Улаанбаатарт өчигдөр /2024.01.18/ 05:00 цагаас эхлэн хаанаас, юунаас гарч байгаа нь тодорхойгүй өмхий үнэр их хэмжээгээр агаарт тархсан. Тус үнэр хаанаас ялгарч байгаа талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар /НАОБТГ/, Төв цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газраас тодруулсан боловч энэ талаар тодорхой тайлбар өгсөнгүй.
Иргэдийн зүгээс сайжруулсан шахмал түлшнээс ялгарсан үнэр байж болзошгүй гэсэн ч мэргэжилтэн үүнийг мөн л үгүйсгэлээ.
НАОБТГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Б.УГТАХБАЯР:
-Улаанбаатарт агаарын бохирдлыг хэмждэг 19 суурин харуул бий. Үүний 13 нь Цаг уур орчны шинжилгээний газрынх, зургаа нь Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрынх. Эдгээр суурин харуулуудын тухайд цаг тутмын хэмжилтийн дүгнэлтийг гаргаж "agaar.mn" сайтад дүнгүүдийг нийтэлдэг. Хэмжилтээр нийт зургаан үзүүлэлтийг үнэлдэг байгаа. Нарийн ширхэг тоос, бүдүүн ширхэг тоос, PM2.5. PM10, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн исэл, озон. Энэ дотроос хамгийн их үнэр гаргах магадлалтай нь хүхрийн давхар ислийн үзүүлэлт. Хүхрийн давхар исэл гэдэг шаталтаас үүдэлтэй буюу утаанд агуулагдаж байгаа хүхрийн давхар ислийг хэмждэг.
Өчигдөр хотод тархсан үнэрийн тухайд шууд тодорхойлох боломжгүй. Суурин харуулуудын нэгдүгээр сарын 18-ны 00:00-12:00 цагийн хоорондох үзүүлэлтээс харахад нэг суурин харуул дээр хүхрийн давхар ислийн агууламж өндөр гарсан.
10:00-11:00 цагийн хооронд нэгдүгээр хорооллын суурин харуул дээр үзүүлэлт өндөр гарсан. Өмнөх 14 хоногийн ижил цагийн үзүүлэлтийг харьцуулж үзэхээр 5-6 удаа мөн адил хүхрийн давхар исэл нь өндөр гарсан тохиолдол байгаа. Тэгэхээр энэ нь шаталтаас үүдэлтэй давхар ислийн үнэр биш гэж үзэж байгаа. Хэрэв мөн бол бусад таван тохиолдол дээр хотод тархсан үнэр адилхан үнэртэх ёстой байсан.
Нэргүй 2024-01-19 66.181.161.200
мэддэг чаддаг зүйлгүй малнууд
Ман хулгайчд 2024-01-19 202.179.27.44
ХҮҮК ХҮХЭРЭЭР АЛЖ БАЙНА
Нэргүй 2024-01-19 66.181.182.116
МАН хүрэлсүгийн хорт хүхрийн өмхий үнэр
Нэргүй 2024-01-19 66.181.160.67
МАН-ы хулгайчуудын өмхий үнэр
ЗОЧИН 2024-01-19 66.181.186.244
ЭНЭ УГТАХБАЯР ГЭЭЧ НЭГ ХООЛНЫ САВ УНГААД БАЙГАА ЮМ УУ, АЙЛУУД ГАЛ ТҮЛЖ БАЙГАА Л БОЛ АГААР БОХИРДУУЛЖ БАЙГАА ӨНГӨГҮЙ УТАА, ТЭНЭГЭЭ. МУУ ХООЛНЫ САВ.
Нэргүй 2024-01-19 66.181.161.252
НАЛАЙХАД ХЯТАДУУД ХИМИЙН БОДИС АЛДАВ УУ.
Салхи 2024-01-19 59.153.87.59
Азын цагаан дагина гэхдэж байсан Улаанбаатар чууд минь ээ. Салхилж утааг хөөхгүй залхуурч байгаа САЛХИ
аа шүүхэд өгий бүгдээрээ.
Бид нарыг сайхан тохилог, эрүүл орчинд амьдруулж байгаа дарга нарын буруу биш ээ. Энэ салхины л буруу.
Нэргүй 2024-01-19 88.230.60.175
УБ хотын оршин суугчдыг хэрхэн хордуулж устгаж болох талаар туршлага хийгээд байгаа юм биш үү?!
Нэргүй 2024-01-19 59.153.87.59
Төвлөрсөн хотын бид нарт зориулж Чойжилсүрэнгийн туршилтын хордуулах шахмал түлшний үнэр.
Чойжилмүрэндээ л баяр л да хотынхон минь.
Иргэн 2024-01-19 66.181.186.113
Шахмал түлш ш дээ Хүмүүсийг тэнэг гэж боддог юм уу?
зочин 2024-01-19 202.9.46.91
Утааных ш дээ харин ч сүүлийн хэд хоног салхи "ажлаа сайн" хийгээд утаа бага байсан байх шүү. Энэ өмхий үнэр салхигүй болмогц л удаа дараа үнэртээд байгаа шдээ
зочин 2024-01-19 59.153.113.74
МОНГОЛ ӨМХИЙРЧЭЭ
Зочин 2024-01-19 66.181.161.151
Манай хот ялзарчээ. Төр засгийн ялзарсан үнэр агаарт тархсан нь тэр. Энэ их өмхий үнэр сайжруулсан түлшнийх, Эмээлтийн түүхий эд шатаах, цэвэрлэх байгууламжийнх биш л юм бол өөр юуных байхав. Гарцаагүй манай хулгайч, авилгач люмпэнгүүдийн, тэдний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн гэдэснээс гарч буй үнэр байж таарна.