Иран улс нэгдүгээр сарын 16-ны Мягмар гаригт Пакистаны нутаг дэвсгэрийн баруун хэсэгт пуужин, нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн. Белужистан дахь халдлагын улмаас хоёр хүүхэд амиа алдаж, гурван хүүхэд шархаджээ. Уг ажиллагаа нь Пакистан дахь Ираны террорист бүлэглэл буюу босогч Жэйш аль-Адли бүлэглэлийг онилсон гэж Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан хэлсэн байна. Тэрбээр Давосын чуулганы үеэр үг хэлэхдээ "Бид Пакистаны нутаг дэвсгэрт зөвхөн Ираны алан хядагчдыг л онилсон" гэжээ.
Энэ хэргийн улмаас Пакистаны засгийн газар Иранд суугаа Элчин сайдаа эргүүлэн татаж, Тегераны Элчин сайдыг ирэхийг хоригложээ.
Ийнхүү хоёр улсын харилцаанд сэв сууснаас хоёр хоногийн дараа Пакистан улс хөрш Иран руу хариу пуужингийн цохилт өглөө. Тодруулбал, хилийн дагуух Систан-о-Балочистан муж дахь террористуудын нуугдаж буй газруудад цохилт өгчээ. Пуужингийн цохилтын улмаас гурван эмэгтэй, дөрвөн хүүхэд амиа алдсан байна. Хоёр улс зэвсэгт бүлэглэлүүдийг орогнуулж байна гэж бие биеэ буруутгасаар ирсэн.
Эх сурвалж: BBC
ЗОЧИН 2024-01-18 122.201.23.84
байлд байлд, Хэзээний төвөгтэй улсууд
Хм 2024-01-18 185.54.229.43
Юу ч гэх вэ дэ. Нийлээд, эвсээд явах ёстой нэг шашинтай улсууд нь адил шашинтай улсыг нь алж хядаж байхад худлаа орилохоос өөр юу ч хийхгүй мөртлөө, өөр хоорондоо пуужин харвалцаад унадаг. ёстой хэлэх ч үг алга да
Нэргүй 2024-01-18 101.114.15.99
Пуужингийн цохилтоор хүүхэд эмэгтэйчүүдийг л онодог бололтой юм аль аль тал нь. Жинхэнэ алан хядагч гээд байгаа нөхдүүд нь агуйдаа суучихаад ажлаа үргэлжлүүлээд амар тайван амьдраад байдаг