Цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн гарч буй төвүүд

Цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн гарч буй төвүүд

Цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн гарч буй төвүүд

Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болоход 20 хоног үлдээд буй. Хугацаа дөхөхийн хэрээр иргэд ширээ засах хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд зочин, гийчнийхээ гарыг цайлгах бэлэг бэлдэхээр яаравчилдаг. Тэгвэл энэ жил хэд хэдэн худалдааны төвүүдэд цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж байна. Үзэсгэлэн худалдаа болж буй төвүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэе.

ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙ, ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭСГЭЛЭН БИТҮҮН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр гарах аж.
Цагийн хувьд 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд гарна.
Тус худалдаанаас хэрэглэгчид үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүн, хүнс, цагаан идээг ямар нэгэн нэмэгдэл өртөггүй авах давуу талтайг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолжээ.
ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХҮНС, БАРААНЫ ТӨРӨЛЖСӨН ҮЗЭСГЭЛЭН 
Мишээл Экспод зохион байгуулагдаж буй “Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа энэ жил төрөлжсөн болж байгаагаар онцлогтой. Тодруулбал, нэгдүгээр сарын 18-25-нд импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүн, нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2 хүртэл үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, хоёрдугаар сарын 3-9 хүртэл үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаа гарч байгаа аж.
ил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаанд зорьж очиж буй хүмүүс долоо, долоо хоногоор гарах хөтөлбөрийн дагуу очсоноор өөрт хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг илүү оновчтой, түргэн шуурхай, нэг дороос сонгох боломжтой.
Зохион байгуулагчдын зүгээс мөн хэрэглэгчдийг урамшуулах зорилгоор өдөр бүр үнэ төлбөргүй сугалаа явуулж, гурван азтанг шагнаж байгаа гэсэн юм.
ХОТЫН ТӨВ РҮҮ ТҮГЖРЭХ ШААРДЛАГАГҮЙ "ХҮННҮ"-ГИЙН ЭКСПО
Нисэх, Яармаг бүсэд амьдардаг иргэд хотын төв рүү заавал очиж, түгжрэх шаардлагагүй нэг дороос бүх хэрэгцээт хүнс, бараагаа бэлтгэх боломжийг "Хүннү молл" худалдааны төвийн экспо танхимд болж буй үзэсгэлэн худалдаа олгож байна. Цагаан идээ, хүнс бараанаас эхлээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрдсийн шинжилгээг ч үнэ төлбөргүй авч байгаа гэлээ.
Нэгдүгээр сарын 13-нд эхэлсэн тус үзэсгэлэн худалдаа ирэх сарын 8-нд дуусах юм байна.
Зөвхөн хүнснээс гадна бэлэн хувцас, гоо сайхны дотоод болон импортын бараа бүтээгдэхүүнийг тус худалдаанаас авах боломжтой.
Эдгээр төвүүдээс гадна томоохон зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа хэдийнэ эхэлсэн. Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин зэргээс гадна Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад ч мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарчээ. Иймд та бүхэн өөрт ойр байршлуудад байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна. Учир нь түгжрэлд цаг заваа зарцуулахгүйгээр өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанаас нэг дороос хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ бэлтгэх нь эдийн засгийн хувьд болон цагийн хэмнэлттэй байгааг иргэд олон нийтийн хуудаст бичиж байна.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-19 47.227.179.89

энэ жилийн цагаан сар буруу тооцологдсон учир Гятадын цагаан сартай цуг хийх нь зөв.2 сарын 9 битүүн 2 сарын 10 нд шинэ сар гарна .Энэнд Гятат монгол нь хамаагүй эсвэл илүү сартай гээд 3 сард тэмдэглэх арга байна.

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.182.83

ТЕГ эдгээр худалдаагаар явж НӨАТ баримт өгч байгаа эсэхт шалгалт хийж ажилламаар юм даа.

Avatar

Нэргүй 2024-01-19 66.181.161.132

Ямар ч автобус явдаггүй газар бзиэхгүй ээ. Шинэ зуун айл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж