Өмнөд Солонгосын драма үзсэн Хойд Солонгосын өсвөр насны хөвгүүд 12 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял авчээ. Энэ нь 2022 оны явдал боловч саяхан олон нийтийн сүлжээнд ил болсон байна. Бичлэгээс харахад 16 настай хоёр хүү олон зуун оюутны өмнө гартаа гав зүүн зогсжээ. Мөн дүрэмт хувцастай офицерууд хөвгүүдийг “алдаандаа гэмшээгүй” гэж зэмлэж байв. Хойд Солонгосын амьдралыг харуулсан зураг, бичлэг зэргийг гадаад орчинд түгээх хориотой тул иймэрхүү нотлох баримт ховор олддог.
Өмнөд Солонгосын урлаг, уран сайхан, телевиз Хойд Солонгост хориотой байдаг. Гэвч дэлхий дахинд нөлөөгөө тэлсэн солонгос драмаг үзэхийн тулд залуус шийтгэл хүлээхэд ч бэлэн бололтой.
Энэхүү бичлэгийг Өмнөд ба Хойдын хөгжил нэртэй судалгааны хүрээлэнгээс “ВВС” агентлагт өгчээ. Тус байгууллага нь Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүстэй хамтарч ажилладаг. Бусад хойд солонгос залууст сургамж болгох үүднээс дээрх бичлэгийг ил болгосон байжээ.
Бичлэгт төрийн суртал ухуулгыг олон нийтэд уншиж танилцуулж байв. “Ялзарсан утсан хүүхэлдэйн дэглэмийн соёл өсвөр насныхны дунд хүртэл тархжээ. Тэд дөнгөж 16 настай. Гэвч тэд өөрсдийн ирээдүйгээ сүйрүүлсэн” гэжээ.
Өмнө нь ийм байдлаар хууль зөрчсөн насанд хүрээгүй хүүхдүүдийг залуучуудын хөдөлмөрийн лагерьт явуулдаг байсан. Ингэхдээ ихэвчлэн таван жилээс бага хугацаагаар шийтгэдэг байв. Гэвч 2020 онд тус улсад Өмнөд Солонгосын үзвэр үйлчилгээ үзэх, түгээх нь цаазаар авах ялтай болгох хуулийг баталсан. Өмнөд Солонгосын хөгжим сонссоныхоо төлөө 22 настай залуу цаазаар авхуулсан тохиолдол гарч байв.
Өмнөд Солонгос улс 2000-аад онд бодлогын чанартайгаар Умардад эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг ямар ч болзолгүйгээр үзүүлж байсан. Энэ үед Хойд Солонгосын залуус Өмнөдийн урлаг, уран сайхны амтанд орсон юм. 2010 онд уг бодлогыг дуусгавар болгосон ч Өмнөдийн соёл Хятадаар дамжин Хойд Солонгост хүрсээр байжээ.
Хойд Солонгосын нэгэн дүрвэгч ярихдаа “Хэрвээ та америк кино үзэж байгаад баригдвал хахууль өгөөд мултарч болно. Харин Өмнөд Солонгос кино үзвэл буудуулна. Хойд Солонгосын ард түмний хувьд Өмнөдийн кино нь хүнд хэцүү бодит байдлаа мартахад тусалдаг хар тамхи юм” гэжээ.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-01-19 38.42.106.107
Хаха. Tэнэг л биш бол вузар булайгаа бичиж л байдаг. Тэрийг нь гэв гэнэт нэг нөхөр олсноо ввс д өгч этр. Тэнд хэцүү нь хэцүү л байх. Тэс өөр нийгэм, үзэл бодол, итгэл үнэмшил. Аа гэхдээ хүүхэд хүүхнүүдийг танкаар няцлаад байдаггүй нь бас үнэн. Магтсангүй ээ. Сүгээр л исгэрэхээн болчихоочээ л гэжаан
Нэргүй 2024-01-19 103.212.116.250
очиж үзээгүй байж үзэл муртлын худлаа мэдээллийг үнэмших юмаа. Манайхыг социализмд байхад өлсөөд хүнээ оршуулдаггүй махыг иддэг уламжлалтай гэж бичиж байсан шүү. Харанхүй бүдүүлэг машин тэрэггүй талаар морь унасан тийм зэрлэг хүмүүс гэдэг байсан. Манайхыг үзээгүй хүмүүс энэ бодлоосоо одоо болтол зарим нь салаагүй байдаг.
Нэргүй 2024-01-19 138.199.21.218
малаа очиж үзэх шаардлагагүй ш дээ. олон улсын нэр хүндтэй мэдээлэл бол найдвартай үнэн гэдгийг бүгд мэднэ. чам шиг тэнэгтээд заавал очиж үзнэ гээд байдаг тэнэгүүд дүүрэн байсан бол мэдээллийн хэрэгсэл байгаад яадаг юм. Худал гэж боддог бол чи муу н**ш мэдээ уншаад ч яадаг юм. Өмхий жорлондоо суугаад яажгий хашааныхаа дотор харснаараа сэтгээд л хэвтэж байхгүй юун олон юм хуцдаг өлөгчин бэ чи
Зочин 2024-01-19 66.181.160.12
Зөв. Өөр нийгмийн системийн бодлоготой зүйл хүүхэд байтугай ахмад хүмүүст ч аюултай, ойлголт нь тэс өөр. Манайхаар жишээ авхад л болно. Хэдэн сагсуу багачууд хаоаацайнууд яаж улс орныг самарах гэж улайрч байсаныг санахад л болно.
Нэргүй 2024-01-19 45.32.148.11
ядарсан ч улс болдоо. үхсэн хүмүүсээ идчихдэг гэж байгаа.
Нэргүй 2024-01-19 151.115.57.106
iimerhuu medeenuud ihenh n hudal bdag unen bsan ch heterhii degesduuleh yvdal ih bdg ym shig bas Ene niitlel n uuruu neg deglem nuguuhuu muulj bgaa ungu ayastai bichsen bgaa n heree hereeniihee hariig gaihav gdg shig l ymdaguudaa
Нэргүй 2024-01-19 66.181.182.99
монголоос хамаагүй дээр
өө 2024-01-19 210.148.94.144
Чи тэгвэл тийшээ зайлаач
Нэргүй 2024-01-19 138.199.21.218
чам шиг малнуудыг зайлуулах нь дээр шүү. очоод 10 жилээ аваад жангаа ид малаа
ЗОЧИН 2024-01-19 122.201.23.84
Энэ муу тэнэг удирдагчтай хо солонгсыг аврах баг алга аа, энэ их хорлонтой ард түмэн дээ, Нууцаар олон алуур явж бгаа дөө, Энэ улсад