“Хотын орчны аюулгүй байдлыг нийслэл хариуцах хуультай”

“Хотын орчны аюулгүй байдлыг нийслэл хариуцах хуультай”

“Хотын орчны аюулгүй байдлыг нийслэл хариуцах хуультай”

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар өнөөдөр /2024.01.18/ ХЭҮК-оос мэдээлэл хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. Түүнчлэн Үндсэн хуулийн 19.1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж хуульчилсан.

Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 илтгэлийг боловсруулж, УИХ-д танилцуулсан. Үүний есөн удаагийн илтгэлд Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар тусгаж, холбогдох шийдвэр гаргуулахаар саналын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан байна.

Мөн энэ чиглэлээр боловсруулагдаж буй хууль тогтоомжийн төсөлд тогтмол санал өгөхийн зэрэгцээ есөн удаагийн судалгааны ажил хийжээ.

ХЭҮК-ын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар:

-Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсч, түүнээс үүдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байна. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг иргэдээс төдийлөн ирүүлдэггүй ч ХЭҮК энэ асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай тоон мэдээллийг авч дүн шинжилгээ, хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал, хүйтний улиралд хальтиргаа, гулгаа үүссэнээс улбаалж, унаж, бэртэж, гэмтсэн гэх шалтгаанаар ГССҮТ-д:

  • 2021 онд 111940
  • 2022 онд 153365
  • 2023 онд 168280 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Үүнээс цас, мөсөн дээр хальтарч унасан гэх өгүүлэмжтэй иргэн 2021 онд 3849, 2022 онд 5964, 2023 онд 8547 хандсан байна.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орчны аюулгүй байдлыг хангуулах чиг үүргийг Нийслэл хариуцахаар хуульчилсан.

Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь хэсэгт зааснаар “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх”, 13.1.6-д энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар “заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй. Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т зааснаар “нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” асуудлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна гэж заасан. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй бүх байгууллага харьяалах чиглэл, эрх үүргийн хүрээнд хүний эрхийг сахин хамгаалах үүрэгтэй. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд хүний эрхийг хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад ХЭҮК хөндлөнгийн хяналт тавьдаг хараат бус бие даасан байгууллага юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dd 2024-01-18 202.21.107.75

Shah also tulshnii uildveriig niisleld shiljuuleh bus baritsalduulagch uildverledeg aj ahuin negjuud corporatism baiguulan huvichilj avah heregtei

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.182.83

Тэгвэл шахмал түлшний үйлдвэрээ нийслэлийн захиргаанд шилжүүлэх нь зүйтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж