50 жил цэнэгээ барьдаг батерей зохион бүтээв

50 жил цэнэгээ барьдаг батерей зохион бүтээв

50 жил цэнэгээ барьдаг батерей зохион бүтээв

Цөмийн эрчим хүчийг ашиглах цар хүрээг эрдэмтэд олон жил судалж байна. Зарим цацраг идэвхт изотопийн тогтворгүй байдал, хоруу чанар, практикт нийцгүй байдлаас нь шалтгаалаад эрчим хүчний эх үүсвэрт санаан зоргоор ашиглахад хүндрэлтэй байдаг.

Тэгвэл цөмийн хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг Хятадын "Betavolt" компани 50 жил цэнэгээ барьдаг батерейг амжилттай бүтээснээ зарлалаа. Атомын эрчим хүчээр ажилладаг уг батерей нь дахин цэнэглэж, засвар үйлчилгээ хийлгүйгээр 50 жил тогтвортой цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Хиймэл оюун ухааны төхөөрөмж, эмнэлгийн төхөөрөмж, дрон, робот зэрэг төрөл бүрийн хэрэглээнд уг батерейг ашиглах боломжтой.

Компанийн анхны бүтээгдэхүүнийг "BV100" гэж нэрлэсэн. Энэ нь дэлхийн хамгийн анхны бөөнөөр үйлдвэрлэгдсэн цөмийн батерей болно. 2025 онд тус компани нэг ваттын хүчин чадалтай батерей гаргахаар зорьж байна.

Атомын энергийн батерейны эрчим хүчний нягтрал нь гуравдагч лити батерейгаас арав дахин их юм. Мөн энэ батерейны гол цөм нь дөрөв дэх үеийн алмаазан хагас дамжуулагч ажээ. Алмаазан хагас дамжуулагч нь хагас дамжуулагчийн технологийн өрсөлдөөнд дээгүүр байр эзэлдэг.

Эх сурвалж: BATTERY TECH ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-18 66.181.181.61

Алмазан хагас дамжуулагч нь маш үнэтэй 1гр хэмжээтэй нь гэхэд л 500-1000$ тэгэхээр утас машинд бол худлаа болж байгаан.

Avatar

Зочин 2024-01-18 66.181.181.61

Засгийн газрууд тагнуул зэр з****г эмнэлэг зэрэг төсөв өндөртэй газруудад л зориулж хийгдэнэ. Тэгэхээр утасаа 50 жил цэнэглэхгүй гэвэл 5000-10000$ зөвхөн батарейнд зарцуулагдана.

Avatar

Зочин 2024-01-18 66.181.181.61

Машин гэвэл доод тал нь 250.000-500.000$ болно шүү. Битгий удахгүй 50 жил барьдаг утас гээд балайраад байгаарай. Бас машин 50 жил цэнэглэхгүй гээд балайраад үзээрэй та нар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж