Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд ноён Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан тул Монголын талаар тодорхой мэдээлэлтэй байдагт талархал илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улс 1992 онд ардчилсан хөгжлийн замыг тууштай сонгож, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, шашин шүтэх зэрэг ардчиллын суурь үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө багагүй сорилтыг туулсан. Гэсэн ч монголчууд ардчиллыг хөгжүүлэх үйлсдээ үргэлж ахиц дэвшил гаргасаар ирснийг хэлэхэд таатай байна. Монгол Улс олон улсын сайн засаглалын туршлагаас суралцахыг эрхэмлэдэг. Ардчиллыг бэхжүүлэхэд олон ахиц дэвшил гарч байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Тони Блэйр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах завшаан тохиосонд хариу талархаад түүний байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлж буй улс учраас цаашид улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрнүүлж буй авлигын эсрэг томоохон тэмцэл, засаглалын нээлттэй байдал, хараат бус шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлээр реформ хийж байгааг өндрөөр үнэллээ.
Тони Блэйрийн дэлхийн өөрчлөлтийн хүрээлэн нь эдийн засгийн шинэчлэл, хууль дээдлэх зарчим, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Их Британи, АНУ, Африк, Ойрхи Дорнод, Сингапур, Филиппин, Вьетнам, Индонези, Малайз, Энэтхэг зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Түүний багийнхан 2014 онд Улаанбаатарт ирж Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байв.
Нэргүй 2024-01-19 202.21.107.55
Шинэ жилээр над руу салаавч гаргачлаа гээд уйлагнаад хүүхдүүдээ торгоод явж байдаг ерөнхийлөгчтэй улс байж ардчилал хүний эрх гэж энд тэнд очиж улиад хэрэггүй ээ
Irgen 2024-01-19 66.181.188.192
Tony Blair gej jinkhen khor nairuulagch ..Oyu Tolgoig Mongold bii bolgokhod noloo uzuulsen , Bagabandi ,Saikhan bileg zereg novshnuudad ikh khemjeenii mongo ogch bgaad Mongoliin ireeduig kharluulsan Gertee khiij gazriin useg zuruulsan khun shuu dee ..Oyu Erdene ene nokhoig kharaad baysaad bkh khereggui l yum daa ug ny ..Angli Austral n tetgeveriinkhen Oyutolgoin ashgiig khurtej bdag ,Kharin bid shoroo umkhej bdag Mon ch taarch dee
Зочин 2024-01-19 103.57.92.44
Оюун-Эрдэнэ ардчилсан засаг ийм байдаг гэдгийг Монголд байтугай Дэлхийд харуулсан. Лав одоогийн АН хэзээ ч Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх, Нямбаатар, Амарбасгалан нар шиг ардчилагч байж чадахгүй, тэд нар шиг улс удирдаж чадахгүй, эд нар шиг нам харгалзахгүй Хөгжлийн банк, Нүүрсний сонсгол хийхгүй байсан нийгмээрээ мэдэж ярьж байгаа. Харин хулгай луйвар бол ганц чаддаг, мөрөөддөг ажил нь мөн. Бусдыг хочилж доромжилжлох, харлуулах нь хулигаан, хогийнхны зан ба цэвэр цусны бусчууд голлож үймүүлдэг аж
ыбөх 2024-01-19 124.158.107.35
Оюук ХОн хуулиа булшилчихаад гадаадад очиж олон долоон юм ярих нүүр байхгүй
Нэргүй 2024-01-19 124.158.69.166
Монголын нийтийн засаглал тунгалаг, шилэн нээлттэй, ил тод болтугай. Шилэн дансны хууль хэрэгжих ёстой.
Вold o 2024-01-19 103.57.93.198
дотооддоо хүний эрхийг маш зөрчидөг, ард иргэдээ хорт утаанд хордуулж амьдруулдаг Данхан толгойт оо,,битгий 2 нүүр гаргаад ардчилал хүний эрхийг урдаа бамбай болгоод худалаа яриад яваад тэнээд бай…
Бадарч тахар 2024-01-19 66.181.191.38
Ямар ч ашиггүй нэг ийм чуулган жил болгон онигоо маягаар цугладаг юм Данх мэтийн жижиг амьтадын нар нь гарч байгаа байх да хөөрхий