З.Энхболд: Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ, би юу ч мэдэхгүй

Хуучирсан мэдээ: 2024.01.19-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ, би юу ч мэдэхгүй

З.Энхболд: Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ, би юу ч мэдэхгүй

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.19/ 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж, дахин хойшиллоо.

Энэ үеэр З.Энхболд мэдээлэл өгөхдөө "Шүүх хурал гэрчүүд ирэхгүй байгаагаас хойшилж байна. Надаас хамаарах зүйл алга. Нийт таван гэрч ирэх ёстойгоос нэг л гэрч ирлээ. Гэрч Д.Доржхандын хувьд янз бүрийн юм ярьсан юм билээ. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ. Би юу ч мэдэхгүй. Бид хоёр хуйвалдах ямар ч боломжгүй. Улс төрийн хоёр өөр намынх. ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ирэхгүй байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж