Энэ өвөл 1944 оны бич жилийн зудтай ижил хүнд байна гэв

Энэ өвөл 1944 оны бич жилийн зудтай ижил хүнд байна гэв

Энэ өвөл 1944 оны бич жилийн зудтай ижил хүнд байна гэв

Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн, цаашид улам хүндрэхээр байгааг мэдэгдсэн. Тухайлбал, энэ долоо хоногийн Мягмар гаригийн байдлаар нийт найман аймгийн 20-иод сум төмөр зудтай байгаа гэсэн юм. Энэ талаар УОК болон Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа.

ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ШИЛЭН ЗУДТАЙ АЙМГУУДАД УОК-ЫН ЯВУУЛЫН ШТАБ АЖИЛЛАЖ БАЙНА

Шадар сайд С.Амарсайхан "1944 оны бич жилийн зудтай энэ өвлийн зуд адил байна. Нийт 20 гаруй аймгийн 100 орчим сум цагаан зудтай байна. Монгол орны 90 орчим хувь цасан бүрхүүлтэй болсон. Цас хатуурч мөстөхийг шилэн зуд, төмөр зуд гэж яриад байгаа юм. Мал бэлчих боломжгүй болсон гэсэн үг. Отор нүүдэл хийж байгаа малчин олон. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудад л гэхэд 60 орчим мянган мал оторлож байна" гэсэн мэдээллийг өгсөн.

Тиймээс УОК-оос явуулын штабыг байгуулсан байна. Уг явуулын станц 24 цагийн ажиллагаатай бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад шуурхай штаб ажиллахаас гадна аймаг бүрийн онцгой комисс шаардлагатай хариу арга хэмжээг авч ажиллаж байна гэсэн юм.

ЗУН ГАНТАЙ БАЙСАН БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСЭЭР БАЙДАЛ ХҮНД БАЙНА

Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26 хувь нэн их, 43 хувь их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Оны өмнө Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байв.

Харин энэ сарын байдлаар нийт найман аймаг төмөр буюу шилэн зуд, 16 аймгийн 85 суманд цагаан зудын мөн 16 аймгийн 75 суманд зудархуу нөхцөл байдалтай байна.

Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байгаа аж. ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өвөлжилт хүндэрсэн орон нутагт малчдад хөнгөлөлттэй үнээр өвч олгож байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд 2024-01-19 192.82.64.21

шуналййн зуд залхуучуудад сануулга

Avatar

Нэргүй 2024-01-19 202.126.91.41

цас орохоор зуд, өороо орохоор үер гэж айлгадгаа болмоор юм аа. бүх зүйлд дор бүрнээ бэлтгэлтэй байж сурцгаая аа.
Арай л их халамжлуулах аа болимоор уу.

Avatar

Зочин 2024-01-19 103.212.118.153

Зөвхөн малын тоо толгой шүтсэн, хязгааргүй шунал дээр үндэслэсэн мал аж ахуй явцгүй болчихлоо, малчид ч төр засаг ч сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол болох оо больчихлоо доо, энэ хэлбэрээрээ хол явахгүй

Avatar

Нэргүй 2024-01-19 202.55.188.116

амарсайханч эртний хүн гэсэндээ 1944оны зудийг сайн мэдэж байна гэхдээ энэ жилийн зудийг архины зуд гэдгийг мэдэхгүй бн халамж тэтгэмж урамшуулал хягааргүй болхоор малчид мал махаа зах зээлийн эргэлтэнд оруулалгүй халамж урамшуулалаараа архидан зун намрыг өнгөрөөсөн

Avatar

Ажилчин 2024-01-19 202.131.232.18

Малчид гэж малаа цаг тухайд нь зарж үрээд эдийн засгийн эргэлтэд оруулахгүй, өөрөөсөө болон бусдаас харамлаж, баахан чанаргүй мал өсгөж, хавийн бэлчээрийг талхалчихаад эцэст нь нэг зуднаар зүгээр жалганд булчихдаг. Хүн та байгальтайгаа зохицож, хайрлаж амьдрахгүй бол байгаль өөрөө зохицуулж байгаа нь энэ дээ. Малын хөлийн татварыг олигтойхон тавьж, чанартай цөөн малтай байх цаг болсон. Эс тэгвэл мал ч үгүй бэлчээр байгаль ч үгүй болох нь.

Avatar

Зочин 2024-01-19 66.181.161.151

1992 он гэх гэсэн байлгүй дээ. Мөсөн зуд гэмээр юм. цас ороод хайлмагтаад дахиад цас ороод хайлаад байхаар мөсөн давхаргууд үүсч байгаа юм. Цас цавчиж хоолоо олж иддэг туруутан амитанд ч энэ нь маш хүнд тусаж байгаа юм. Бог мал бол цас цавчиж бэлчээр гаргадаг. Гэтэл цавчсаар байгаад туруу, шийр нь халцарч зулгаран шархлаж улаан нялга болсон байдаг.

Avatar

Иргэн 2024-01-19 66.181.179.57

Мал чинь малчдын хувийн өмч биш билүү??? Зунжин найр наадам гэж явахаар хашааг хороогоо засаж сэлбээд олигтойхон хадлан тэжээлээ бэлтгэчихсэн бол яав л гэж.

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.161.54

махыг нь авч идэхдээ юу гэж хуцдаг билээ хөдөө гараад мал маллаж чадахгүй байж олон долоон юм хуцаад суух юм Хэн ч хотод амьдарч чадна

Avatar

Мэдрэл муут 2024-01-19 202.21.127.142

Энэ нэг мэдрэл муутай хүүхэн хаана, ямар сургууль төгссөн юм бол доо. Энэ улсад чинь бас хэлний зөвлөл, монгол хэлний дүрэм энэ тэр гэж байдаг юм ш дээ. Төмөр зуд, шилэн зуд гээд л тэнэгтээд байх юм.

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.189.176

Одоо нөөц өвс тэжээл юу байна туслахгүй бол оройтоно доо. Нутгийн зөвлөлөөс уриалга гаргаж малчдад туслах хэрэгтэй байх даа. Энэ янзаараа бол бэлчээрийн мал аж ахуйгүй болох нь дээ яанаа.

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.183.56

мар, цагаан идээгээ тэнгэрт тулсан үнээр борлуулдаггүй, цагаан идээндээ гурил нтр хольдоггүй, хятад антибиотик шахдаггүй бол тусламаар л байна….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж