УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Сонгуулийг холимог тогтолцоогоор, томсгосон тойрог буюу бүсчилсэн 13 тойргоор явуулна. Улс төрийн намуудын хувьд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, зарим нь удирдлагуудаа шинэчилж байна. Жишээ нь, Монголын ногоон нам Их хурлаа хийж, намын дарга болон удирдлагуудаа шинээр сонгох юм байна. Тус намтай Н.Номтойбаяр холбоотой гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс цацагдаад удаж байгаа юм. Ямартай ч энэ удаад улстөрийн жижиг намууд Их эвсэл болж орох тактик барьж байгаа бололтой. Учир нь, МНН болон МҮАН сонгуульд хамтран оролцох бэлтгэлээ базааж байгаа гэх мэдээлэл бий. МҮАН-ын даргаар Б.Цогтгэрэл ажилладаг. Ерөнхий сайд асан М.Энхсайханы хувьд ХҮН болон бусад улс төрийн намуудын үйл ажиллагаанд стратегийн зөвлөгөө өгөх болсон гэх мэдээлэл бий. Тэрбээр өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг АН-ын даргаар ажиллаж байхад тус намынханд хандаж лекц, зөвлөгөө өгч байсан удаатай.
Тэрчлэн Х.Баттулгыг АН-аас салж, шинэ нам байгуулан сонгуульд өрсөлдөх тухай яриа гарах болсон нь санамсаргүй тохиолдол биш. Магадгүй иргэд, олон нийт хэрхэн хүлээж авахыг тандсан үйлдэл байх магадлалтай. Энэ удаагийн сонгуулиар ҮХНӨ-ийн дагуу 126 гишүүн сонгоно. Үүний 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох юм. Пропорциональ тогтолцооны нэг давуу тал нь иргэдийн санал гээгдэх нь бага. Иймээс жижиг намууд эвсэж сонгуульд орвол амжилт үзүүлэх магадлал өндөр. Учир нь, өнгөрсөн гучин жил засгийн эрх ээлжилж болон хамтран барьсан МАН, АН-аас олон нийт залхах болсон нь худлаа биш. Тиймээс ч гуравдагч намуудыг сонгох магадлал өндөр байна.
Б.ШАРХҮҮ
Ничоз 2024-01-19 202.126.89.72
Юу гэдэг билээ, нөгөө улиг болсон үг. Аан тийн, нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.
Нэргүй 2024-01-19 202.179.26.217
БНН хаана байна. Монголын хөгжлийг БНН тодорхойлно шүү
Нэргүй 2024-01-19 202.131.225.242
Жаргалсайхан уу? "Хангай" гэж зочид буудал 30 жил балгас болгосон хүн, сайд байхдаа хайгуулын лицензид 2 жилийн хугацаатай ашиглалт тусгай зөвшөөрөл хууль бусаар өгсөн, Монгол улсыг худалдсөөн гээд сууж байх хүн. Энгийн нэг жишээ нь: Зайсан явах замын зүүн талд 3ногоон барилгатай хотхоны СӨХ-ийн даргаар Жаргалсайхан хүсэлтээрээ болж тэр хотхон дампуурсан, оршин суугч нар нь тэмцээд дийлээгүй. СӨХ-ийн дарга ч хийж чадалгүй хүн төрд юу хийх үү?
МОНГОЛ 2024-01-19 202.55.188.124
22 оны 12 сард МҮАН АН тай нэгдлээ гэсэн байна да. Нэгдсэн нам тусдаа байгаад байж болдог юмуу! Эсвэл нэгдэхээ больсон юмуу.
Зочин 2024-01-19 106.186.208.29
Зайлуул даа. Монголд улс төрч гэж байхгүй. Худалч, хулгайч, луйварчин, ашиг хонжоо хайгчдаар УИХ нь дүүрсэн. Парламентийн гишүүн хүн юу хийх ёстойг ч ойлгодоггүй. Үндсэн ажлаа хийж мэдэхгүй болохоор ЗГ-ын аж ахуйн ажилд хошуу нэмж, улс, ард түмний хөрөнгөөс хулгайлж, шамшигдуулж, завших боломж хаана байгааг өлөн нүдээр харж явдаг ёс зүйгүй, улс төрийн боловсролгүй, биеэ тоосон, өөрсдийгөө элит гэж бодсон хүмүүсээр дүүрсэн. УИХ бол парламент биш.
Нэргүй 2024-01-19 124.158.69.166
Энэ эвсэл гэх жонхуунд ХҮН, ИОНН оролцож тэнэгтэхгүй биз ээ.
Нэргүй 2024-01-19 202.126.88.91
end bichigdeed baigaa tanil nernuud eroosoo hereggui. MU iig 34 jil samarsan ene nernuud zusee huvilgasan chononujd shuu
Энхсайхан гужаа зайлоо 2024-01-19 66.181.183.167
Зайл
11 2024-01-19 202.9.40.91
Хол явахгүй ээ