-"Ньюс агентлаг" долоо хоногийн онцлох ярилцлагуудыг эргэн хүргэж байна.-
"ХӨГЖИНГҮЙ ОРНУУД Ч ЭНЭ ТӨРЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД БОЛГООМЖТОЙ ХАНДДАГ"
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.
-Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгана гэсэн заалт орж ирсэн. Эзэмшүүлэхийг болиулсан. Гэтэл энэ асуудалд иргэд их эмзэг хандаж байна. Танай намын төлөөлөл, тодорхой хэлбэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэс эсрэг байр суурийг илэрхийлж, төрийн ордонд орж ирсэн. Энэ танай намын байрь буурь уу?
-Намын байрь суурь бол биш. Газар ашиглуулах, эзэмших зэргээр хуулийн хязгаарлалт хийж, өмчлөх эрхийг хориглодог нь олон улс орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын бодлогодоо хэрэглэдэг арга хэрэгсэл юм. Манай улсын хувьд өмчлүүлэх зохицуулалт байхгүй. Хаана ч өмчлүүлнэ гэсэн заалт байхгүй байхад гадаадынханд газраа өгөх гэж байна гээд шуугиад байгаа нь асуудлаа ойлгоогүйнх байх. Газрын тухай хууль тогтоомжоороо гадаадын иргэнд газар өмчлөхийг угаасаа хориглосон. Хөрөнгө оруулалтын тухай хуульд зөвхөн ашиглуулж, эзэмшүүлж байсныг одоо шинэ төслөөр эзэмшүүлэхийг нь ч болихоор өөрчилсөн байна.
Хувь хүний хувьд газрыг эзэмшүүлэхийг хуулиас хасах шаардлагагүй, харин зөвхөн хөрөнгө оруулах төслийн хүрээнд тодорхой зорилгоор ашиглаж, эзэмшинэ гэж хязгаарлаж хүрээ, хязгаарыг нь ялгаж өгөх хэрэгтэй гэж боддог. Үргэлжлүүлэн уншихыг хүсвэл энд дарна уу.
“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЭРХ ЗҮЙ, ЭДИЙН ЗАСГИЙН БАТАЛГАА ЧУХАЛ”
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.
-Шууд гол асуудлаасаа эхэлье. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга хамгийн их сөрөг мессеж авсан нь гадаадын хөрөнгө оруулагчид 100 жилээр газар эзэмшүүлж, ашиглуулах асуудал. Та албан ёсны тайлбар өгөх үү?
-Энэ асуудлыг өнөөдөр гэнэт өргөн барьж байгаа мэтээр гуйвуулж яриад байгаа нь буруу. Газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах заалт нь 30 жилийн өмнө буюу 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахдаа газар олгох хугацааг нь өөрчлөхгүйгээр эзэмшүүлэх эрхийг нэмж зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах зохицуулалт 30 жил болж байгаа өнөөдөр ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Үндсэн хууль болон Газрын тухай хуульд нийцүүлж эзэмшүүлэх эрхийг нь хасаж зохицуулсан.
Үргэлжлүүлэн уншихыг хүсвэл энд дарна уу.
Ц.ТУВААНЫ "АЖЛЫН ЦАГ"
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Хотын даргаас авахуулаад төрийн ажил хариуцаж байгаа хэн бүхний ажлын цагийн талаар бид ярилцах болно. News.mn сайтын энэ удаагийн "АЖЛЫН ЦАГ" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Туваан оролцож байна.
https://www.facebook.com/watch/?v=262287380051098
"КОМПАНИЙН АШГИЙГ БҮГДИЙГ НЬ НОГДОЛ БОЛГОЖ ТАРААХ БОЛОМЖГҮЙ"
–УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг одоогийн байдлаар хэчнээн иргэн эзэмшиж байна?
-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн тодорхой хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх зорилгоор 2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдаж иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2.5 сая иргэн уг хувьцааг эзэмшиж байна. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.4 саяд хүрчихсэн байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшээгүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр газрын баялаг ашиглалтаас олох үр ашигийг өнөө ба ирээдүйн иргэддээ тэгш, шударга байдлаар хувиарилах концевцийг хуульчилахаар шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн уншихыг хүсвэл энд дарна уу.
Ж.ГОНЧИГСҮРЭН: МОДОН ЛУУ ЖИЛ ЭРЧҮҮДЭД ТААРУУ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ
-Цагаан сарын баярыг хүндэтгэлийн баяр гэдэг. Ах дүү, ураг төрлөө мэдэж, өвөг дээдэс, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалт баярыг хэрхэн тэмдэглэвэл зохилтой вэ?
-Цагаан сарын баяраар үнэтэй, үнэгүйдээ бус бүтэн хувцастай байх нь чухал. Монгол хүн ахмад настантайгаа золгохдоо хүртэл дээлнийхээ товчийг бүрэн товчилдог ёстой. Уламжлалт баяраараа сайхан ёс заншилтай танилцаж, бусад ах дүү нартайгаа танилцана. “Хэний гэр бүл нэмсэн байна” гээд ургийн бичиг хөтөлдөг болсон байна.Тиймээс уламжлалт цагаан сарын баярын гол утга учир нь хүнийг хүндэтгэх ёсон. Хүнийг хүндэтгэх ёсыг авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй.Орчин үеийн залуус маань уламжлалт дээл хувцсаа өмсч, гоёдог болжээ. Би болж байвал бусад нь хамаагүй гэдэг сэтгэлгүй байх ёстой гэж номонд айлдсан байдаг. Монгол эх оронд хүн болж төрнө гэдэг дээдийн хувь заяа шүү дээ. Үргэлжлүүлэн уншихыг хүсвэл энд дарна уу.
Нэргүй 2024-01-20 66.181.176.196
ӨНӨГӨРСӨН ЖИЛ ДАРГАД ДЭЭДЭСТ САЙН, НЯЛХСТ ШИРҮҮН ГЭЖ ХАМБА ГУАЙ АЙЛДСАН ЭНЭ ЖИЛ АШГҮЙ НАЯЛХ БАГАЧУУДАД САЙН ДЭЭДЭС ДАРГАЛ ШИРҮҮН ЖИЛ БОЛЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ.
Нэргүй 2024-01-20 104.245.224.176
ingeed solioorood bdgiim
Зочин 2024-01-20 202.179.21.198
Лам хуваргууд ард иргэдийг мунхруулаад нэр хүнд олохгүй.
Зочин 2024-01-20 59.153.87.54
лам банди нарт ямар гэнэв, хамаа халаач
Нэргүй 2024-01-20 66.181.160.62
ха ха эд нарт итгэдэг амьтад үхэж дуусаж байж монголд хөгжил ирэх байхдаа.
Нэргүй 2024-01-20 202.126.90.14
Эргүү хүүр вэ?????
Зочин 2024-01-20 193.179.60.66
Эргүүтсэн шар хувалзнууд
Hutsalgui z**l aa . 2024-01-20 103.212.119.49
Энэ муу лам нар монголд сая сая удаа ном уншлаа хурлаа юугаар яаж гийлүүлэв ээ .Зүгээр зайлцгаа .
Нэргүй 2024-01-20 66.181.183.220
лам нар хуцахаа болих хэрэгтэй….битүүн ч үгүй бхад