Гэрийн тэжээвэр амьтдыг бүртгэлтэй болгоно

Гэрийн тэжээвэр амьтдыг бүртгэлтэй болгоно

Гэрийн тэжээвэр амьтдыг бүртгэлтэй болгоно

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2024.01.18/ намрын чуулганы хугацаанд хэлэлцэн шийдвэрлэсэн төслүүдийнхээ талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Органик бүтээгдэхүүний тухай зэрэг дөрвөн үндсэн хууль түүнийг дагасан 19, нийтдээ 23 хуулийг эцэслэн батлуулжээ.

Мөн энэ хугацаанд байнгын хороо 11 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 1 удаа, ажлын хэсэг 9 удаа, ажлын дэд хэсэг 21 удаа тус тус хуралдаж, нийт 24 асуудал хэлэлцэж, 34 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл 1, Байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн байсан. Урьд өмнө гэрийн тэжээвэр амьтдын талаар нарийвчилсан зохицуулалт байгаагүй. Гэрийн тэжээвэр амьтан хүн бүрт хамаатай асуудал болж хувирсан. Эзэнгүй нохой, муур нь эрүүл мэнд талаасаа ч аюулгүй байдал талаасаа ч маш том эрсдлийг дагуулах болсон. Зохицуулалтгүй үлдээх нь маш том аюул. Энийг урьдчилж харж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой гэж үзэн, энэ хуулийг оруулж ирсэн. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтдад хуульд зааснаар заавал вакцин хийлгэнэ,, бүртгэлтэй болно, үржлийнх нь асуудлыг зохицуулах гэхчлэн олон асуудлыг шийдэж байгаа.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал:

-Манай байнгын хороон дээр хэлэлцүүлгийн шатанд гурван төсөл байна. Ургамал хамгааллын тухай хуулийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Газрын тухай хуулийн төслөөр бэлчээр ашиглалтын менементийг сайжруулах, бэлчээр талхлалт, цөлжилтийг иргэдийн оролцоотойгоор бууруулах зохицуулалт орж ирсэн.  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөлд байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцаагаа илүү боловсронгуй болгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан.

Орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулаад явж байна.  Завсарлагааны хугацаанд хуулийн төслийг сурталчлах, хэлэлцүүлэг зохион байгуулж, боловсрлуулалтыг боловсронгуй болгож, сайжруулах замаар энэ хуулийг УИХ -аар батлуулна. Малчин, мал, бэлчээр гурвын харилцан шүтэлцээ дунд уламжлалт мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, малчдын өөрсдийнх нь үүсгэл санаачлагаар байгуулагдсан байгууллагаар дамжуулж эрх ашгийг нь хамгаалах суурь нөхцлийг бүрдүүлнэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-18 66.181.166.196

Ирэх сонгуулиар тэр нохой, муурнууд нь МАН-аа сонгох юм байх даа, хүнээ арчилж чадахгүй байж нохой, мууранд ямар их санаа тавина вэ энэ МАН

Avatar

Нэргүй 2024-01-18 59.153.114.224

нохой муурын эх эцэг болсон нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж