Хойд Солонгос усан доорх цөмийн зэвсэг туршив

Хойд Солонгос усан доорх цөмийн зэвсэг туршив

Хойд Солонгос усан доорх цөмийн зэвсэг туршив

Хойд Солонгос улс энэ долоо хоногт усан доорх цөмийн зэвсгийн систем туршив. Цөмийн зэвсэгтэй гэгддэг усан доорх нисгэгчгүй онгоцыг зүүн эргийн усанд туршжээ.

Энэ нь АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан цэргийн сургуулилалтын хариу үйлдэл юм. Гурван улсын хамтарсан сургуулилалтыг Хойд Солонгос бүс нутгийг тогтворгүйтүүлж, аюулгүй байдалд нь заналхийлсэн үйлдэл гэж мэдэгджээ.

Хойд Солонгос улс он гарсаар цэргийн ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж байна. Тэр дундаа өнгөрсөн Ням гаригт хатуу түлшээр ажилладаг дунд тусгалын шинэ баллистик пуужингаа туршсан. Үүний зэрэгцээ удирдагч Ким Жон Уны үг хэллэг ч улам түрэмгий болжээ. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр тэр Өмнөд Солонгостой дахин нэгдэх зорилго бүрэн дууссан гэж зарлаад тус улсыг “үндсэн дайснаа” гэж тодорхойлсон.

“Haeil” систем буюу усан доорх цөмийн зэвсэгт нисгэгчгүй нисэгчгүй онгоцуудыг Хойд Солонгос өнгөрсөн оны гуравдугаар сараас туршсан. “Haeil” гэдэг нь солонгосоор цунами гэсэн утгатай. Энэ зэвсэг нь усан хилд сэм нэвтэрч, усан дор томоохон дэлбэрэлт үүсгэж чаддаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-19 103.57.95.200

Kim bol eh ornii sain huu mun. Ergelt butsaltgui tseh shuluun setegeleer eh ornoo hamgaalah uuregtee unen ch huu. bayar hurgie ee.Manai hed bol ungu mungu l harna daa. Ih munh muruuduud baihaar harah melmiig sohorch orond shunaliin melmii garch irdeg genelei.kkk

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-19 202.9.46.185

ХОЁР ХӨРШ МААНЬ НЬ САЙН ХӨРШҮҮД БОЛОХООР БИД ТАЙВАН БАЙГАА ХЭРЭГ.,,,,,,МОНГОЛЫН УЛСЫН ХИЛ ДЭЭР ТЭР ХОЁР МААНЬ ХАМТРААД ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ХИЙВЭЛ БИД ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ ЮМ БОЛ ДОО .,,,ТҮҮНТЭЙ АДИЛ ӨМНӨД СОЛОНГОС, ЯПОН, АМЕРИК, ГУРАЛСАН ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ХИЙХЭЭР МЭДЭЭЖ БНАСАУ ТЭГЖИЛ ХҮЛЭЭН АВЧ ДЭЭ.,,,

Avatar

Нэргүй 2024-01-19 202.9.47.18

Уйлах хүүхдийн хонго урд өдрөө умалзана

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.168.8

ДРОН Л ГЭЧЭЭЧ ДЭЭ ЯДАРГААТАЙН УСАН ДООГУУР ЯВДАГ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦ ЧИХШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж