Хилчид осгох эрсдэлд орсон иргэдийг аварчээ

Хилчид осгох эрсдэлд орсон иргэдийг аварчээ

Хилчид осгох эрсдэлд орсон иргэдийг аварчээ

Хилийн наймдугаар заставт өчигдөр /2024.01.17/ 19.18 цагийн орчимд “Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Отрядын штабаас шуурхай эрлийн баг гаргаж, ажилласнаар хилчид заставаас 30 км-т орших замд машин нь эвдэрч өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б.Баярсайхан, Б.Мандухай, 5 сартай охин Үжингоо, Ховд аймаг Алтай сумын иргэн н.Даваажаргал, н.Отгонцэцэг, н.Ариунболд нарын 6 иргэний халуун амийг аварчээ. Эрлийн багт хилийн наймдугаар заставын салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүн, харуулын дарга, нохой хөтлөгч, ахлах ахлахгч Г.Алтанбагана, жолооч, ахлах ахлагч Х.Дүйсенбек нар ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хилчин 2024-01-18 188.33.224.191

Хилээ манахгүй байж хүний талх булаацалдаад шаахын онцгой байдлын албаны ажил шдээ.

Avatar

Нэргүй 2024-01-18 38.42.106.107

Өө энэ аврагдсан гэх хэд нь мэдэж тоожаагаа ч юм алга хаха

Avatar

Аааааа 2024-01-18 66.181.177.57

Замд битгий гараарай гэж мянган удаа хэлээд, бичээд, бараг булан болгон дээр орилоод байхад л тэнэг хөдөө оркууд гараад, машинаа эвдлээд л, гацаад л, хөлдөж үхээд л…Энэ хоосон толгойтой, цээж дүүрэн хэнд ч хэрэггүй мангар амбицтай, ажлаа мэддэг хүний үг авдаггүй юмнуудыг нээрээ яах вэ??? Дандаа гай чирнэ. Хүн болгонд.

Avatar

Зочин 2024-01-18 124.158.65.192

Гоё мэдээ байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж