Асуудал нь УИХ-ын даргад биш улстөржилтдөө байна!

Асуудал нь УИХ-ын даргад биш улстөржилтдөө байна!

Асуудал нь УИХ-ын даргад биш улстөржилтдөө байна!

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулсан шийдвэр гаргасан УИХ-ын даргыг сошиал орчинд “шон”-д өлгөх нь холгүй. Г.Занданшатар даргаас болж хөрөнгө оруулалт гацах дээрээ тулчихлаа гэдэг бол унасан бөхийн шалтгаг. Мэдээж, унасан бөх ууртай гэгчээр санаачилсан төслийг нь УИХ-аас хэлэлцэхийг хойшлуулсанд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ууртай, УИХ-ын даргад гомдолтой байх нь аргагүй.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барихдаа зэрэгцээд сөрөг хүчин болох АН, тэр тусмаа экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ихээхэн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Ч.Хүрэлбаатар сайдын хувьд экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг эсэргүүцээд байсан болохоос Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг агуулга, ач холбогдлоо олон нийтэд зөв таниулаагүй нь алдаа болов. Хууль өргөн барихаас өмнө мэдээллээ сайн түгээсэн бол асуудал ийм дээрээ тулахгүй байж мэднэ. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монголд ашигтай төсөл болгоныг эсэргүүцдэг нь гэм биш. Хувь хүнийх нь харизм, гадаад талын нөлөөлөл ч түүнийг ийм үг-үйлдэл хийхэд хүргэдэг байж болно. Гэхдээ УИХ-д үнэмлэхүй олонх мөртлөө МАН засаг дотроо ч, бүлэг дундаа ч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй, бүр эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байсан. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хуулийн төслийг засгийн танхим доторх сайдууд нь ч эсэргүүцсэн нь Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар.

Ц.Даваасүрэнгийн “Монгол Улс гадаадынханд нээлттэй байж болохгүй” гэдэг ардчилсан улсын сайдын амнаас гарах үг биш. Гэхдээ түүний хувьд Монголд хэрэгтэй төсөл, хөтөлбөр болгоныг гацаадгаараа алдартай, амнаас нь ийм үг гарах бол энүүхэнд юм.

Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Х.Баттулгын нарын улстөржилт хувийн ашиг сонирхолтой, алсын том зорилготой байхыг үгүйсгэхгүй. Харин олон нийтэд санаачилсан төслөө олигтойхон ойлгуулах, сурталчлах ажлаа Эдийн засгийн хөгжлийн сайд хийгээгүй нь өөртөө эрдсэн, аль эсвэл үнэмлэхүй олонхдоо найдсан ч биз. Ямар ч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг буцаагаагүй, хэлэлцэх асуудлыг нь хойшлуулсан нь хэрүүл талцлаас нэг талаар шалтгаалсан нь тодорхой. Гадаадынханд газраа 100 жилээр эзэмшүүлэх нь гэсэн Х.Баттулгын ганц үгэнд итгэсэн монголчууд  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг эсэргүүцэж, УИХ-д цөөнгүй хүн  санал гомдол хүргүүлсэн. Энэ талаар ч УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ бол ард түмний төлөөлөгчийн байгууллага. Тиймээс УИХ-д 156 албан бичгээр хандсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн.  Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна.  Гэхдээ анхааруулж хэлэхэд парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд Баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуультай уялдуулж хэлэлцэх ёстой гэсэн зарчмын санал ирсэн”-ийг чуулганы танхимд мэдээлсэн юм.

Гадаадынханд хаалгаа нээж байж Монгол Улс хөгжинө. Юу үнэн гэвэл энэ үнэн. Гагцхүү хууль дүрэм нь ойлгомжтой, Засгийн газрын тоглоомын дүрэм нь тодорхой, шударга байх ёстой.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд буян хийх биш бизнес хийж, ашиг олох гэж орж ирнэ. Иймээс монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдыг нэгд дайсан гэж харахаа болих ёстой. Хоёрт, тэднийг дээрэмддэг, шантааж, шахаа хийдэг асуудлаа зогсоох ёстой. Гуравт, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд дотоодын хөрөнгө оруулагчдаа айлгаж болохгүй. Дөрөвт, олон улсын бизнесийн нэг хэлээр ярьдаг байх шаардлагатай юм. Олон бизнесийн нэг хэлгүйгээс болоод Монгол Улс хөрөнгө оруулагчидтай татварын маргаан арбитрын шүүх дээр цөөнгүй үүсгэдэг.

Ямар ч байсан Засгийн газар,  хууль санаачлагчийн зүгээс олон нийтийн эргэлзээг тайлж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө нэг бүрчлэн үндэслэлтэй, тооцоотой, тоо баримттай танилцуулах анхаарах ажил үлдэж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-19 202.126.90.65

Хятадын хил хаагдахаар үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн өндөг ногоо гээд бүгд олдохгүй олдсон нь үнэ нь дийлдэхгүй яаж тэнэгтэвдээ амьдрах гэж нээрээ хөгөа чирэх юмдоо

Avatar

Зочин 2024-01-19 202.126.90.65

Бидэнд газар олгохыг ЕСайд нь мэддэг удахгүй машины дугаарыг хотын дарга нь мэддэг ажил хийж бга нь татвараа дийлэхгүй ангайж хэвтэж бга нь халамжаа барахгүй хулгайч дээрэмчид ялгүй олсноо гайхуулж амьдарч бга манайд хөрөнгө оруулагчид шуураад орж ирэх нь юу л болдоо бараг л жил болгон хууль журам нь өөрчлөлт орно тоож орж ирэх том гарууд олдохгүйэ нэртэйгээр нь хойд солонгос шиг дэлхийгээс тасраад хилээ хаагаад амьдарвал таарнадооидаан ч тэжээж чадахгүй нь үнэн юмдоо

Avatar

зочин 2024-01-19 202.9.46.77

Ньюс мн ээ та нар Хятадын санхүүжилттэй чинь илэрчлээ

Avatar

зочин 2024-01-19 202.9.46.77

Баттулга бол Монгол хүн

Avatar

Зочин 2024-01-19 202.9.47.48

нэргvй хятад шээсээ чи угаасаа Монгол биш хар хятад харх байна чам мэт гамин Монгол боллоо юу май хог данжаадаа

Avatar

Зочин 2024-01-19 202.9.47.48

Ардчилал нэрээ золбин,гуйлгачин хятадуудыг Монголд оруулвал алалцана шvv гамингийн сэг шээснvvдээ Монголоос зайлаарай хар хятадын я*****с,э****з,хурлийзуудаа

Avatar

Зочин 2024-01-19 202.9.47.48

Бат нэрт х***а лалараа хол очиж жорлонгоо ухаарай хар гамингийн шээсээ Дорнодын талыг хар хятадууд 30 жил тонолоо Дорнод хегжсен vv шаагаарай хятадын ялгадасаа харийн тэр тусмаа гуйлгачин хятадуудыг Монгол шингээдэг газар биш хар хятадуудыг Монголд орогнуулвал алалцана шvv золбин хятадын орхидосуудаа.зайлаарай Монгол хятад шээсээ

Avatar

Зочин 2024-01-19 103.57.92.44

Мөөн Тэгээд ардчилагч болж жүжиглэж тархи угааж, гучин жил өдөр өнжихгүй луйвар хийж улс орныг өрөнд унагасан танхай луйварчдыг сонгох юм уу. Ард түмнийг х****л, хар пиараар булж удирдагчдыг нь амаар, сошиалаар тасралтгүй доромжлох нь ардчилал юм уу: Баруунд бол энэ луйварчид аль хэдийнээ шоронд орж, ардчиллыг гуйвуулагчид жавтийгаа хүртсэн байгаа. Луйвар, гүтгэлгэлэг, доромжлолоос өөрийг мэдэхгүй даврагчдад даруулга хэрэгтэй болжээ. Ийм чонуудад санал өгнө гэж байхгүй хараарай

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.186.53

маш зөв бичжээ. Попууд шүүмжлэл, үг даахгүй дуугарсан хүмүүсийг, сэтгүүлчдийг хуулиар айлгаад, дарамтлаад эхэллээ! МАН-аас хэнийг ч сонгож болохгүй. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг устгаж, дарангуйлал руу явж бна. Ардчилал, эрх чөлөө мандтугай.

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.180.113

Монголчууд бид өнөөдөр ухаантай боловсролтой хүмүүсэ э ад үзээд луйварчин хулгайч Баттулга мэтийг дагаж хуйлраад байх юм, ёстой л хохь нь дээ !

Avatar

ingej ergeed muuchilna gej yaj medehev dee 2024-01-19 103.57.95.200

Munhag minii bie neg zuiliig oilgohgui 3 jil garui yavlaa. Amtai bolgon ni ih hurliig taraa,hulgaichuud geh bur MAN-iin darga ch am neesen ni unen.Bur todruulval MAN-iin darga Luvsannamsrai Oyun-Erdene, erunhii n/d Dashzevegiin Amarbayasaglan 2 todruulj mandaat olgoson ni unen.Negent mandaa avsan tul baidag mehee hiij charmaisnaar yalalt baiguulsanaar 65 suudal chireed irsen ni bas unen.Ednii achaar deerh 2 erhem hussendee hurch suudlaa batatgasan ch bodit unen.Ene 2 erhem; buruu baigui yu?!

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2024-01-19 103.57.95.200

Huurhiis duu. ergeed bidniig harluulj ohon dayar taraaj ner hoch ugnu gej hed sanah bilee?Ene uudnees ni harval ner turiig ni shorootoi hutgasan hohirogchid mun bizdee. Muruuruu biznesee hiigeed ner buten yavj bolnoo doo. Ene 65 erhem negdeed NAN daa gomdol gargaj bolnoo doo. Ner turuu sergeelgeheer ene 2-iig shuuhed ugch bolno bizdee.!!! Er ni bodoodood baih dusam hunii judag, es zui ,huuliin ali ch untsuguur harsan ch yaahiin argagui ene 2 hudalch bas hulhidsan bolj taaraad baigaa yum

Avatar

Монгол 2024-01-19 103.254.123.142

хээл хахуульд нэлдээ автсан хариуцлага тооцдоггүй ажилгүй анархи өөрийнхөө орныг гадаадын бүх юм нь эмх цэгц эндээ орчихсон хөгжил сайтай орнуудтай зүйрлэн ГХО тын хуулийг тайлбарлаж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-01-19 202.9.40.210

Гадаадын хөрөнгө оруулагчид АНУ д буян хийх биш бизнес хийж, ашиг олох гэж орж ирнэ. Харин босго нь 800 мянган доллар. Эхлээд Бахт хэмээгч хүн юм бичхээр бол ном уншиж мэдлэг олж аваад бич. Бат хэмээгч та Солнгост бизнес хийе гээд очдоо. Очих ч гэждээ элчингээс ххар тамга. улс орон ийм их цензуртай байдаг юм

Avatar

Нэргүй 2024-01-19 202.9.40.210

ийм согтуу мэдлэггүй хүн сэтгүүдлч болсон нь 21 зууны эмэгнэл. Газартай холбоотой асуудалд ямар нэг өршөөл байхгүй. Хүрэлбаатарыг шонод өлгөх ёстой

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.191.160

ene setguulch maani yu bichij bgaagaa medej bgaa boluu, ireeduin talaar hen ch medehgui bj bitgii ingej tom yum bichee, heree medee.

Avatar

Нэргүй 2024-01-19 202.55.188.43

гхо бол манжын шинэ засгын бодлогын үргэлжлэл хятад тариачдыг оруулж газар тариалан эрхлүүлж уурхай баялагын эзэмшиж монголчуудыг шахан уусгах бодлогын дуусаагүй хэлбэр монголчууд хашааны газарч үгүй байхад хятадууд уул ус ой модыг бүхэлд нь эзэмшиж тосгон суурингаа барина хятхдын хуулиар хятад иргэдийн хилийн чандад хамгаалах үүрэгтэй байдаг

Avatar

Нэргүй 2024-01-19 124.158.69.166

болорчулуун даваасүрэн батэрдэнэ нар харанхуй хүмүүс. Нээрээ шүү. Огт харанхуй новшнууд.

Avatar

Зочин 2024-01-19 59.153.114.10

Бат өөрийн гэсэн хувилбараа дэвшүүлсэн байна

Avatar

Нэргүй 2024-01-19 139.5.218.73

зөв бичжээ. попууд болих цаг болсон

Avatar

Зочин 2024-01-19 59.153.114.10

УИХурлын дарга Занданшатар дарга өндөр боловсролтой улс орон тусгаар тогтнол иргэдээ бодсон төрийн албан хаагч гэдэгт нь бодлого шийдвэрээс нь илт байна. Ийм хүмүүсээ цаашид дэижиж ажиллах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2024-01-19 202.55.188.84

Б.БАТ БОЛ б**с ДОЛООГЧ, МӨНГӨНӨӨС СҮНСЭЭ ХУДАЛДАХ Ч БЭЛЭН НӨХӨР БОЛОЙ!!! ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-01-19 139.5.218.73

чи харин жинхэнэ тролл юм биш үү? ажил хийгээч чи

Avatar

Алдарт х** намын дарга Михаил Бат Шинь 2024-01-19 202.126.90.16

Б.Бат сэтгүүлчээ чи одоо хэнээс мөнгө аваад юу бичээд байгаа юм бээ ? Энэ чинь мэдээ биш суртал ухуулга , гүтгэлэг , ерөнхий мэргэжлийн бус байдал чинь ил байна . Ийм юм бичиж байгаа аав ээжийнхээ өмнөөс ичиж үхэх сэтгэлгүй адгийн адгууснаас дор амьтан юм даа . News.mn мэдээний агентлаг стандартаа ингэж доошоо хийсэн өрөвдмөөр юм.

Avatar

Зочин 2024-01-19 202.55.188.84

Б. БАТ ГЭГЧ НЬ ХҮРЭЛБААТАРЫН б**с ДОЛООГЧ, МӨНГӨНӨӨС СҮНСЭЭ ХУДАЛДАХ Ч БЭЛЭН НӨХӨР БОЛОЙ! ХА ХА ХА

Avatar

Зочин 2024-01-19 202.126.90.94

Женко Баттулга, АН хоёр зохион байгуулсан нь 156 албан бичгээс тодорхой байна. Занданшатар нутаг амь нэгт Жонхуутайгаа хуйвалдсан ухаантай

Avatar

Иргэн 2024-01-19 66.181.178.141

Тийм хуулийн төслийг батлах нь битгий хэл хэлэлцэж ч болохгүй. УИХ-ын дарга маш зөв шийдвэр гаргасан.

Avatar

зочин 2024-01-19 202.126.88.86

Хуулийн учир явдлыг ухаараагүй мэдэхгүй байж,хоосон улс төржиж, ухаантай хүний дүр эсгэж, бүү хэрэлд. Хуулиа сайн судалж,ойлгоцоо нэг мөр зөв болгосоны дараа шийдвэрээ гаргах нь зөв. Туйлын чухал хууль. Яарч сандарч улс нийгэмд хохиролтой зүйл гаргаж болохгүй.

Avatar

ард түмэн 2024-01-19 192.82.66.11

баттулгын бишээ цаад эзэн нь орсууд шүүдээ орос ын нохой л хуцаж байна хайртай шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж