"Авлигын гэмт хэрэг илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна"

"Авлигын гэмт хэрэг илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна"

"Авлигын гэмт хэрэг илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна"

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өчигдөр өндөрлөлөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдийг илрүүлэн, шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхжсэн цаг үед явааг онцлоод, иргэдийг бухимдуулж буй гурван зүйлийн нэг нь шударга бус байдалд хариуцлага тооцох явдал гэдгийг судалгааны дүн харуулсан гэв.  

Тэрээр, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна. Улсын Их Хурлаас байгуулсан Хянан шалгах түр хорооноос нүүрсний” хулгайн асуудлаар хоёр удаагийн нээлттэй сонсгол явуулж,412 гэрчийг дуудан оролцуулж, ард түмний мэдэх эрхийг хангасан. Гэм буруутай нь баримтаар нотлогдсон бол парламентын нээлттэй хяналтын сонсголд дуудагдан оролцдог жишиг тогтож, тэр хэрээр ард түмэн төрөөс шударга ёсыг шаардаж, тэр шаардлага нь чуулганы танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод, хариуцлагатай засаглал бүрдэж байна. Гэвч хариуцлага тооцох асуудал муу байна. Гэм буруутанд хариуцлага тооцох, ял шийтгэл оноох, цагаатгах боломж Улсын Их Хурал, Хянан шалгах түр хороонд байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо уг асуудалд анхаарч, ард түмний шаардлагад хариулт өгөх хэрэгтэй гэсэн юм.  

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсголд 574  гэрчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 71.8 хувь нь буюу 412 гэрч сонсголд оролцож тайлбар, мэдээлэл өгчээ. Түр хороо 60 дэд сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэх судалж, гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар 9177 хуудас, 28.96 GB багтаамж бүхий мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцуулах тухай албан тоотыг цагдаагийн  байгууллагад илгээжээ.   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-18 103.57.93.83

шүүгч нар чинь мөнгөтэйд үйлчилдэг мөн нам дагасан арын хаалганы новшнууд шүү

Avatar

Нэргүй 2024-01-18 139.5.216.253

Хамгийн том хулгайч нарын сураг гарсан болохоор шүүх нүдээ аниад, чихээ таглачихлаа

Avatar

Нэргүй 2024-01-18 86.111.136.235

маш зөв дэмжиж бна.Шүүхд халаа сэлгээ хийхгүй бол нөгөө Манангийн бүлэглэл нүүрсийг бүлэглэлийг хамгаалагчид нөхөд үлдэгдэгдэлүүд авилгалаар аваад сууж бна бишүүү

Avatar

сонгогч 2024-01-18 202.9.47.49

Монголын Шүүх, прокурорийг 100% цэвэрлээгүй цагт хэргүүд шийдэгдэхгүй !!!!!!!!!!!!

Avatar

зочин 2024-01-18 202.9.47.16

Дандаа МАН ынх болхоор хэцүү ш дээ, Нөгөөдүүл нь намдаа өгчихсөн гээд байхаар хэцүү ш дээ

Avatar

Зочин 2024-01-18 76.220.74.140

Хариуцлага тооцох эрх нь та бүхэнд байна. Come on хийгээч,дээ.

Avatar

Нэргүй 2024-01-18 76.220.74.140

Өөрөө ажлаа хийгээчээ. Хариуцлага тооцож чадахгүй байна зочин гэж ярьж суух биш. Их хурлын дарга хүн өөрөө санаачлаад хууль батлуулаад ажил хэрэг болгоход ямар ч,асуудал байхгүй. Ганцхан хийхийг хүсэхгүй байна.

Avatar

Нэргүй 2024-01-18 103.57.95.177

Энэ спикер огцорооч…

Avatar

Урвагч 2024-01-18 103.212.117.79

МАН засгийн газраас өргөн барьсан хуулийг урж Женкогийн намаас УИХ нэр дэвших биз

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.185.240

5.2 сая тонн нүүрсний хулгай юу болсон бэ

Avatar

иргэн 2024-01-18 66.181.180.160

Улс төрчидын Авилга Хулгай Луйврын Гэмт хэрэгт хариуцлага тооцоход хамгийн том чөдөр тушаа болж байгаа газар нь тэдгээр Гэмт хэрэгтэнгүүдтэй хуйвалдаж байгаа Хууль Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагынханы Удирдлагуудаас ихээхэн хамааралтай байна, зарим нь хамтран Авилга хулгайн гэмт хэрэгт хамтхан ч оролцсон тохиолдол ч гарч байна, Үүнийг л үндсээр устгах хэрэгтэй байна,

Avatar

Нэргүй 2024-01-18 188.162.254.108

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Зочин 2024-01-18 66.181.161.25

Хэлээд юүхэв. Жишээ нь чиний казиногийн хэрэг бүр ул болсон уу? Достоевский нэг гайхалтай санааг хүн төрөлхтөнд бэлэглэсэн. Түүний Гэмт хэрэг ба шийтгэл зохиолд "аливаа хүн гэмт хэрэг хйисэн л бол ял шийтгэлээ заавал хүлээх хэрэгтэй юм байна. Тэгэж байж өөрөө ариусдаг. Нийгэмдээ ч зөв жижиг тогтоодог юм байна." Ингэхгүй болохоор нийгэмд улам л анархи байдлыг хөөрөгддөг, дээр доор эх захаа алдсаар нийгэм ялзарч дампуурдаг. Уг нь сэхээрсэн хүн бол өөрөө сайн дураараа хуулийн өмнө өөрийгөө тушаадаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж