"Түрээсийн орон сууцны өргөдөл, материал авч эхлээгүй"

"Түрээсийн орон сууцны өргөдөл, материал авч эхлээгүй"

"Түрээсийн орон сууцны өргөдөл, материал авч эхлээгүй"

Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газрын харъяанд шилжүүлэн авахын тулд Үндэсний орон сууцны корпораци байгуулах шийдвэрийг өнгөрсөн сард /2023.12.27/ гаргалаа. Уг корпарцийг энэ онд багтаан байгуулах зорилттой. Барилга хот байгуулалт /БХБ/-ын сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар бол Үндэсний орон сууцны корпорац захиалгаар хамгийн хямд зардлаар орон сууц бариулна. Тэрхүү байранд иргэдийг зөвхөн түрээсээр суулгахаар төлөвлөсөн. Тэгвэл энэхүү мэдээллийн дараагаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй олон хүн өргөдөл, материалаа өгөхөөр харъяа дүүрэг болон холбогдох газруудад хандаж байгаа аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар /ХБХХЕГ/-аас өгсөн мэдээллээр, түрээсийн орон сууцны материал авч байна гэх мэдээлэл сошиалд их гарч байна. Манайхаас одоогоор ямар ч хүсэлт, өргөдөл аваагүй, цахим хуудаст гарч байгаа мэдээллүүд худал гэлээ.

Тодруулбал, түрээсийн орон сууцны өргөдөл, материалыг хоёрдугаар сар хүртэл авч байна гэсэн мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэн байгуулсан фэйсбүүкийн групп дотор хувь хүмүүс тавьсан. Энэ мэдээлэлд итгэсэн иргэд агентлагт олноор хандаж байна. Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны хуралдаанаас Үндэсний орон сууцны корпораци байгуулах замаар зорилтот бүлгийн иргэдэд зориулсан түрээсийн болон ипотекийн орон сууц барихаар төлөвлөж байгаа талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн. Үндэсний орон сууцны корпораци байгуулагдсаны дараа олон арга замаар (бонд гаргах гэх мэт) санхүүжилт босгоно, санхүүжилт босгосны дараа барилга баригдана.

Барилга баригдсаны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэдэн орон сууц хуваарилагдах вэ гэдэг тоо тодорхой болно, тоо тодорхой болсны дараа ажлын хэсэг байгуулагдаж, түрээсийн болон ипотекийн орон сууцанд хамрагдах иргэдийг нийтэд ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулах болно. Иймд иргэд цахим хуудаст тавигдсан мэдээлэлд цензуртай хандаж, төрийн холбогдох байгууллагаас үнэн зөв мэдээллийг авч байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CJS; 2024-01-19 216.38.195.74

-chyjxu-

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж