Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах боломжийг бүрдүүллээ

Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах боломжийг бүрдүүллээ

Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах боломжийг бүрдүүллээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар өнөөдөр /2024.01.19/ 2023 оны намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа.


Энэ хугацаанд тус байнгын хороо 10 удаа хуралдаж, таван тогтоол баталсан бол нэг тогтоолын хэрэгжилтийг хэлэлцсэн байна. Мөн УИХ-аар 109 хууль, гурван УИХ-ын тогтоолыг батлуулжээ.

УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.БАТШУГАР:

-Иргэдээс олон нийтийн эрх ашгийг хамарсан асуудлаар саналыг нь цахимаар хүлээн авч, парламентын үйл ажиллагаанд Монгол Улсын иргэнийг оролцуулах зорилгоор “D-Өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем” өнгөрсөн оны аравдугаар сарын 17-ноос ашиглагдаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа.

Энэ системийн хэрхэн ажиллах журмыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталсан. Монгол Улсын иргэн хаанаас ч гар утас болон бусад цахим платформ ашиглан өргөдөл санаачлах, дэмжиж санал өгөх боломжтой болсон. Тухайн өргөдөл 33 мянгаас-100 мянган хүний дэмжлэг авбал УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд асуудлаа хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой болсон.

Жишээ татвал, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар иргэдээс санал авахад 100 мянга хол давж, УИХ татварын хуульд реформ хийхээр болж, хэлэлцэх асуудлынхаа төлөвлөгөөнд оруулсан.

Энэ бол Монгол Улсын иргэн бүр УИХ-ын 77 дахь гишүүн болох бололцоотой болсон гэсэн үг.

Сая УИХ-ын намрын чуулганаар 109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Засгийн газар 403 хуульд дүн шинжилгээ хийхэд 120 хууль цахим хөгжлийг боомилж байна гэсэн дүгнэлт гарсан. Салбарын хуулиуд нь цахим хэрэглээг боомилж байсан учраас 109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан.

Төрийн байгууллагууд хоорондоо цахимаар харилцах, тоон гарын үсгээр харилцах, бичиг баримтыг цахимаар илгээх бололцоог нээж өгсөн. Жишээлбэл, тоон гарын үсгээр баталгаажсан баримтыг заавал цаасаар баталгаажуулахыг шаардахгүй. Нэг үгээр хэлбэл, цахим баримт нь цаасан баримтын адил хүлээн зөвшөөрөгдөнө.

Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй, харин бусад агентлаг, газарт байгаа мэдээллийг өгөгдлийн системээр татаж аваад асуудлыг нь шийдэж өгнө.

Тэтгэвэрт гарах болоход тухайн иргэнээс Нийгмийн даатгалын байгууллага асар их мэдээллийг бүрдүүлж өгөх шаардлага тавьдаг байсан. Тэгвэл одоо иргэнээс баримт шаардахгүй, харин холбогдох төрийн байгууллага дахь мэдээллийг өгөгдлийн системээсээ татаж аван асуудлыг шийдэх боломж бүрдсэнээрээ ач холбогдолтой гэлээ.

Монгол Улсын ирггэн компани байгуулахад гар утсаа ашиглаад юм уу, эсвэл компьютер дээрээ сууж байгаад хүсэлтээ шийдвэрлүүлэх бололцоо бүрдсэн.  Компани байгуулахад өмнө нь 11 үе шат байдаг. Заавал компанийн дүрмээ принтерлээд гарын үсгээ зураад, нотариатаар батлуулаад Улсын бүртгэлд өгдөг байсан. Энэ бүгдийг цахимжуулсан. Тамгаа захиалахдаа хүртэл цахимаар e-business.mn  платформ руу ороод дизайныг нь бталуулж, дансаа цахимаар нээгээд, дүрмээ тоон гарын үсгээр баталгаажуулж, Улсын бүртгэлд өгөхөд аж ахуй нэгж шинээр нээх боломжтой болсон гэлээ.

E-mongolia, E-business платформуудын хэрэглээ өсчээ

2023 оны жилийн эцсийн байдлаар E-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системд 1.7 сая хэрэглэгч бүртгэгдэж, Төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид 38 сая удаа үзүүлж 300 орчим тэрбум төгрөг хэмнэсэн байна.

E-business нэгдсэн системээр Хуулийн этгээдтэй холбоотой лавлагаа, тодорхойлолт, тусгай зөвшөөрөл зэрэг 685 үйлчилгээ үзүүлж байна.  Өдөрт дунджаар 1300 үйлчилгээ үзүүлдэг. Дэлхийн бусад улс орноос Монгол Улсын аль нэг банкинд данс нээх боломжгүй байсан. Одоо энэ боломж нээгдэж байна. Эдгээр хуулиудаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжсэн ажил болжээ.

"И-баримт"-ыг цаасгүй, автоматаар бүртгэгдэх системийг сүлжээ дэлгүүрүүд нэвтрүүлж байна

Инновац цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр үүрэг өгч ажиллажээ. Үүнээс онцолбол НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж, автоматаар хэрэглэгчийн системд шууд бүртгэдэг шийдлийг нэвтрүүлэх чиглэлийг өгч, ажил идэвхтэй үргэлжилж байна. 2023 онд нийт бүртгэгдсэн баримтын 20 орчим хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаас хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд шууд оруулсан байна.  Харилцаа холбоо, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, сөх, цахилгаан гэх мэт тогтмол хэрэглээний төлбөрүүдийн баримт системд шууд бүртгэгддэг болсон бол “Номин”, “CU”, “GS-25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, мөн “UB CAB”, “Shoppy”, “Jet scooter” зэрэг хэрэглэгчдийн өдөр тутмын үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд нэгджээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-19 59.153.112.28

Хулгайч ааваасаа ичмээр юм. энэ ичдэггүй бас хулгайч болоод сууж байдаг.

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.168.8

100К БОЛСОН САНАЛУУД ТЭГЭЭД ХАЙЧСАН БЭ ГАНЦЫГ НЬ Ч ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ТЭРИЙГ НЭХ 77ДОХ ЮУ МУ ЯАЖ Ч МАГТААД НЭМЭРГҮЙ

Avatar

Нэргүй 2024-01-19 202.21.108.42

Oimsoni batsaasn hulgaich aavinhaa hulgai mongoor odii zeregtee yavagaa meddeg bolwuu oorigoo lag gej boddog bhda haha

Avatar

Нэргүй 2024-01-19 124.158.120.50

гар утаснаас компани байгуулах боломжгүй, бүртгэлийн малнууд нэр ерөөсөө өгдөггүй юм байна

Avatar

Нэргүй 2024-01-19 202.126.90.35

татан буулгах процэссоо хялбарчилмаар бн даа

Avatar

ҮАБ ИЛҮҮ ЧУХАЛ БАЙХ ШҮҮ.. 2024-01-19 202.179.25.203

ЗА ДАА . МОНГОЛЧУУДАД НЭГ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮҮ ДА. ГАДНЫХАН МАШ ИХ БОЛСОН . ГАР УТАСНААС КОМПАНИ БАЙГУУЛАХ Ч ДЭЭ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж