"Жем интернэшнл" ХХК-н 25 жилийн ойн барилдааны үеэр 5 азтан тодруулна

"Жем интернэшнл" ХХК-н 25 жилийн ойн барилдааны үеэр 5 азтан тодруулна

"Жем интернэшнл" ХХК-н 25 жилийн ойн барилдааны үеэр 5 азтан тодруулна

“Жем интернэшл” ХХК жил болгон ивээн тэтгэн зохион байгуулдаг Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх чансаа, бай шагнал өндөр хүчит 128 бөхийн барилдаан 17 дахь жилдээ Бөхийн өргөөнд 2024 оны нэгдүгээр сарын 20-нд болох тов гарчээ. Энэ жил тус компанийн 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд барилдааны үеэр тасалбар худалдаж авсан хүмүүсээс 5 азтан тодруулна. Мөн цагтаа ирсэн 250 хүнд гарын бэлэг гардуулах аж.  

“Жем интернэшнл” ХХК-нь 1999 онд байгуулагдан өдгөө бизнесийн олон салбарт амжилт гарган түүчээлж, “Чанар мөнхөд оршихуй” уриан доор хэрэглэгчдийн таашаалд нийцсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр” бөгөөд  МҮХАҮТ болон Засгийн газраас жил бүр шалгаруулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм.  

Энэхүү барилдаан нь чансаа өндөр улс, аймгийн цолтой бөхчүүдийн хувьд Цагаан сарын баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан болдог. Үзэгч олон бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн барилдаан болдгоороо онцлогтой юм.  

Тус барилдаанд  өнөө цагийн чансаа өндөр бөхчүүдээс  

  • Монгол Улсын ДАЯН АВРАГА Н.БАТСУУРЬ 
  • Монгол Улсын АВАРГА П.БҮРЭНТӨГС 
  • Монгол Улсын АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА 
  • Монгол Улсын ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ  
  • Монгол Улсын ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ 
  • Монгол Улсын ЗААН Д.АНАР 
  • Монгол Улсын ЗААН Ц.ОДБАЯР  болон бусад өндөр цолтой улс аймгийн цолтнууд барилдана.  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-18 66.181.166.196

Азтан тодруулдаггүй, гарын бэлэг өгдөггүй барилдааныг хүн үзэх ээ больсон юм бол үндэсний бөх гээч юм явахаа больж байгаа юм байна даа, дандаа яаж азтан тодруулж, гарын бэлэг өгч бөх үзүүлнэ гэж юу байх вэ дээ, кк

Avatar

Уул үүл 2024-01-18 103.57.92.127

Анар заан ямар гоё дээл өмсөө вэ

Avatar

999 2024-01-18 180.149.65.2

Үзүүштэй сайхан барилдаан болох байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж