисдэг тэрэг одоогоор нислэг үйлдэх боломжгүй байгаа аж.
Австралийн Батлан хамгаалахын яамны ажилтан Пэт Конрой хэлэхдээ “Одоогоор нисэх боломжтой Тайпан нисдэг тэрэг байхгүй. Нисэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд татвар төлөгчдийн хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагдана” гэжээ. Гэхдээ Украинд дэмжлэг үзүүлэх өөр арга замыг эрэлхийлнэ гэв. Цаг алдалгүй, ач холбогдолтой, тогтвортой тусламж үзүүлэх цаашдын хувилбаруудыг авч үзэхийн тулд Австралийн засгийн газар Украинтай харилцаа холбоотой ажиллаж байна.
Украины арми хуягт машин, нисэх онгоц болон бусад дэвшилтэт техник хэрэгслийг барууны холбоотнуудад ихээхэн найдаж буй.
Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT