АТГ-аас Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяаг шалгаж, яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байна. Түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон, Боловсролын зээлийн сангийн 2023 оны дэлхийн шилдэг 50-д эрэмблэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдан суралцуулах эрх олгох сонгон шалгаруулалттай холбоотой хууль тогтоомж зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон хэргээр АТГ шалгаж байгаа гэнэ.
Ш.Нарантуяа нь сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг ахлахдаа гадаадын оюутанд огт тэтгэлэг өгдөггүй сургуульд элссэн 10 агруй суралцагчид тэтгэлэг өгөх шийдвэр гаргаж, Засгийн газрын тогтоол, сонгон шалгаруулалтын жумыг зөрчсөн, сонгон шалгаруулалтад оролцсон суралцагч нарыг үнэлэхдээ ажлын хэсгийн гишүүдийг оролцуулаагүй, ажлын хэсгийн 1-2 гишүүнээр л үнэлгээг хийлгэсэн зэрэг зөрчил гаргажээ. Дэлхийн шилдэг 50 их, дээд сургуулиас авах урилгад мэргэжлийг тусгасан байх эсхүл тусгаагүй байх талаар тодорхой зохицуулалт тусгаагүй мөртлөө үүнийгээ үнэлгээнд ашиласан, оролцогчдын мэргэжлийг үнэлэхэдээ нэг аргачлалаар үнэлээгүй, хувь хүний үзэмжийн шинжтэй үнэлгээ хийсэн, сонгон шалгаруулалтын суурь шаардлагыг хангаагүй иргэдийг суурь шаардлага хангасан иргэдээс дээгүүр эрэмбэлж үнэлсэн зэрэг зөрчлүүд гаргажээ.
Засгийн газрын 2021 оны 347-р тогтоолоор баталсан “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 4.5 дахь хэсэг, 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346-р тогтоолын 2 дахь заалтад дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсанд хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Eduvation World University Rankings” болон “Academic ranking of world universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагид тэтгэлэг олгохоор журамласан байдаг.
zochin 2024-01-19 202.126.91.27
lam oldohgui bol butsahdaa gedeg shig… nuguu heden zuun huuhed yaalaa said darga nariin hamaaraltai geed bsan. yavsaar neg gazrin dargin hamaaraltai 10 huuhed bolj huvirsn ui. ingedeg bhgui uy
Иргэн 2024-01-19 66.181.180.49
Энх-амгалан сайд шударга юм ярьдаг хүн, доор нь иим хулгайч байхад хариуцлага тооцохгүй явааг бодоход чиглэл өгч хамтран луйвар хийдэг юм байлгүйдээ.
Уншигч 2024-01-19 103.212.116.96
Бас л дарга нар танил тал ах дүүгийнхээ хүүхдэд олгоо биз иймэрхүү шударга бус хүмүүсийг төрөөс зайлуулах хэрэгтэй
Нэргүй 2024-01-19 192.82.65.4
Шалгаж илрүүлсэн ч энэ мэт албан тушаалтанд хариуцлага тооцохгүй, толгойг нь илсээр байхад авлигатай тэмцсэн гэх яриа төдий л үлдэж байна даа
Зочин 2024-01-19 66.181.190.75
АТГ дүр исгэж ийм ажил хийхээ болимоор юм. Төрийн тендер зарлаж, замхруулж байгаа хөрөнгийн учрыг олохгүй байж, олон нийтийн хэвлэл мэдээлэлээр гарсан зүйл дээр ажил хийсэн дүр исгэхээ болимоор юм. Төр засаг үнэхээр төрийн төмөр нүүр гаргаж бүгдийг адил хэмжээнд шалгаж илрүүлэх хэрэгтэй шүү. Эцсийн эцэст та нарын цалин мөнгө, тэр төрийн тендер нэрээр замхруулж байгаа эд хөрөнгийн гаргаж байгаа мөнгө чинь ард түмний төлж байгаа татварын мөнгө шүү дээ. Дээшээ тал засаж бүхнийг замхруулдагаа болих
Болд 2024-01-19 202.126.91.106
наад Нарантуяа гэдэг авгайгаа чөлөөлөөчээ. хамт хулгай хийгээгүй л юм яах гэж Боловсролын яаманд ажиллуулаад байдсг юм бэ.
Нэргүй 2024-01-19 124.158.69.166
БЗС талаар өчнөөн шуугиан гараад байхад л энэ шуналт авгай Ш.Нарантуяа гэгч хулгай хийсэн байх юм. Ерөөсөө засрахгүй байна. Авилга авсан бол эргүүлэн төлүүлэхгүй болохоор л дахин давтагдаад байна. Шударгаар тэнцсэн хүүхдээс ч заавал авилга авдаг гэсэн.
зочин 2024-01-19 202.9.47.16
Ер нь хулгай зогсохгүй юм байна даа