УИХ ээлжит бусаар хуралдаж ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2024.01.19-нд нийтлэгдсэн

УИХ ээлжит бусаар хуралдаж ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ ээлжит бусаар хуралдаж ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэнэ
2023 оны 10 дугаар сарын 2. Төрийн ордон. УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

УИХ-ын намрын ээлжит чуулган хоёр хоногийн өмнө хаалтаа хийсэн. Энэ удаагийн намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байна. Энэ удаагийн парламентын бүрэн хугацаа дуусгавар болохоос өмнөх намрын чуулган учраас улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө бүхий олон хуулийн төсөл батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байсан боловч тэр бүр хүлээлтэд хүрээгүй. Тухайлбал, намрын чуулган хаахаас өмнө Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой маргаан нийгэмд үүссэн учраас уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Улмаар уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуультай уялдуулж, хамтатган хэлэлцэх ёстой хэмээн УИХ-ын гишүүд үзсэн юм.

Тэгвэл цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах тов зарлагдсан байна. УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг хуулийн төсөлтэй уялдуудан "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж