Covid-19-ийн дараах дархлааны өөрчлөлтийг судалжээ

Covid-19-ийн дараах дархлааны өөрчлөлтийг судалжээ

Covid-19-ийн дараах дархлааны өөрчлөлтийг судалжээ

"Nature Immunology" сэтгүүлд Covid-19 туссаны дараа хүний биед гарч буй өөрчлөлтүүдийн учир шалтгааныг судалсан судалгааны бүтээл хэвлэгджээ. Уг судалгааг хийхдээ урт хугацааны Covid-19-ийн эмнэлзүйн тодорхой түүхтэй болон түүхгүй өвчтөнүүдээс цусны дээж авсан байна.

2019 онд дэгдсэн Covid-19 цар тахлыг вакцин зохион бүтээх, дэлхийн хүн амын дийлэнхийг нь вакцинжуулах аргаар хянахыг хичээсэн. Шинэ гарч ирж буй хувилбарууд нь анхны хувилбараасаа өвчлөл, нас баралтын түвшингээрээ ялгаатай. Гэсэн ч тусаад эдгэсний дараах хоруу чанар нь байсаар байна. Үүнд ядарч сульдах, амьсгаадах зэрэг байнгын шинж тэмдэг илрэх, зүрх судас, мэдрэл, булчинд нөлөөлөх зэрэг багтах юм.

"SARS-CoV-2" вирусийн халдвараас үүдэлтэй дархлааны хямрал нь хүний биед урт хугацаанд гарах өөрчлөлтүүдтэй холбоотой болохыг тус судалгаа харуулж байна. Энэхүү судалгааг хийхийн тулд эрдэмтэд ийлдэс судлалын шинжилгээ, "омикс" аргыг ашиглажээ. Өвчтөнүүдийн цусны дээжийг халдвар авснаас хойш найман сарын дараа авсан. Гэхдээ дахин халдвар авах, эсвэл вакцин хийлгэхээс нь өмнө авчээ.

Судалгааны үр дүнд урт хугацааны Covid-19-ийн эмнэлзүйн түүхтэй хүмүүст дархлааны зохицуулалт алдагдсан, дархлааны систем үрэвссэн шинж тэмдэг илэрчээ. Урт хугацааны Covid-19-тэй хүмүүст "SARS-CoV-2"-ын эсрэг CD8+ буюу цитотоксик Т эсийн давтамж мэдэгдэхүйц бага байсан. Мөн В ба Т эсийн хариу урвал буруу, "SARS-CoV-2"-ын эсрэг бие ихэссэн, CD4+ эсийн давтамж өндөр зэргийг илрүүлжээ.

Эх сурвалж: NEWS MEDICAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж