Байр суурь: ЖДҮХС-ийн зээл олголт цахимжиж, олон нийтэд ил болсон

Байр суурь: ЖДҮХС-ийн зээл олголт цахимжиж, олон нийтэд ил болсон

Байр суурь: ЖДҮХС-ийн зээл олголт цахимжиж, олон нийтэд ил болсон

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл жинхэнэ эзэддээ  бус улс төрийн хамаарал бүхий этгээд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниудад хуваарилагддаг байсан асуудал 2018-2019 онд олон нийтийн анаахаарлын төвд очсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл УИХ, Засгийн газраас хууль, журмын олон өөрчлөлт оруулж зээл жинхэнэ эзэддээ очдог байх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс бид ЖДҮДС-тай холбоотой талуудын байр суурийг хүргэж байна.


 "ЦАХИМААР ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙСАН НЬ ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ ОЛГОСОН"

"Зу Зу" ХХК-ийн захирал Н.ЭРДЭНЭ:

-Манай компани сүлжмэлийн үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг.  Манай компани 2020 онд буюу ковидын үед жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас анх удаа зээл авч байсан. Ковидын үе байсан учраас зээлийн хүсэлт өгөх, сонгон шалгаруулалтадаа цахимаар оролцсон. Манай компанинй хувьд цахимаар зээлийн хүсэлтээ өгч, сонгон шалгаруулалтад оролцоход хэд хэдэн давуу тал мэдэрсэн. Нэгдүгээрт, төрийн байгуулагуудын үүд сахиж, хэн нэгэн дарга нараас бичиг баримт авах, цаасаар материал бүрдүүлэх, замын хөдөлгөөны ачаалал ихтэй үед бичиг баримтаа тэврээд газар газар руу гүйдэг тэр цагийг хэмнэсэн. Хоёрдугаарт, зээлд хамрагдах шаардлага бүх зүйл нээлттэй ил тод байгаа учраас түүний дагуу компанийнхаа бичиг баримтуудыг цэгцлээд авахаарт компанид цахим архив лсайн бүрдсэн байсан.  Энэ бүхнийг эргээд харахад компанийн бичиг баримт цэгцтэй бүх зүйлээ цахим байдлаар архив үүсгээд авах нь цэгцтэй, амар санагдсан.  Монголчууд бид  бүх зүйлийн цагийг нь тулгаж хийдэг том сул талтай.

Цахим өргөдөл, хүсэлт авах хугацааг нь  тулгаж зээлийн хүсэлтээ өгөх оролдлого хийсэн нь маш том сургамж болсон. Цахимаар материалаа илгээхэд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай гэдгийг тооцоогүй байсан. Хэдийгээр тухайн үед хугацаандаа амжсан боловч хамгийн багадаа 2-3 өдрийн өмнө бүх зүйлээ бэлэн болгоод илгээх нь зүйтэй гэдгийг ойлгосон.

Түүнчлэн цахимаар хүсэлтээ өгч байгаа учраас хэн нэгэн албан тушаалтантай нүүр тулж уулзахгүй учраас ямар нэгэн байдлаар авлига өгөх, гар цайлгах гэх мэт асуудал, хардлагад өртөх ямар ч боломж байгаагүй. Өмнө нь ЖДҮДС-гаас олгодог зээлийг улс төрийн хамаарал бүхий төрийн өндөр, албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий компаниудад олгосон талаарх асуудал олны анхаарлын төвд орж байсан. Уг асуудал үүссэний дараа тус сангаас олгох зээлийн үйл ажиллагаа олон нийтэд  ил тод болж, хяналт сайжирч, зээл жинхэнэ эзэддээ очих энэ нөхцөл бүрдсэн байх гэж харж байна.  Жижиг, бичил бизнес эрхэлж байгаа компаниуд, тэр дундаа анх удаа зээл авах гэж байгаа хүмүүст тухайн үед цахимаар зээл олгож байсан нь шударгаар өрсөлдөх боломж олгосон гэж үзэж байна.  Мөн цахим сонгон шалгаруулалтад оролцож байсан компаниуд бусад өрсөлдөгчдийнхөө сонгон шалгаруулалтын процессыг хамт хянах боломжтой байсан учраас ил тод шударга болсон.  Сүлжмэлийн тоног төхөөрөмж үнэтэй хэдий боловч 2020 онд барьцаа хөрөнгөндөө тааруулаад 100 сая төгрөгийн зээл авч байсан. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж үр өгөөжийг нь хүртээд явж байгаадаа баяртай байна.

Одоо үйлдвэрлэж байгаа бараа бүтэгдэхүүнийхээ тоо хэмжээнд анхаарахаас гадна чанар, хүртээмжинд илүү их анхаарч, үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж байна. Тиймээс цаашид зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэх зэрэг асуудалд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэдэг дээр саналаа өгч байна.

"ХЭНИЙ ЯМАР КОМПАНИ ОРОЛЦОЖ, ЯМАР ШАЛГУУРААР ЗЭЭЛ АВЧ БАЙГАА НЬ ИЛ ТОД БОЛСОН"

ХБИ-ийн Бизнес хөгжлийн төвийн захирал Б.ГҮНЖИЛМАА:

-Манай төвд үйл ажиллагаа нь жигдрээд ажил олгогч, татвар төлөгч болчихсон 20 гаруй компани бүртгэлтэй байна.  Тиймээс цаашид жижиг, дундын босгыг давж, үйл ажиллагаагаа өргөжүүлж үндэсний хэмжээний үйлдвэрлэгч болох зорилт тавин ажиллаж байгаа компаниуд олон байна.  Хөгжлийн бэрхшэлтэй бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажлын байраар хангаж, нийт ажилчдынхаа 40 орчим хувийг ХБИ-ээр бүрдүүлэх үүрэг давхар явж байдаг.  ЖДҮДС сүүлийн жилүүдэд нээлттэй, ил тод болсон.  Сонгон шалгаруулалтад хэний ямар компани оролцож, ямар шалгуураар зээл авч байгаа нь ил тод болсон.  Мөн covid-19-ийн үед Засгийн газраас  ААН-үүдийн зээлийн хззг гурван хувь болгож бууруулсан нь нүдээ олсон шийдвэр байсан. Тэр үед зээл авч байсан “Уянгын гурван эрдэнэ” ХХК  энэ оны гуравдугаар сард зээлээ бүрэн төлж дуусч байна. Мөн ЖДҮДС-аас авсан зээлээ ХБИ-д  цаг хугацаанд нь хариуцлагатай төлдөг. Манай төвөөс ч бас гишүүддээ тийм шаардлага тавьдаг.

Учир нь зээлд хамрагдсан ААН-үүдийн эргэн төлөлтөөр дараагийн компанийн зээлийн санхүүжилтийг өгдөг учраас хаа хаанаа хариуцлага хүлээх нь зөв. Өмнөх зээлдэгчийн харицлагагүй байдал дараагийн бизнес эрхлэгчид гай болж болохгүй.

Өмнө нь зээл авахын тулд  2-3 жил бэлдээд байхад л шалгуур үзүүлэлтийг нь хангахгүй гэдэг шалтгаанаар хасагдчихдаг байсан. Сүүлийн үед энэ байдал дээрдсэн.  Түүнчлэн шинэ журмын өөрчлөлтөөр “Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч” гэсэн шинэ цонх үүсч байгаа.  ХБИ гээд бусдаасаа давуу боломж эдлэх гээд байгаа тухай асуудал биш юм. Харин ХБИ гэсэн цонхонд байгаа учраас энэ хүний зээлийн хүсэлтийг анхаарч судлах ёстой гэсэн анхаарлын төвд орох, төслийг нь бүрэн унших байх гэсэн хүлээлттэй байна.

"ХАРААТ БУС, ИЛ ТОД ШУДАРГА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮЛСЭН"

ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.ЭНХТӨР:

-Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэн баталсан.  Өмнө нь ЖДҮДС-аас олгох зээлийн журмыг сайд баталдаг байсан бол 2020 оноос Засгийн газраас олгодог болсон.  Энэ өөрчлөлтийн дагуу 2020 оны Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор  ЖДҮДС-аас зээл олгох журам батлагдсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил, авлигалын асуудалтай холбоотой нэг ч санал гомдол гараагүй. Мөн АТГ-аас үнэлдэг үнэлгээгээр хараат бус, ил тод шударга үйл ажиллагааны үзүүлэлтээр тэргүүлсэн.

Зээл олгох журмыг олон нийтэд нээлттэй ил тод болгохын төлөө ажилласны үр дүнд эхнээсээ гарч байсан. Гэсэн хэдий ч зарим зохицуулалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Тухайлбал, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа удаан байгаа талаар санал гомдол, орон нутаг, иргэд, ААН, компаниудаас ирж байна.  Тиймээс сонгон шалгаруулалтын процессыг хэрхэн хурдан бөгөөд үр дүнтэй болгоход анхаарч, нарийвчлах асуудал яригдаж байна. Энэ асуудалд болгоомжтой, няхуур хандахгүй бол зээл олгох процессыг хурдлуулах нэрийн дор алдаа гаргах вий гэсэн болгоомжлол бий.  Нөгөө талаас процесс хэт удаан байснаар компаниуд санхүүжилт авч чадахгүй  удаах эрсдэлтэй байна.  Мөн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал бий Чанаргүй зээлийн ангилалд орсон бол  барьцаа хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлж, хэн яаж худалдан борлуулах талаар нарийвчилсан зохицуулалтууд шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж