НӨАТ-ын буцаалтыг 24-нөөс хойш олгоно

НӨАТ-ын буцаалтыг 24-нөөс хойш олгоно

НӨАТ-ын буцаалтыг 24-нөөс хойш олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын  2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнгөрсөн  долоо хоногт /2024.01.08/ 23:59 цагт хаагдсан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшуулал авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногоос олгож эхлэх бөгөөд иргэд буцаан олголтын мөнгөө авахгүйгээр системээр албан татваруудаа төлөх боломжтой байна.

Тодруулбал, автотээврийн хэрэгслийн албан татвар, галт зэвсгийн албан татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, малын тоо толгойн албан татвар зэргийг энэ сарын 18-23-ны хооронд хүсэлт гарган төлөх боломжтой.

Иргэдийн хувьд 2023 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог. Буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно гэсэн юм.

Татварын албанаас өгч байгаа мэдээллээр ирэх долоо хоног буюу энэ сарын 24-нөөс хойш буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ гэлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Байнгын хорооны ажлын хэсэгт МҮХАҮТ, СЕО клуб, МҮЭХ болон Монголбанк, ҮСХ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тооцоо судалгаа гаргуулан ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна. Тэрбээр, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлийг дээрх байгууллагууд холбогдох олон улсын зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцон ирүүлсэн болохыг танилцуулсан. Уг тооцооллоор хуулийн хэрэгжилт сайжирч, холбогдох арга хэмжээнүүдийг авснаар төсвийн орлого 534-635 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Мөн буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэдийн оролцоотойгоор татварын орчин дахь хууль зөрчсөн, шударга бус үйлдлийг илрүүлэх, авлигатай тэмцэх асуудалд эерэг нөлөө гарна гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хоцорч бна 2024-01-19 66.181.179.135

сар дууслаа, одоо болтал алга. шилжүүлэх болоогүй юү

Avatar

Эрт 2024-01-19 59.153.113.42

буцаан олголтоо арай эрт өгж болдоггүй л юм бх даа

Avatar

Нэргүй 2024-01-19 122.201.31.125

нөт.хэзээ.вэ.банкчин.мэддэхгүй.юм.

Avatar

ai; 2024-01-19 216.38.195.74

-ylm

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж