“Баатрууд аа, Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүн боллоо

“Баатрууд аа, Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүн боллоо

“Баатрууд аа, Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүн боллоо

Хөдөлмөр зүтгэлийн амьд "бурхад"-ууд хөх Монголын цуутай "баатар"-ууд сар шинийн өмнө цуглав.

Монгол Улсын хэмжээнд 460 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг бөгөөд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаараа бахархаж, тэдний үйл хэргийг залуу хойч үе нь үргэлжлүүлэх мөнхөлж, алдаршуулахад Хөдөлмөр зүтгэлийн амьд Бурхадууд, Хөх Монголын цуутай Баатрууд “Баатрууд аа, Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүний гол зорилго оршдог байна.   

Жил бүрийн сар шинийн баярыг угтан “Алтан соёмбын эзэд” “Эх орны эрхэм баатар-ууддаа зориулан зохион байгуулдаг тус цэнгүүнийг Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо, ТВ9 телевиз, Женко групп хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил цар хүрээгээ улам тэлж, илүү сайхан Монголын төлөө уриатай Макс групп алтан ивээн тэтгэгчээр, Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын холбооны удирдлагын зөвлөлийн гишүүн Империал Кастел компанийн захирал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбаяр, Женко групп Талх Чихэр хувьцаат компани Мах импекс хувьцаат компани Сүү хувьцаат компани мөнгөн ивээн тэтгэгчээр, АПУ хувьцаат компани, Моносфүүдс, MCS Coca Cola, Витафит, Голден Говь компаниуд дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа ажээ.  

Малчны хотоос, хөнгөн үйлдвэрийн цехээс, уул уурхай, урлаг, спорт гээд бүхий л салбараас төр засаг, түмэн олноороо ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн их хайр хишгийг хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэн, алдаршуулж, тэдний амьдралын түүх, амжилтын гараа, хөдөлмөрийн үр шимийг хойч ирээдүй болсон залуустаа үлгэрлэн манлайлуулах, цаашид хийж бүтээе гэсэн залуусын ажилд нь хувь нэмэр оруулах чин үнэнч сэтгэлтээ 160 гаруй “Баатрууд аа, Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирлээ.  Монгол Улсын Хөдөлмөрийн Баатрууд Хөдөлмөр зүтгэлийн амьд Бурхадууд, Хөх Монголын цуутай Баатрууд та бүхэн минь урт насалж, удаан жаргаарай.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-19 66.181.180.89

Удаанжаргал баатар ирээгүй юу? Оролцох ёстой хүн биз дээ.

Avatar

зочин 2024-01-19 66.181.182.69

Хөдөлмөрийн амтыг мэдэрсэн мундагчууд шүү. Агуа Зангад сайхан харагдаж байна. Урт наслаарай.

Avatar

Нэргүй 2024-01-19 103.212.116.38

бид бахархах ёстой зүйлүүдээ ингэж уламжлан авч явж хүндлэж дэмжиж байх ёстой

Avatar

зочин 2024-01-19 124.158.67.176

манайхаас өөр хаана ч аль ч улсад хөдөомөрийн баатар гэх энэ цол байхгүй. нөгөө социалист хятад вьетнам солонгос куба гэх улсуудад ч байхгүй. иймээс ийм үеээ өнгөрөөсөэ юмаар нэгнээ хуурахаа больцгооёо.

Avatar

Нэргүй 2024-01-19 103.212.116.38

за битгий ингэж юм болгоныг үгүйсгэж гоочилж хаяхыг шаардаж бай бид бол бид ахмад баатруудаа хүндлэх нь хэнээр ч заалгахгүй хэнийг ч дуурайхгүй чи дуугүй бай төөрсөн сармагчин минь

Avatar

Нэргүй 2024-01-19 103.212.117.20

mAX geed neg har um icheesee muriitai togloomnii donton yugaaraa baatar bolsiin

Avatar

Зоч 2024-01-19 103.57.95.137

Баатар ,гавьяат, төрийн шагналтнууд чинь л харин ….ЖИНХЭНЭ НАМЧИРХДАГ НӨХДҮҮД ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-19 88.230.60.175

Эдгээрийн дотор хэд нь хулхи амьтад байгаа бол?! Хулгайч "Баатар" хэд байгаа бол? кх кх кх…

Avatar

Нэргүй 2024-01-19 202.72.245.209

бараг бүгд

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.160.67

коммунизмын элий балай юмаа одоо болимоор юм, үзээрийн.

Avatar

Хулгайч хөдөлмөрийн баатартай улс-орон 2024-01-19 59.153.114.165

Монгол дахь бүх юм хулхи. Гавъяат хуульч нь хахууль авна, гавъяат сэтгүүлч нь хүчин хийнэ, хөдөлмөрийн баатар нь улсын хөрөнгөнөөс асар ихээр хулгайлаад гадаадад зугтана, улсын баатар нь хүүдээ давуу эрх олгоно. Ер нь хүмүүс мэдэхгүй, аль эсвэл хэтэрхий дасчихаад байгаа болохоос үнэхээр завхарч буй улс-орон. Улсын хөрөнгөнөөс зувчуулдаггүй улс төрч байна уу?

Avatar

Нэргүй 2024-01-19 202.72.245.209

байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж