З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурлыг ирэх сарын 5-нд товлов

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурлыг ирэх сарын 5-нд товлов

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурлыг ирэх сарын 5-нд товлов

НЭМЭЛТ 14:10

Цагдаагийн байгууллагаас ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ажилласан боловч түүнтэй холбогдож чадаагүй гэв. Улмаар гэрч Д.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэх ажиллагаа хийж, холбогдож чадаагүй учраас гэрчийг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Шүүх хурлыг хоёрдугаар сарын 5-ны 08:30 цаг хүртэл хойшлуулав.


УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.19/ 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Шүүх хурал өчигдөр эхэлсэн ч гэрчүүдийг биеэр оролцуулах хүсэлт гаргасны дагуу өнөөдөр болгож хойшлуулсан юм. Тодруулбал, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч энэхүү шүүх хуралд Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэсэн санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-19 59.153.112.203

Энэ тогдгор Энхболд нэг хэсэг Женкогын боловсрол нимгэнтэйг далимдуулан Монгол улсын 2-р ерөнхийлөгч шиг л аашилж дураараа авирлаж явсан н**ш..

Avatar

Нэргүй 2024-01-19 92.203.160.9

Бэлтрэг Зика гайтай хүн дээ, харин нэг гавьяатай Эрдэнэс таван толгойг хувийн компани хужаатай нийлж хусах гэж байхад зогсоосон

Avatar

Нэргүй 2024-01-19 202.126.90.101

"Гуя дагаж хүзүү" гэж АН-аас 1 хүн хавчуулдаг МАН-ын аргад Шүүх автахгүй байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж